Японд төрөлт буурч, ганц бие амьдралыг сонгох хүмүүсийн тоо нэмэгдсэнээр хүн амын насжилт эрчимтэй нэмэгдэж байна. Түүнчлэн гэр бүлийн хосууд бэлгийн харилцаанд орох нь буурсан гэх судалгаа гарчээ. Японы хүн амын 25 орчим хувь нь бүх насаараа гэрлэлгүй, ганц бие амьдарлыг сонгох болсон гэнэ. Тэгвэл япон хосууд яагаад бэлгийн харилцаанаас татгалзах болсон бэ?
Өдгөө 44 настай Марико сексгүй гэрлэлтийн жишээг найз Ёокогийн амьдралаас жишээ аван ярьжээ. Марикогийн хэлснээр Ёоко хүүхэдтэй болохыг хүсдэг боловч нөхөр нь түүнтэй бэлгийн харилцаанд орохоо больсон гэнэ. Нөхөр нь видео тоглоомд донтсон бөгөөд хосуудын харилцаа орой хамт хооллохоос өөр халуун дулаан уур амьсгалгүй болжээ.
Харин Марикогийн тухайд ганц бие. Тэрбээр хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсдэг ч романтик хамтрагчгүй гэнэ. Япончуудын дунд романтик харилцаа үгүй болсоор байгаа нь дэлхийн бусад аж үйлдвэржсэн орнуудаас өндөр насжилттай орон болоход нөлөөлжээ. Японы хүн амын 25 орчим хувь нь бүх насаараа гэрлэлгүй, ганц бие байх болсон гэх судалгааг Чуо их сургуулийн профессор Масахиро Яамада танилцуулжээ. Тэрбээр ганц бие амьдралыг сонгох болсон хүмүүсийг “шимэгч” хэмээн тодорхойлсон байна. Учир нь Японы залуус гэр бүл болж, өрх тусгаарлахын оронд эцэг, эхийгээ шимэгчлэн амьдрах нь нэмэгджээ. Токиогийн их сургуулийн 2015 оны судалгаагаар дөрвөн эмэгтэй тутмын нэг нь, гурван эрэгтэй тутмын нэг нь 40 нас хүртлээ ганц бие амьдрах болсон аж. Түүнчлэн судалгаанд оролцогчдын тал хувь нь бэлгийн харилцаанд сонирхолгүй болсон гэж хариулжээ. Японы мэдээллийн сувгуудаар залуус хүнтэй болзох, бэлгийн харилцаанд орох нь багасч, онгоноороо өтлөх хүмүүсийн тоо нэмэгдсэн талаар тогтмол мэдээлдэг байна.
Гэхдээ Японд төрөлд буурсан нь илүү цогц асуудал аж. Профессор Масахиро Яамадагийн хэлснээр Японд уламжлалт гэр бүлийн загвар давамгайлсан байдаг аж. Улмаар японы залуус хүйсийн уламжлалт үүргээ биелүүлэхэд илүү анхаардаг байна. Өөрөөр хэлбэл, япон эрэгтэйчүүд мөнгө олж, гэр бүлээ тэжээх үүрэгтэй бол эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд анхаарна. Японд 1990-ээд оны эхэн үед эмэгтэйчүүдийн хувьд цалин сайтай нөхөр олох илүү хялбар байжээ. Харин орчин үед эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан өндөр цалинтай нөхөр олно гэдэг амаргүй болсон аж. Эцэст нь, эмэгтэйчүүд нөхөрт гарахаа хүлээн эцэг эхтэйгээ амьдарсаар байх болсон нь эрэгтэй хүн л мөнгө олох ёстой гэх уламжлалт үзэлтэй холбоотой хэмээн Масахиро Яамада мэдэгджээ. Токиогийн их сургуулийн 2015 оны судалгаагаар тус улсад 18-39 насны 2.2 сая эмэгтэй, 1.7 сая эрэгтэй ганц бие амьдарч байгаа нь 1992 онтой харьцуулахад огцом өссөн байна. 30-аас дээш насны хүмүүс гэрлэсэн эсвэл бүх насаараа ганц бие үлдэх нь элбэг хэмээн Токиогийн их сургуулийн хүн ам судлалын мэргэжилтэн Петер Уеда тодотгожээ. Япон залуус бэлгийн хэрэгцээгээ ихэвчлэн биеэ үнэлэгчдээс хангах болсон аж. Зочдод үйлчлэх гэж нэрлэгдэх биеэ үнэлэлтийн хэлбэр Японд эртнээс байж ирсэн. Түүнчлэн анимэ дүр, шүтдэг поп алдартнуудтайгаа виртуаль технологийг ашиглан өөрийн бэлгийн дур хүслээ хангах нь нэмэгджээ. Үүнийг дагаад тус улсад бэлгийн харилцааны үед хэрэглэгддэг тоглоом, порно зэргийн эрэлт өссөөр байгаа аж.
