АНУ-ын дуучин Селена Гомез болон “Miami Heat” багийн од Жимми Батлер нарыг үерхдэг гэх шум тараад удаж байна. Одоогоор тэдний хэн хэн нь харилцаагаа баталгаажуулаагүй боловч болзож яваа нь олон удаа харагджээ. Тухайлбал, тэд саяхан Нью-Йорк хотноо “маш дотно” байдлаар оройн зоог барьсан аж.
Дуучин Жастин Биберээс салснаар сэтгэлийн шархтай үлдсэн Селенагийн шүтэн бишрэгчдийн хувьд түүнийг хүнтэй болзож байгаад баяртай байгаа ч дахин сэтгэлээ шархлуулах вий хэмээн зовниж байгаа аж. Улмаар Селена, Жимми нарын харилцааны талаар олон нийтийн сүлжээнд мэтгэлцээн өрнөжээ.
Тэднийг үерхдэг гэх шум "NBA-гийн папарацци” гэгддэг Крис Пирогийн жиргээнээс анх эхэлсэн юм. Тэрбээр “Жимми, Селена нар болздог. Тэд бол үнэхээр хачин хос. Надад итгээрэй” хэмээн жиргэжээ. Түүний жиргээг батлах гэсэн мэт Жимми, Селена нар ч олон удаа гадуур хамтдаа явж харагджээ.
Тэгвэл эх сурвалжуудын баталж буйгаар Селена одоогоор ганц бие байгаа ч болзооноос татгалзахгүй байгаа аж. Тэрбээр өвчнийхөө улмаас Covid-19 халдвараас ихээхэн болгоомжилж буй гэнэ. Түүнчлэн Селена шинээр гаргасан “Rare” гоо сайхны брэндийнхээ ажлаар тун завгүй байгаа аж. Селена хэлэхдээ “Шударгаар хэлбэл хэн ч хэнтэй ч болзож болно шүү дээ” хэмээн тэрбээр Жиммитэй болзож байгаа нь үнэн үү гэсэн асуултад хариулжээ.
Эх сурвалж: The Hollywood Gossip
Холбоотой мэдээ