“Зөвхөн давс, бодис цацаад халтиргаа гулгаа арилдаггүй” | News.MN

“Зөвхөн давс, бодис цацаад халтиргаа гулгаа арилдаггүй”

“Зөвхөн давс, бодис цацаад халтиргаа гулгаа арилдаггүй”

“Зөвхөн давс, бодис цацаад халтиргаа гулгаа арилдаггүй”

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, зам халтиргаа гулгаа ихтэй байна. Үүний улмаас иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа хэдий ч ослын шалтгааныг хурд хэтрүүлснээс үүдэлтэй гэж албаныхан тайлбарлана. Өглөө, оройдоо зам дээр толь шиг мөстсөн зам дээр машин байтугай явган хүн явахад бэрх болдог нууц биш.

Хөл хорионы үед замын хөдөлгөөн сийрэг байгаа хэдий ч мөстсөн зам, талбайн цасыг тогтмол цэвэрлэх ёстой. Арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн мэдээгээр хотын төвийн зам болон уулын замд хэд хэдэн осол гарсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тодруулбал,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрэн дээр арванхоёрдугаар сарын 3-нд 02.30 цагийн орчимд “Nissan Navara” маркийн автомашинтай жолооч хурд хэтрүүлсний улмаас гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөжээ. Тухайн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг цагдаагийн албанаас мэдээлсэн.

Мөн өглөөний 08.00 цагийн орчимд Энхтайваны гүүрэн дээр "Toyota Highlander” маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн байна. Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны уулын замд өглөөний 08.10 цагийн орчимд “Toyota Prius” маркийн автомашинтай жолооч замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй гэмтсэн байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 3495 тонн давс, 4747 тонн бодисыг нөөцөлжээ. Энэ жилийн хувьд өмнөх оноос 30-50 хувиар нэмэгдүүлж, нөөцөлсөн гэдгийг мэргэжилтэн хэлж байв.

"НЭГ УДАА ЦАС ОРОХОД 200 ГАРУЙ ТОНН ДАВС, БОДИСЫГ ЦАЦДАГ"

Ингээд цас, мөс хайлуулах зориулалтын бодис, давсны нөөц хэр байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Энх-Амгалангаас тодруулсан юм.


-Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байна. Үүнтэй холбоотойгоор замын халтиргаа гулгаа ихэсдэг. Энэ өвөл хэрэглэх зориулалтын бодис, давсны нөөц хэр байгаа вэ?

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер долдугаар сард үүрэг өгсний дагуу есөн дүүргийн 21 тохижилт үйлчилгээний компаниуд давс, бодисоо нөөцөлсөн. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 3495 тонн давс, 4747 тонн бодисыг нөөцлөөд байсан. Одоогийн байдлаар арваннэгдүгээр сард 2-3 удаагийн давтамжтай цас орлоо. Нэг удаа цас ороход 200 гаруй тонн давс, бодисыг цацдаг. Жишээлбэл, арваннэгдүгээр сарын 18-нд цас ороход 102 тонн давс цацсан. Одоогийн байдлаар есөн дүүргийн хэмжээнд 2750 тонн давс, 4025 тонн бодисын үлдэгдэлтэй байна.

-Арванхоёрдугаар сарын 3-ны байдлаар халтиргаа гулгаатай зам дээр хэд хэдэн машин осолдлоо. Сүүлд хотын аль хэсгийн замуудад зориулалтын давс, бодис цацсан бэ?

-Ер нь дүүргүүдийн хот тохижилтын 730 зам талбайн үйлчлэгч, 42 тусгай зориулалтын техник хэрэгсэл тогтмол ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар авто замын зорчих хэсгийг 94 хувь, явган замын цэвэрлэгээ 93 хувь, авто замын нуухны цэвэрлэгээ 88 хувьтай цэвэрлэсэн. Өнөө өглөө хотын Ерөнхий менежер болон Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн тохижилт үйлчилгээний компаниудтай цахим хурал хийж, замын халтиргаа гулгаанд анхаарал хандуулж ажиллах үүрэг чиглэл өглөө. Мөн дүүргийн Замын цагдаагийн газартай хамтран ажиллаж, орон сууцны хороолол дундах замыг цэвэрлэх үүрэг өгсөн.

Энхтайвны гүүр болон уулын замд гарсан ослууд нь тухайн жолооч хурд хэтрүүлснээс болсон байсан. Хариуцсан тохижилт үйлчилгээний компаниуд уулын зам болон лагер, гэр хорооллын зам дээр зориулалтын давс, бодис цацаж байгаа. Мөн Хот тохижилтын газар, дүүргийн тохижилтын газрууд цас орсны дараах халтиргаа гулгааг арилгахаас гадна өглөө болгон өгсүүр уруу халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй газруудад давс, бодис цацдаг.

Хоёрдугаарт, зам дээр зөвхөн давс, бодис цацаад халтиргаа гулгаа арилдаггүй. Бодис цацсаны дараа автомашины дугуйн эргэлтэд хайлдаг зориулалттай. Хөл хориотой холбоотойгоор машины хөдөлгөөн харьцангуй бага байгаа болохоор бодисны хайлах хугацаа удаан байна.

-Өнгөрсөн жил хэчнээн тонн давс, бодис нөөцөлж байв. Энэ жилийн нөөц нэмэгдсэн үү, багассан уу?

-Өмнөх жилүүдэд 3000 орчим тонн бодис, 2000 орчим тонн давс бэлддэг байсан. Энэ жилийн хувьд 30-50 хувиар нэмэгдүүлж нөөцөлсөн.

-Зам дээр зориулалтын давс, бодисыг гараар цацаж байгаа юу?

-Ажилчид зам дээр гараар давс, бодис цацахаа больсон. Тохижилт үйлчилгээний компаниуд давс, бодис цацдаг 42 тусгай зориулалтын тоног төхөөрөмжтэй болсон. Зам талбайн цэвэрлэгээг өглөөний 06.00-08.00 цагт хийдэг. Цас их орсон үед ажилчид хоногоор ажилладаг. Энэ жил нийт 7.6 сая ам.метр зам цэвэрлэж байгаа.

А.СҮРЭН        

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SUDLAH HEREGTEI 2020-12-04 107.77.225.93

ER N BOL FAHRENHEIT 20 -OOS DOOSH GRADUST DAVS HAILAHGUI GEJ ENE AMERICA CANADA -D MEDDEG SH DEE . UUNIIG ODOO BOLTOL MEDDEGGUI
YUM BOLOV UU ????

Avatar

Zochin 2020-12-04 124.158.68.196

Давс хоцрогдсон арга.

Avatar

өхтр 2020-12-04 66.181.161.73

Энэ цас хайлуулах бодисыг цацсаны дараа нялбайсан цастай нь буцааж хамж авдаг. Тэгэхгүй бол шөнө температур унахаар буцаж хөлдөөд бүр гөлийсөн мөс болдог. Хэрэв ингэж буцааж ачиж чадахгүй бол огт цацаагүй байсан нь дээр. Яахав хүрзээр балбадаг л байх даа

Avatar

Иргэн 2020-12-04 103.57.92.180

Давс ч бай юу ч бай, хөдлөгөөн байхгүй байхад энэ гудамж талбайгаа цэвэрлэж болдоггүй юм уу гэж бодогдох юм. Эргүү дарга шигээ ажилчид нь бас эргүү болчихдог юм байх даа???

Avatar

Irgen 2020-12-04 122.201.24.10

Zamiin hajuu ruu tsatsagdsan tsasiig butsaaj mashin yavaad tsever bolson zamiin heseg ruu mashin dooguur tsatsaad mashin bohirduuldagaa odoo boliochee haanahiin tsas tseverledeg arga ve buur neg erguu n dendchihsen

Avatar

Калийн хлорид 2020-12-04 202.126.88.220

рүү орж, энэ ямар бодис хаанаас оруулж ирсэн юм бол гэж асууж байсан, хэн ч хариулт өгөөгүй

Avatar

Калийн хлорид 2020-12-04 202.126.88.220

рүү орж, энэ ямар бодис хаанаас оруулж ирдэг юм бол гэж асууж байсан, хариулт авч чадаагүй.

Avatar

Калийн хлорид 2020-12-04 202.126.88.220

Энэ давс гээд байгаа нь миний бодлоор Калийн хлорид л болов уу, давс цацасанаар ус хөлдөж мөс болох температурыг л бууруулж байгаа юм, түүнээс биш цасыг хайлуулдаг ид шид байхгүй. Байгаль орчинд маш их хортой, машин тэргэнд ч халтай,эрүүл мэндэд ч ямар олигтой байхав, эдийн засагт ч нэмрээс биз. Дээр нэг хүн бичсэн байна, Сибирийн хотуудад элс хэрэглэдэг гэж, ер нь тэр зөв,
3 жилийн өмнө санагдана, гудамжинд алхахад цацасан давсны нөлөө л байх, гуталны ул нэлдээ замын хар болсон байсан, 1111