Үүний зэрэгцээ зарим хүмүүст зүгээр л бэлгийн харилцаанд орох зав байдаггүй аж. Тэдний хувьд эд хөрөнгө, биет хэрэгцээ шаардлага нь хайр дурлалаас давсан гэсэн үг. Японы хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны үндэсний төвөөс гаргасан 1987-2015 оны хоорондох статистик мэдээллээс харвал бага орлого, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал нь эрэгтэйчүүдэд болзож, гэрлэхэд саад болдог аж.
Эх сурвалж: South China Morning Post
Зочин 2020-12-04 202.21.107.124
Хөгжлийнхөө жамаар л тэр биз. Монгол ч гэсэн эр хүнд амьдрахад дарамттай болохоор архи тамхи компьютер тоглоом онд л донтсон насанд хүрсэн хүүхдүүд их болж байна. Хүүхнүүдийн хайрлаж байгаа шунал нь сэтгэл талдаа биш арга заль эд хөрөнгө цуглуулж хурааж хуримтлуулах талдаа байна даа. Бүх зүйл л нөхцөлцөх юм.
Зочин 2020-12-04 66.181.189.231
cxa
Zochin 2020-12-04 133.82.250.244
Er ni yaagaad zaawal huntei suuj huuhed gargah estoi gej , hun herhen yaj amidarhiig husej bna teruugeeree l bolno bizdee. Hun buriig huntei suuj hiihedtei bol gej heleh hediich , ehleed eej aav baih, ehner hunur baih hariutslaga uhamsriin tuhai manaid helj yarij ugdgui, ternees uudeltei surug zuil mash ih. Ger bul salalt, unchin huuhed geh met. Chi eej aav , ehner nuhur baih hariutslaga huleej buh amidralaa zoroilaj chadhuu Hervee chadahgui bol chi zaawal ger bol bolj huuhedtei boloh albagui.
ЗОЧИН 2020-12-04 64.119.20.49
Энэ муу охин л хүнд дээрэлхүүлэхгүй амьдарвал болоо гэдэг хандлага Монгол гэр бүлүүдийн дунд зонхилох болсон. Ээжүүдээ ХӨВГҮҮД-ээ амьдралд бэлтгэх хэрэгтэй бн аа. Боловсролтой, мэргэжилтэй, ажилсаг болгох хэрэгтэй бн. Хөвгүүд маань эвдэрсэн цоожоо ч солиод тавьчихаж чадахгүй бн шүү дээ. Хөвгүүд маань үнэндээ Охидууддаа гологдож, тэрэндээ гундаж амьдарч байх шиг.. Охидууд ажилгүй, ааштай, хартай, тэнэг болж.. Их зантай хүнийг хайрлаж мэдэхгүй бж хүнээр хайрлуулах тухай боддог болж гэж хардаг даа
ккк 2020-12-04 103.229.121.129
боловсролтой залуус гаднаас эхнэр авар болжээ
Зочин 2020-12-04 103.26.193.75
gants bie baih saihaan , bi ch gesen gants bie bgad 30 garui jil bolj bn asuudal baga , ehr chuluutei baidag ehnertei bolloo geed buun asuudal yamar mongol emegteichuud uursdiiguu uhamsar hugjuul busdiig boddog bish urgelj minii bi , minii hamaatnuud miniih gesen egogoo devergej baidag uunees unheer zalhsan shdeee
Новшийн эхнэртэй бол хэрэггүй 2020-12-04 64.119.17.203
Ер нь гэр бүл бол амьдралын хамгийн зөв хэлбэр мөн гэж үү, бөөн асуудал л байна шд, хэрэв би ганц бие байсан бол хамаагүй дээр амьдрах байсан гэдэгт итгэлтэй байна
Zochin 2020-12-04 103.57.95.81
Gants bie amidral ch saihan shuu.
Зочин 2020-12-04 103.229.121.199
bi ch 23 nasta odo hurtel hunte untj uzegui l bn haha inged hugshruh bhdo hH
Анхаар 2020-12-04 217.253.101.245
Монгол дотроо энэ талаар эргэцүүлж бодохгүй бол , далжиганаж дэлхий дурайж хүн амын өсөлтгүй болно шүү
Зочин 2020-12-04 49.98.169.249
Япон ч хүн ам ихтэй тулдаал ядуурчихгүй бгаад бна тэрнээс биш мэдрэл муутай хүмүүсийн тоог нь хүн амтай харьцуулхад монголоос хамаагүй их ер нь бол талаас илүү нь байх шүү хөгшин залуугүй гаж донтнуудын улс даа
Халх Монгол 2020-12-04 202.55.188.87
Харин халх монголчууд бол хүүхдэд хайртай хүмүүс аав ээж нь хүүхдээ 20 нас гараал хүнтэй сууж хүүхэд гарга гээ л ач зээгээ харж эрхлүүлмээр байна гээ л бөө мөрөөдөл ач зээгээ өдөр бүхэн нэхээд л хүүхдээс гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаас аз жаргалыг мэдэрдэг тийм л сайхан гэр бүлсэг эд хөрөнгөний шуналгүй хүмүүс чинь халх монголчууд минь yum шүү дээ.Эцэг эхээ хүндэлдэг хүнээс ухаан, эр зориг, хүмжүүл ялгардаг yum.Би лав дараа амьдралдаа ахиж хүн болж төрвөл монголдоо халх хүн л болж төрнө
Халх Монгол 2020-12-04 202.55.188.87
Монголоос бусад бүх улсуудын ихэнх иргэд нь хөрөнгө мөнгө байр машин харж сууна бас ганц биe амьдардаг хүмүүс их 18 нас хүрээл гэрээсээ зугтаж тусдаа амдьрдаг залуучуул зөндөө эцэг эх нь ч үр хүүхдээ хажуудаа байлгах дургүй эмээ өвөө нь ч ач зээгээ хажуудаа байлгах дургуй тийм хүүхдэд хайргүй матeриаллаг чанарыг илүүд үздэг хүмүүс байдаг yum яахав сэтгэл харж гэрэлдэг хүмүүс байдаг л байх гэхдээ тэд нар нь цөөхөн.
Зочин 2020-12-04 202.55.188.91
Яах гэж хүнтэй,сууваа ганцаараа бол сайхан байхгүй юу
Хүн 2020-12-04 66.181.161.6
Тэртээ тэргүй чанга байгаа гэр бүлийн хуулийг дахиж чанглавал ийм л үр дүн гарна даа .
Зочин 2020-12-04 202.9.40.237
Манай ажил дээр ч гэсэн ганц бие хүн зөндөө, би ч гэсэн. Даже гэр бүлтэй зарим нэг нь ганцаараа байхад сайхан байж гэж ярьдаг шүү
Зочин 2020-12-04 66.181.189.231
neg taldaa unen dee
Зочин 2020-12-04 139.5.219.60
Манайх ч ялгаагүй, эхнэр цалин голж үглээд уур хүрээд 2 сар хамт унтаагүй бж л бн
Зочин 2020-12-04 202.21.109.49
Цахим тоглоомонд донтоод хаа сайгүй залуус амьдралгүй өолж хань ижилдээ хаягдаж байгах нь ихэсчээ
Зочин 2020-12-04 175.195.231.20
Zarim ni ehnergui odort 10 20 saaj bhad yatsartsan Japanchuud we
Зочин 2020-12-04 59.153.115.146
Монголд бас зөндөө байгаа streamer нэртэй цахим гуйлгачид зөндөө болж байна.
