Ард түмнийг коронагаар айлгаж ар хударгаар нь албан тушаалаа наймаалцсаар!

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Ард түмнийг коронагаар айлгаж ар хударгаар нь албан тушаалаа наймаалцсаар!

Ард түмнийг коронагаар айлгаж ар хударгаар нь албан тушаалаа наймаалцсаар!

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас МАН-ын гишүүд тэгш, хүртээмжтэй хувааж авсан том хэргийн баримт нотолгоо дэлгэгдсэн. УИХ-ын 49 гишүүн нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой сангийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь  хуваан идсэн нь илчлэгдсэн ч  хууль, шүүхээр шийтгүүлсэн нь цөөхөн. Харин ч албан тушаал, эрх мэдлээр шагнуулсан ЖДҮ-чид олон байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ, жаран тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй, албан тушаал томилохгүй гэсэн амлалтаасаа ухарч, УИХ, Засгийн газар, яам агентлагт нэр бүхий ЖДҮ-чид албан тушаалд томилогдоод байгаа. Тухайлбал, ЖДҮ-чин Х.Болорчулуун, Н.Учрал нар УИХ-ын гишүүд болж, Х.Нямбаатар Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Я.Содбаатар Шадар сайд болж, тус удахгүй Л.Энхболд төрийн өмчийн компани дээр очихоор болжээ.

ЖДҮ-гийн хэргээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нарыг 40 сая төгрөгөөр торгоод толгойг нь илээд өнгөрсөн.

Covid-19-өөр далимдуулж, хөл хорионы хатуу дэглэмд ард түмнийхээ гарч орох эрхийг нь хязгаарлаж,  анхаарлыг нь сарниулж байгаад улсын мөнгийг уулгалан идэх  томилгоонуудаа үргэлжлүүлсээр байна. Хамгийн сүүлд гэхэд “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн дэд захирлаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг томилохоор тохироо хийгджээ. Л.Энхболдыг гурван ч удаа ЖДҮХС-гаас зээл авч, бусдад төлөх өрөө барагдуулсан болохыг УИХ-ын чуулганы танхимд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан баримттайгаар хэлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлж өгөхийг хүсч байсан.  Гэтэл өнөөдөр түүнийг албан тушаалаар шагнаж байгаа нь МАН-ын дарга амлаж байсан шударга ёсоо уландаа гишгэв үү гэсэн асуултыг үлдээж байна. Л.Энхболдын ард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бий гэсэн хардлага ч байна.

Гэсэн хэдий ч хэрэг хуучирдаггүй, түүний хийсэн хэрэг цайрахгүй. АТГ болон Улсын мөрдөн байцаах газраас шалгаж тогтоогоод өдгөө түүнд зөвхөн шүүхээс ял оноохыг хүлээж буй гэх. Хэзээ нэгэн цагт ЖДҮ-г хувааж идсэн “хулгайч”-ид  ял шийтгэлээ хүлээх цаг ирэх бизээ. Ардын намынхан ард түмнийг коронагаар айлгаж ар хойгуур нь албан тушаалаа наймаалцсаар.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж