Lada маркийн машины борлуулалт 20 гаруй хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Lada маркийн машины борлуулалт 20 гаруй хувиар өсчээ

Lada маркийн машины борлуулалт 20 гаруй хувиар өсчээ

Оросын үндэсний автомашин үйлдвэрлэгч "АвтоВАЗ" компани өнгөрсөн арваннэгдүгээр сард борлуулалтаа 21,9% нэмэгдүүлж, 38,064 автомашин борлуулсан нь сүүлийн долоон жилийн рекорд үзүүлэлт болсон байна.

"2020 оны арваннэгдүгээр сард 38,064 ширхэг Lada борлуулсан нь нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21,9% өссөн дүн юм. 2019 оны арваннэгдүгээр сард 31,217 ширхийг борлуулж байжээ. Энэ нь 2013 оноос хойших дээд үзүүлэлт” хэмээн “АвтоВаз” компани мэдээллээ.

Нийтдээ 2020 он гарсаар дотоодын зах зээлд 302,744 машин борлуулжээ.

Машины загвараар авч үзвэл угийн эрэлт сайтай байдаг Granta загвар хамгийн их буюу 14,540  (өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,6% илүү), Vesta загвар 11,771 (өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35,3% өссөн), Largus загвар 4052 ширхэг тус тус зарагдсан байна.

"Lada маркийн машины борлуулалт өссөн нь төрийн захиалга нэмэгдсэнтэй холбоотой. Энэ хүнд үед брэндийн байр сууриа хамгаалж, зах зээлээ авч үлдэж чадлаа” хэмээн “АвтоВаз” компанийн Борлуулалт, маркетинг хариуцсан гүйцэтгэх захирал Оливье Морне хэлжээ.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж