Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Thursday, December 3, 2020
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улаанбаатар хотод саатсан иргэдийг орон нутаг руу нь зорчуулах үйл ажиллагаа энэ сарын 1-нээс эхэлсэн. Эдгээр иргэнээс арваннэгдүгээр сарын 29-нөөс шинжилгээ авч эхэлсэн. Гэвч програм гацсантай холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-нд шинжилгээ өгөхөөр 119.mn бүртгүүлж, шинжилгээнд хамрагдсан ч хариугаа авч чадахгүйд хүрсэн.
Тиймээс гар утсаар нь хариуг хүргүүлж байгааг бид мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийн шинжилгээний хариу бүрэн шивэгдэж, цагдаагийн постод иргэний үнэмлэхнийхээ QR кодыг уншуулахад хариу нь гарах боломжтой болсон.
Програм гацсантай холбоотойгоор орон нутаг руугаа зорчиход хүндрэл үүссэн талаар иргэдээс санал гомдол ирсний дагуу бид цагдаагийн байгууллагын удирдлагад албан хүсэлт тавьсан.
Албан тоотын утга нь арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн шинжилгээ өгсөн иргэдийн PCR хариу бүгд сөрөг гарсан учир 48-72 цагийн дотор Улаанбаатар хотоос орон нутаг руу нь зорчуулъя. Хэрвээ тухайн иргэн бүртгүүлээгүй, шинжилгээ өгөөгүй, хариу нь гараагүй, хариугаа аваагүй бол зорчуулах боломжгүй гэдэг албан тоот хүргүүлсэн.
Тэгэхээр иргэд шинжилгээний хариугаа авсны дараа орон нутаг руу зорчино гэсэн үг.
Мөн 0-12 хүjтэлх насны хүүхэд эцэг, эхтэйгаа хамт амьдардаг, хамт явж байгаа тохиолдолд шинжилгээ авахгүй байж болно. Харин хүүхдээ хүнд дайх тохиолдолд хүүхдээс нь шинжилгээ авна. Хүүхэд халдвар авах эрсдэлтэй учраас" гэлээ.
Холбоотой мэдээ