Орос улсын үйлдвэрлэж байгаа “Спутник V” вакциныг худалдан авах хүсэлт ирүүлсэн 50 гаруй улсын хүсэлтийг хянан үзсэний эцэст 40 оронд нийлүүлэхээр болсныг Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ)-гийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдлээ. "Спутник V" вакциныг НҮБ-д танилцуулах тусгай хуралдаан арванхоёрдугаар сарын 2-ны өдөр болсон бөгөөд энэ үеэр Кирилл Дмитриев ингэж мэдэгдсэн байна. РФПИ нь вакциныг санхүүжүүлж байгаа юм.
"40 улсын хүсэлтийг бид дэмжин, тухайн улс орны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ шийдвэр, хамтын ажиллагаа нь улс төрийн өнгө аясгүй байх нь маш чухал юм” хэмээн тэр хэлжээ.
ОХУ-ын ЭМЯ өнгөрсөн наймдугаар сард Оросын Гамалей төвийн эрдэмтдийн хийсэн COVID-19-ийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэн авч үйлдвэрлэл эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн юм. "Спутник V" хэмээн нэрлэсэн энэ вакцин нь хүний биед сөрөг нөлөөгүй аденовирусийн векторт суурилан хийгдсэн вакцин юм.
Орос улс вакцинаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Европын зарим улсад үйлдвэрлэх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа юм. “Бид үйлдвэрлэлээ өргөтгөхөөр зэхэж байна. Ирэх 2021 оны гуравдугаар сар гэхэд гадаад орон дахь үйлдвэрлэлээ оруулаад сардаа 30 сая тун "Спутник V" вакцин үйлдвэрлэх боломжтой хэмээн Кирилл Дмитриев хэллээ.
Эхний ээлжинд дотоодын хэрэгцээг хангасны дараа экспортлох асуудал яригдах юм. Кирилл Дмитриевийн хэлснээр нийтдээ дэлхийн 50 гаруй улсаас 1,2 тэрбум тун "Спутник V" вакцин авах хүсэлт ирсэн байна. Вакцины экспортоо РФПИ-гийн түнш болох Энэтхэг, Бразил, БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг улсаар дамжуулах хийх ажээ.
РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