Avatar

ИРГЭН22 2020-12-04 203.23.49.77

Замын татвар НТР гээд жолоочоос өчнөөн татвар авчаад. ГАНЦ замаа өвөл д нь гулгааг нь арилгадагүй байж тэр их ТАТВАР хаашаа орчдог байна. Торгууль нь хэдэн тербум болий ш дэ. Ийм байхад УУРЛАХГҮЙ яахав да. АРЧААТАЙ АРЧААГҮЙ гэж ЯРИВАЛ ХОТ ТЭР их ТАТВАРЫГ ЯАСАН бэ гэдэг асуулт БаЙНА.

Avatar

zochin 2020-12-04 122.201.24.154

KHUTSATSGAAKHGUY KHURDAA TOKHIRUULAAD YAW, YUM BOLGONYG TUR RUU CHIKHDEG ARCHAAGUY TURKHUU BOLIOCH , BUKH YUMYG TUGS BAYLGANA GEJ BAYKHGUY , MASHIN BARINA , BUSDYN BURUU , ONKHOLDONO BUSDYN BURUU , AJILGUY BUSDYN BURUU , ULSUNU BUSDYN BURUU , TOLGOY NI AJILLAKHGUY TENEG , BUSDYN BURUU , YACHIKHSAN MULGUU , ARCHAAGUY KHUNII TULUU AMIDARSAN ERGUU ARD TUMEN BE

Avatar

Зочин 2020-12-04 202.55.188.87

Ene tatvart mungu ugchbuzeegu gar bn.

Avatar

ИРГЭН 2020-12-04 192.82.71.146

БУРУУ БУРУУ БУСДЫН БУРУУ ГЭДЭГ СЭТГЭХҮЙГЭЭСЭЭ ХОТЫН УДИРДЛАГА ХЭЗЭЭ САЛАХ ЮМ БЭ? ӨӨРСДӨДӨӨ ӨЧҮҮХЭН Ч ХИР ХАЛДААДАГГҮЙ АРИУН ЦАГААН АЛБАН ТУШААЛТАНУУД Л БАЙХ ЮМ, АЖЛЫГ ЧАДВАРГҮЙ, СЭТГЭЛГҮЙ "ЦҮНХ БАРИГЧ" НАРААС БОЛЖ ИРГЭД ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРСООР БАЙХ УУ?

Avatar

Зочин 2020-12-04 66.181.161.84

сумьяа тэнэгээ давс ургадаггүй юм элс цацдаг Сибириин хотууд ингэж тэнэгтэдэггүй юм унш судал давс бол хүнс

Avatar

иргэн 2020-12-04 203.98.76.100

orson tsasig ter dor n soruulj avdag mashin tehnik avaachee. Naad davsni biznesee bolimoor yum

Avatar

МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨХ СЭТГЭЛТЭН 2020-12-04 202.131.225.197

ХУЖИРТАЙ ГАЗАР ӨВС УРГАДАГГҮЙГ ОДОО БОЛТОЛ МЭДДЭГГҮЙ ЮМУУ, ЭСВЭЛ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ ЛУЙВАРДАХАД ЭНЭ ДАВСНЫ БИЗНЕСЭЭ НУУЦААР ХИЙСЭЭР БАЙХЫМ УУ. ИРЭХ ЖИЛ ГУДАМЖ ТАЛБАЙ ЗҮЛГЭЖҮҮЛЭХ АЖИЛ ГЭЖ ЭНЭ ДАВСНААС ЧИНЬ БОЛЖ ЭХЛЭНЭ Ш ДЭЭ. ХОТЫН ДАРГАА… ЭНЭ ДАВСНЫ БИЗНЕСЭЭ ХЭЗЭЭ ЗОГСООХ ВЭ. ГИНЖИН ХЭЛХЭЭНД ОРСОН ЛУЙВАРЧИД ЧИНЬ МӨНГӨ ЛУЙВАРДСААР БАЙХ УУ. ЭРДЭМТДЭЭСЭЭ АСУУГААЧЭЭ. ЭНЭ ЛУЙВАРДСАН МӨНГӨӨРӨӨ ЦАС ЦЭВЭРЛЭХ ТЕХНИК ХЭДИЙГ Л БОЛ ХЭДИЙГ АВАХААР БАЙЛАА Ш ДЭЭ. ЁСТОЙ ХАНАЖ ЦАДАХГҮЙ ЮМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж