А.Амбасэлмаа: Автобусны жолоочийн онош батлагдсан

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

А.Амбасэлмаа: Автобусны жолоочийн онош батлагдсан

А.Амбасэлмаа: Автобусны жолоочийн онош батлагдсан

НЭМЭЛТ:

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 

Өчигдөр мэдээлсэн автобусны жолоочийн онош батлагдсан. Энэ хүн арваннэгдүгээр сарын 30-наас хойш тусгаарлаад байсан. Одоогоор тус автобус баазын 17 хүнийг ойрын хавьтал хэмээн тусгаарлаад байна. Автобусны жолоочийг бид гэрийн хорионд байлгаж байсан. Бид халдварын голомтоос зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудыг 21 хоног тусгаарлаж байгаа.


“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочоос Covid-19 халдвар илэрлээ гэх мэдээлэл өчигдөр/2020.12.04/ гарсан билээ. Энэ талаар тус байгууллагын албаны хүмүүсээс тодруулахад “PCR шинжилгээний хариу гарах хүртэл мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өглөө. Одоогоор жолоочийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байгаа ажээ.

Халдвар авсан байж болзошгүй гэх энэхүү жолооч нь өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-наас хойш ажилдаа ирээгүй гэнэ. Мөн өнөөдөр/2020.12.04/ “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн жолоочдыг шинжилгээнд хамруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж