Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна
Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Thursday, December 3, 2020
Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.12.03/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.
Иргэд, аж ахуй нэгжүүд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн цахим платформыг хийсэн талаар мэдээллээ. Тодруулбал өмнө нь ашиглаж байсан дэд бүтцээ ашиглаж 1.7 сая хүн бүртгэлтэй И-баримт апплейкшн дээр тулгуурлаж энэхүү платформыг хийсэн аж.
Энэ талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэхдээ “Засгийн газар, Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгч, үйл ажиллагааг нь нээсэн 18 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар салбарынхан бүгд qr.119.mn сайтад бүртгэлд хамрагдаж, тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагааны төрөл, холбогдох утас, байршил зэргийг бүртгүүлж QR код үүсгэн, код бүхий наалтыг үүдэндээ байршуулна. Харин иргэдийн хувьд тухайн аж ахуй нэгж, байгууллагаар үйлчлүүлэхдээ үүдэнд нь QR кодод заавал уншуулна. Ингэснээр халдварын эрсдэлд орлоо гэхэд хэдхэн секунтын дотор мэдээлэл нь И-баримт апплейкшнд ирнэ. Тухайн халдвар авсан иргэний ойрын болон дам хавьтлыг олох цаг хугацааг хэмнэнэ” гэлээ. Өөрөөр хэлбэл, qr.119.mn сайтад хандан газрын зураг дээр өөрийн байгууллагын байршил, нэр, утасны дугаараа оруулан QR кодоо үүсгэх боломжтой. Тэрхүү кодоо иргэд уншуулж, тухайн байгууллага руу нэвтрэх аж.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:
Олон улсын туршлагыг судлахад GPS, Bluetooth технологийг ашиглаж тандалтын судалгааг хийдэг. GPS, Bluetooth гардаг эрсдэл нь хувь хүний мэдээллийг алдах магадлал бий учир QR-ыг сонгосон. QR систем иргэний хувийн мэдээллийг алдахгүй байх ач холбогдолтой. QR системийг 1.7 сая хэрэглэгчтэй и-баримт апп-ыг ашиглаж оруулж байгаа. QR.119.mn гэсэн сайт руу нэвтэрч газрын зураг дээр тухайн байгууллагын байршлаа оруулаад, утасны дугаар зэрэг холбогдох мэдээллээ оруулаад хэдхэн секундэд байгууллагынхаа QR кодоо үүсгэх боломжтой. Энэхүү QR кодоо ААН-үүд үүдэн хэсэгтээ байршуулна. Иргэд тухайн байгууллагаар үйлчлүүлэхдээ и-баримт системээ ашиглан QR кодыг уншуулна. Тухай байгууллагад халдвар гарлаа гэхэд үйлчлүүлсэн иргэдийн гар утсанд нь маш богино хугацаанд мэдээлэл нь очно.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг:
Цар тахалтай тэмцэж буй төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх, мөн иргэдийг мэдээллээр түргэн шуурхай хангах зорилгоор өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-наас хойш И-баримтад өөрчлөлт орж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 500 мянга гаруй хүн энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийг ашиглаж байгаа. И-баримт системийг утсандаа суулгасан иргэн аппликэйшний дээд буланд байрлах Ковид-19 гэсэн цэсний QR код уншуулах хэсэг рүү ороод тухайн албан байгууллагын үүдэнд наагдсан QR кодыг уншуулна. Хувь хүний мэдээлэл шаардахгүй. Хэрэв QR кодыг зөв уншуулсан тохиолдолд “Танд баярлалаа” гэсэн мэдэгдэл гарна.
Зочин 2020-12-03 64.119.21.163
Вирусээр далимдуулж хүчээр их л муухай ноцтой аюул учруулж мэдэх хүнийг чипжүүлнэ гэдэг шиг ажил явагдаад байгаа юм бишүү их л буруу зүйлд асар их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа харагдах юм
Зочин 2020-12-03 172.105.167.220
УОК-ын дарга Содбаатар гэж нэг ямар ч хариуцлагагүй, чадваргүй, чалчихаас өөр чадах юмгүй л***р, нэг юу ч мэдэхгүй сэтгүүлчээр мэдээлэл хийгээд өөрөө хөшигний ард орж байгаа юм байх даа. Ийм, улс орны хувь заяа яригдаж байгаа онцгой үел энэ аюултай асуудлыг Содбаатара тэнэгт хариуцуулаад сууж байдаг, энэ Хүрэлсүх ч зэвэрсэн сүх юм даа.
Зочин 2020-12-03 64.119.25.84
АНУ-д л гэхэд Коронагийн халдвараар нийт 281.2 мян.хүн нас барсан,сүүлийн ганц өдөрт213,8 хүн халдвар авч, 2254 хүн нас барсан мэдээ байна,. Тэгвэл манайд ганц ч хүн эндээгүй, өвчний тархалтыг зогсоож,хумьж чадаж байна. Ямар зорилгоор энэ сөрөг хүчний этгээдүүд, Засгийн газар,УОК, ЭМЯ, төрийн бусад байгууллөгын эсрэг зохион байгуулалттай,хор нөлөөтэй сурталчлагааг зориуд зохион байгуулаад байна аа.