Bawdag hunter 2020-12-04 103.229.121.56
Boonooroo ochood neg bawchihaad ireh uu. Ytsarsan erchuudtei gazar we haha
Зочин 2020-12-04 66.181.161.33
Er n tegeed gantsaaraa amidarah n goyo bolj irdeg..
Ко 2020-12-04 66.181.161.79
Японд очиж буян үйлдэх юм уу залуусаа
Токио 2020-12-04 202.126.89.183
Японд япон хүүхнүүдийг монгол залуустай гэр болгох агентлагууд нилээд байдаг юм билээ
Зочин 2020-12-04 146.115.161.230
Ongonooroo utluud bn shuu haha
Рабч 2020-12-04 202.9.46.42
Өрх толгойлсон Эр Эмүүд Их олширсон Монголд Гэр бүлийн Салалт. Утгаа алдагдсан. Ажилгүйдэлээс улбаатай
Зочин 2020-12-04 66.181.161.65
Үнэн шүү
Зочин 2020-12-04 66.181.180.75
Одоо гэр барихд хялбар болсон. Гэвч залуучууд зөвхөн байранд байж байх хүсэлтэй. Ажил хийж мөнгө олох хүсэл багатай. Дарга болох хүсэлтэй. Хар ажил хийж чаддагүй. Адаглаад төмс үнэгүй өгөе хүрч ирээд хурааж ав гэхэд очих хүн байхгүй байна. Яаж цаашид амьдарна. Тэгхэд хажууд байгаа х***а нарыг хар бараг Монголын урд хил хүртэл мод тарьчихсан. Цөлжилтийг бууруулж бна. Улсдаа үнэгүй хийж өгч бна гэж яриад байгаа юм. Хоолыг цаанаас нь даадаг , цалин үгүй.
Зочин 2020-12-04 211.36.130.184
эрүүл бус
Зочин 2020-12-04 202.126.89.63
Манайд жилд 30000 / гучин мянган// хос гэр бүл долдог. Үүнээс 4800 хос нь эцэг эхийн тусламжтайгаар гэр оронтой болдог бусад нь задгай цагаандаа гардаг гээд боддоо. хүүхдээ дагуулаад цыган амьдрал Эцсийн үр дүн нь өрх толгойлсон эмэгтэйн эмэгнэлт хувь тавилантай нөхцөж амь зогоонодоо Эгэ ухаалаг амьдрал уу? Тамын амьдрал уу?
Зочин 2020-12-04 182.232.52.156
Setgetsiin huvid eruul bish hunuus, japanese d
Tr 2020-12-04 64.119.17.50
Өөрсдийгээ эхлээд нэг харчих даа. Хортойг нь мэдсээр байж баталгаагүй хоол унд хэрэглэнэ. Замын хөдөлгөөнд яаж ордогийн тухай дурдаад ч илүүц биз. Өөр жишээ ч зөндөө.
Зочин 2020-12-04 192.82.72.146
Сэтгэцийн эмгэгтэй бооцгооцийн
5/1 2020-12-04 202.21.109.84
Mongold 5 hun dutmiin 1 n yamar negen setgel medreliin asuudaltai bn geed bgshdee
Гэрлээгүй хүн нас 50 хүрлээ 2020-12-04 66.181.161.114
Монголд тоогий нь гаргавал ганц бие амьдралтай хүмүүс зөндөө бга.ерөөсөө гэр бүл болоогүй гэрлээд салсан гээд зөндөө.ихэнх нь эмэгтэйчүүд өрх толгойлсон.монголд 1 эрд 5 н эм оногдож бна гэсэн шүү.одоо эр хүн эр нөхөр олоход хэцүү болсон
Зочин 2020-12-04 66.181.189.231
za ter toonii haritsaa bol hudlaa shu