Обама, Буш, Клинтон нар “Covid-19”-ийн эсрэг вакцинд “оочерлов” | News.MN

Обама, Буш, Клинтон нар “Covid-19”-ийн эсрэг вакцинд “оочерлов”

Обама, Буш, Клинтон нар “Covid-19”-ийн эсрэг вакцинд “оочерлов”

Обама, Буш, Клинтон нар “Covid-19”-ийн эсрэг вакцинд “оочерлов”

АНУ-ын Ерөнхийлөгч асан гурван эрхэм “Covid-19”-ийн эсрэг өндөр үр дүнтэй гэж батлагдсан вакциныг АНУ-ын албаныхан зөвшөөрмөгц тариулахаар “оочерложээ”. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар “Covid-19”-ийн эсрэг вакцин тариулж буйгаа телевизээр шууд дамжуулан үзүүлж, олон нийтийг цар тахлын эсрэг дархлаажуулалтад уриалахаар төлөвлөсөн аж.

“Pfizer” болон “Moderna” компаниудын вакцины туршилтын хариу гарахаас өмнө өнгөрсөн аравдугаар сард судалгааны “Gallup” агентлагын мэдээлснээр АНУ-ын 10 иргэн тутмын зургаа нь “Covid-19”-ийн эсрэг вакцин тариулах хүсэлтээ илэрхийлжээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сартай харьцуулахад 50 хувь нэмэгдсэн үзүүлэлт аж. Одоогоор АНУ-ын Засгийн газраас “Covid-19”-ийн эсрэг ямар нэгэн вакцинд зөвшөөрөл олгоогүй байна. Гэхдээ ирэх өдрүүдэд дээрх хоёр компанийн вакцинуудыг АНУ-ын Засгийн газраас батлах эсэхийг судалж үзэх аж.

Харин Их Британийн Засгийн газраас “Pfizer” компанийн вакциныг баталсан юм. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ “Covid-19”-ийн эсрэг вакцин тариулж буйгаа телевизээр шууд дамжуулахаа амласан юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэм ахын дүү 2020-12-04 64.119.24.232

ОРОСУУД СПУТНИК ВАКЦИНАА ЭНЭ 7 ХОНГОТ БҮХ ЦЭРГИЙНХЭНД ХИЙСЭН, ИРЭХ 7 ХОНОГООС ЭМЧ БАГШ НАРТ ХИЙЖ ЭХЭЛНЭ, АМЕРИК БРИТАНИЧУУД ОРОСУУДААС ХОЦРООГҮЙ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ ГЭНЭ, УЛС ТӨРЖСӨН ОЛОН УЛСЫН ШОУ СОНИРХОЛТОЙ ЮМ

Avatar

Зочин 2020-12-04 202.21.108.50

Дэлхийн хамгийн их хүн хороосон алан хядагчид.

Avatar

21 2020-12-04 66.181.184.149

ZUUNII HUDALCHUUD

Avatar

Зочин 2020-12-04 64.119.22.203

Manai darga nar bol shuud urduur dairaad l vaccine hiilgene shd. Ene hed shig dugaarlaj zogsohgui l dee

Avatar

Зочин 2020-12-04 122.201.23.84

Сайхан харагдаж байнаа, эрүүл биед саруул ухаан оршино.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж