Обама, Буш, Клинтон нар “Covid-19”-ийн эсрэг вакцинд “оочерлов”

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Обама, Буш, Клинтон нар “Covid-19”-ийн эсрэг вакцинд “оочерлов”

Обама, Буш, Клинтон нар “Covid-19”-ийн эсрэг вакцинд “оочерлов”

АНУ-ын Ерөнхийлөгч асан гурван эрхэм “Covid-19”-ийн эсрэг өндөр үр дүнтэй гэж батлагдсан вакциныг АНУ-ын албаныхан зөвшөөрмөгц тариулахаар “оочерложээ”. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар “Covid-19”-ийн эсрэг вакцин тариулж буйгаа телевизээр шууд дамжуулан үзүүлж, олон нийтийг цар тахлын эсрэг дархлаажуулалтад уриалахаар төлөвлөсөн аж.

“Pfizer” болон “Moderna” компаниудын вакцины туршилтын хариу гарахаас өмнө өнгөрсөн аравдугаар сард судалгааны “Gallup” агентлагын мэдээлснээр АНУ-ын 10 иргэн тутмын зургаа нь “Covid-19”-ийн эсрэг вакцин тариулах хүсэлтээ илэрхийлжээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сартай харьцуулахад 50 хувь нэмэгдсэн үзүүлэлт аж. Одоогоор АНУ-ын Засгийн газраас “Covid-19”-ийн эсрэг ямар нэгэн вакцинд зөвшөөрөл олгоогүй байна. Гэхдээ ирэх өдрүүдэд дээрх хоёр компанийн вакцинуудыг АНУ-ын Засгийн газраас батлах эсэхийг судалж үзэх аж.

Харин Их Британийн Засгийн газраас “Pfizer” компанийн вакциныг баталсан юм. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ “Covid-19”-ийн эсрэг вакцин тариулж буйгаа телевизээр шууд дамжуулахаа амласан юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж