Оросын үндэсний автомашин үйлдвэрлэгч "АвтоВАЗ" компани өнгөрсөн арваннэгдүгээр сард борлуулалтаа 21,9% нэмэгдүүлж, 38,064 автомашин борлуулсан нь сүүлийн долоон жилийн рекорд үзүүлэлт болсон байна.
"2020 оны арваннэгдүгээр сард 38,064 ширхэг Lada борлуулсан нь нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21,9% өссөн дүн юм. 2019 оны арваннэгдүгээр сард 31,217 ширхийг борлуулж байжээ. Энэ нь 2013 оноос хойших дээд үзүүлэлт” хэмээн “АвтоВаз” компани мэдээллээ.
Нийтдээ 2020 он гарсаар дотоодын зах зээлд 302,744 машин борлуулжээ.
Машины загвараар авч үзвэл угийн эрэлт сайтай байдаг Granta загвар хамгийн их буюу 14,540 (өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,6% илүү), Vesta загвар 11,771 (өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35,3% өссөн), Largus загвар 4052 ширхэг тус тус зарагдсан байна.
"Lada маркийн машины борлуулалт өссөн нь төрийн захиалга нэмэгдсэнтэй холбоотой. Энэ хүнд үед брэндийн байр сууриа хамгаалж, зах зээлээ авч үлдэж чадлаа” хэмээн “АвтоВаз” компанийн Борлуулалт, маркетинг хариуцсан гүйцэтгэх захирал Оливье Морне хэлжээ.
РИА НОВОСТИ
zochin 2020-12-04 192.82.65.103
энэний дэргэд приус 10 жинхэнэ машин кккк
Иргэн 2020-12-04 192.82.69.25
Шинэ ЛАДА харсан уу. Круглый дурак нашелся
Эмгэн 2020-12-04 49.0.212.165
Юун Prius 10 бэ, зүгээр л дээр үеийн Соната-2 бол энэний хажууд жинкэнэ машин байхгүй юу, наад нэг шинэ Лада чинь үйлдвэрлэгчийн үнэ нь л гэхэд 500,000-1,000,000 рубль юм билээ. Тийм их мөнгөтэй бол Ланд-80 юм уу 100, 470 авчихаар мөнгө байгаа биз дээ.
зочин 2020-12-04 66.181.161.39
Өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойгоо шоолно гэгч болж байна даа Өөрсдөө машинаа үйлдвэрлээд дотоодынхоо зах зээлд гаргана гэдэг болж л байна шүү дээ Цаашидаа бага багаар сайжируулаад чанаржина даа
/*-*/ 2020-12-04 49.0.212.165
Лада Жигули унаснаас Эксел унавал илүү тохь тухтай байхөө
Зочин 2020-12-04 139.5.218.173
Евро стандартаар үйлдвэрлэсэн одоогоор 3 жил унахад найдвартай засвар шаардахгүй сайхан унаа байна. Үйлчилгээгээ л цаг тухайд нь хийхэд асуудал гарахгүй.
хэхэ 2020-12-04 64.119.16.51
Япон машинд ямар ч засвар шаардлага үгй хаха
Зочин 2020-12-04 64.119.23.110
za bitgii tenegt malaa mongold tegvel ypon mashiniig zasvar hiidegui gej hutsaach malaa..
Зочин 2020-12-04 202.179.27.246
Mongol mashanaas muu mashin gedeg
Зураач 2020-12-04 202.21.108.152
90-ээд оны зүйр үг… Ухая гэвэл ЛАДА уна…7 хоногт заавал ухуулдаг тэрэг байсан даа.
/*-*/ 2020-12-04 49.0.212.165
90-ээд оны дунд үед тэгж ярьдаг байсан нь үнэн. "Унаж эдлэе гэвэл Бенз" "Уралдья гэвэл BMW", "Ухая гэвэл Лада" гэж
Зочин 2020-12-04 64.119.26.85
манайх удахгүй буруу рультэй прүс машин оруулж ирэхээ хориглохоор хүссэн ч эс хүссэн ч лада авч унах болно яг анх юм үзээгүй бачканууд ерээд онд лада гаар гангарч байсан шиг. тэр нь ч дээр.
123456 2020-12-04 49.0.212.165
Тэрүүгээр яадийн, буруу рультэй тэрэг хориглоод ирвэл сурснаараа Солонгосоос Сонатагаа авч унасан нь дээр. Хамаагүй илүү загварлаг, тохь тухтай, сэлбэг хямд олдоцтой, засварчид нь хэдэн мянгаараа
сумын заан 2020-12-04 66.181.180.132
нива гоё шүү
хэ хэ хэ 2020-12-04 49.0.212.165
Нива чинь Тоёота Рав-4-ийн дайтай байж чадах уу? Нива бол авах юм нь гэвэл зөв рультэй л байх.
Зочин 2020-12-04 66.181.178.221
Taaruuhan mashin daaa …er ni bol Choort
бөбөөчин 2020-12-04 49.0.212.165
90-ээд оны эхээр өөр сонголт байхгүй тулдаа л тэр Лада-г чинь маш цөөн тооны хүмүүс өөрсдөө л унах гэж хөлөөр нь зөөж оруулж байсан. За тэгээд хаа холоос 5-6 мянган км газраас хөлөөр нь унаж авчрах бол зодуулж, дээрэмдүүлж, хүчиндүүлж мөн ч аминд аюултай аялал болдог байсан даа хөөрхий.