Хятадын зах зээлд гарах экспортын цэгээ ОХУ нэмэгдүүлж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа болон ШХАБ-ын хамтын ажиллагааны хүрээнд Шаньдун мужтай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлж байгаа нь энэ чиглэлд хийсэн том алхам боллоо.
БНХАУ-ын саяхан зохион байгуулсан Гадаадын хөрөнгө оруулалтын XII дахь удаагийн үзэсгэлэн яармагийн үеэр Оросын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах баримт бичгийг үзэглэсэн юм.
Хятад дахь ОХУ-ын Худалдааны компанийн мэдэгдсэнээр Хятадад орос бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсээр байгаа энэ үед экспортын цэгийг олшруулах нь Оросын экспорт, Хятадын импортод чухал нөлөөтэй юм.
2018 онд Хятадад болсон ШХАБ-ын уулзалтын үеэр Хятад болон ШХАБ-ын орнуудын худалдаа, эдийн засгийн бүс байгуулсан. Энэ бүс нь 61 кв.км талбайтай. Энэ бүсэд усан замын, төмөр замын, агаарын, автозамын боомтууд байрлаж байгаа юм.
РИА НОВОСТИ
МАН махан толгой 2020-12-04 66.181.161.84
хөгжлиин садаа хүрэлсүх ой гутаж байна МАН д саналаа худалдагч эх оронгүйчүүд хамт ичиг ичигМАН
Зочин 2020-12-04 64.119.25.84
AН-ын хорон санаат махан толгойтуудын бас нэг ээлжит гүтгэлэг. Эд нар дотор ёс зүйтэй зөв хүн ер нь байдаг юм уу. Муу зүйл өө сэвд өлөн нүдэлсэн.