Зочин 2020-12-03 87.54.0.114
Bolj l bainadaa, yum hiih gej oroldoj baigaa zaluustaa bayarlalaa, sain bna
Зочин 2020-12-03 150.129.142.36
Бидний мэдээлэлийг авч яахнав дараагийн сонгуулийн луйвардаа ашиглахнуу
Зочин 2020-12-03 192.82.73.185
Энэ Ганзоригийн мэдээлэл ч гэж шалтагт балтаг шааранд өөх л юм ярьдаг аж. Залуу хүн байж ичдэггүй юм байх даа. Түмэн олны өмнө биeсээ өмөөрч шалтаг тоочиж суухдаа. Нэр нүүр гэж эд нарт угаасаа байхгүй болчихсон цайрчихсан гарууд юмаадаа. Бүүр 1 шоронгийнхон шиг наасан. Үргэлж бултана булна нууна дарна мурина хуурмаглана. Угаас улсаараа бүрэн дампуурч байна. Түмэн өртэй түмпэн сав нь цоорхой хот улс орон нь ноорхой иргэд нь ядруу зүдүү. Монгол дарга нар монгол хүндээ хайргүй.
Зочин 2020-12-03 192.82.67.175
Корона гэдэг тэнэглэлээ зогсоо гэж 202.179..24.23 бичсэн үнэн бололтой Юу ч болоод байгаан баахан хүний эрх зөрчсөн юм хийгээд байхшиг .Зүгээр явж байгаа хүнийг л сэжиггүй тохиолдолын корона гэх юм байхдаа.Ямар хачин жигтэй юм бэ
Зочин 2020-12-03 66.181.188.34
Өө за тэгвэл desktop oo тэргэндээр тавиад чирээд явна даа харин интертээ яая даа. эсвэл смарт утас иргэддээ тараах гэж байгаа юм болов уу:
Зочин 2020-12-03 202.179.24.23
Корона гэдэг тэнэглэлээ зогсоо.
Irgen 2020-12-03 66.181.184.233
Zugeer hiih estoi ajlaa tultal ne sain hii tegeed bolno Uursdiiguu hooson magtana dutagdlaa hyleeh tevcheer baihgyi. Ed nart ajliin medlege muu baina
Зочин 2020-12-03 64.119.25.213
Буцаан ойлголтыг нь 5 % болохоор нь ашиглана даа.
монгол хүн 2020-12-03 64.119.19.89
ИЙМ ТОДОРХОЙ ШИЙДВЭР ЗОРИЛГО МУУТАЙ ХУРАЛ ОЛОН ДАХИН ХИЙЖ СЭТГҮҮЛЧ СОНСОГЧ НАРТ ЧИРЭГДЭЛ УЧРУУЛЖ ЦАГ ҮРЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙНАА!
хэ хэ хэ 2020-12-03 49.0.212.165
За одоо тийм ч юм нэвтрүүллээ, ийм ч юм нэвтрүүллээ гэж хэнд ч хэрэггүй худлаа шоудаж өөрсдийгөө рекламдахаа больцгоо, тэртэй тэргүй танай жидүүчдийн нам засагт чинь тавих дүнгий чинь бэлдчихээд байна, эртхэн огцроод наад нам шуу юмныхаа 2-р ээлжийг хоолонд нь оруул
Зочин 2020-12-03 122.201.24.8
Jdu ntr gedgee heden zuun jil yarih ged bdimbde shees min. Neg muu zeeliig l heden uyeere yarih gesen troll uud. Ats min heden zuun terbumaar ni kontsesdson idsen ulsiig unagaj bosson tur. Chamaas deer ajilla medej baigaan oilgomjtoi bandi min
zochin 2020-12-03 64.119.17.190
zugeer neg 119.mn ee oligtoi ajilluulj chadhgui bj yun olon yum hiidiin beee odoo boliochdee ajlaa hj meddegu heden teneg yumnuud bhin mongoliin ard tumen iim humuusiig songosondoo icheesei uhaaraasai gomdoosoi
Зочин 2020-12-03 103.212.118.118
119.mn n nuraad unatsan yum bishuu. Iim baihad odoo boli boli
Зочин 2020-12-03 192.82.73.185
Хүүкийн мөнгө байхгүй гэдэг үг арай л дээрэлхүү юу . Ингэж монголын дарга нар монгол хүнд хайргүй гэдгээ ил хэллээ бүрэн харууллаадаа. Угаасаа хэзээ ч хайрлаж байгаагүй хайрлах ч үгүй л юм байна шүү
Зочин 2020-12-03 192.82.73.185
Энэ Ганзоригийн мэдээлэл ч гэж шалтагт балтаг шааранд өөх л юм ярьдаг аж. Залуу хүн байж ичдэггүй юм байх даа. Түмэн олны өмнө биeсээ өмөөрч шалтаг тоочиж суухдаа. Нэр нүүр гэж эд нарт угаасаа байхгүй болчихсон цайрчихсан гарууд юмаадаа. Бүүр 1 шоронгийнхон шиг наасан. Үргэлж бултана булна нууна дарна мурина хуурмаглана. и
Зочин 2020-12-03 124.158.64.197
Монголын тер юу ч мэддэггуй их мэдэгчдээр дуурсэн нь харагдаж байна.
Зочин 2020-12-03 192.82.69.129
Дэмий юм хийж чирэгдэл гаргахаа одоо болио. Хориогоо сулласан дээр дээ. Гаднаас үнэтэй программ аваад тэрийгээ сайн зүгшрүүлж чадахгүй байгаа юм биш үү
Зочин 2020-12-03 64.119.21.163
Монголын мөнгө хөрөнгө ач холбогдолгүй зүйлд ихээр зориулагдаад байх шиг санагдах юм халдвар вируст биш зүгээр мөнгө төгрөг нааш цааш зохицуулах ажил л болоод байх шиг
Зочин 2020-12-03 139.5.218.173
Энэ амьтан арай бишээ. Ийм юмнууд сайд болж байна гэхээр аргагүй л цөвүүн цаг юм даа.
Зочин 2020-12-03 202.179.24.244
Толгой эргүүлсэн хийхээ боль. Түрүүч нь ачааллаа дийлэхгүй чирэгдэл болж байна.
уншигч 2020-12-03 202.21.108.149
зайл