Абэ Шинзо прокурорт дуудагдана | News.MN

Абэ Шинзо прокурорт дуудагдана

Абэ Шинзо прокурорт дуудагдана

Абэ Шинзо прокурорт дуудагдана

Токио хотын Прокурорын газар Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогоос мэдүүлэг авахаар төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Эрх баригч Либерал-Ардчилсан намын дэмжигчдэд зориулсан хүлээн авалтыг зохион байгуулахдаа сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж Прокурорын газар үзэж байгаа юм.

Японы Засгийн газар нь энэхүү арга хэмжээг 1952 оноос хойш жил бүрийн сакура цэцэглэх үеэр зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээнд Япон дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газрын дарга нар, урлаг, соёл, спорт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй хүмүүсийг урьдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд Абэ Шинзо оролцжээ. Прокурорын газар Японы Ерөнхий сайд асан руу сайн дураараа ирж, мэдүүлэг өгөх зарлан дуудах хуудас илгээсэн гэсэн ч Абэ Шинзо үүнийг мэдээгүй гэж мэдэгдсэн байна.

Хэргийг тодруулбал, Абэ Шинзогийн экс нарийн бичгийг Прокурорын газраас дээрх арга хэмжээнд зориулсан 40 сая иений санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаар байцааж байгаа юм. Түүний нарийн бичиг энэ мөнгийг оройн зоогны зардалд зарцуулсан гэж мэдүүлсэн бөгөөд маш олон тодорхойгүй зүйлс байгаа юм.

“Ёмиүри” сонинд бичсэнээр 14 сая иенийг нь зочдын тасалбарт, найман саяыг нь үдэшлэгийн бусад зардалд зарцуулагдсан гэсэн боловч албан ёсны тайланд дурдаагүй байгаа аж. Мөн үлдсэн 18 сая иенийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Абэ Шинзо нь өнгөрсөн есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар гэнэт албан тушаалаасаа бууж байгаагаа зарлаж, түүний ойрын хүн болох Ёшихидэ Сүгад эрх мэдэл нь шилжсэн билээ.

Энэхүү дуулиан нь “Абэгийн баруун гар” гэгддэг одоогийн Ерөнхий сайд Сүга Ёшихидэг суудлаас нь унагаж ч болзошгүй байна. Японы хуулийн дагуу  улстөрчид сонгогчдод бэлэг гэж ойлгож болохуйц зүйлсийг өгөхийг хориглодог. Өнгөрсөн жил Абэгийн танхимын хоёр сайд тойргийнхоо сонгогчдод амтат гуа, хавч, төмс гэх мэт зүйлийг өгснийхөө төлөө дараалан огцорч байв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-03 66.181.177.59

Манай авилагчид үүнийг сонсоод "Юун сүртэй юм? 40-хөн сая иений төлөө ингэж сүржигнээд байх даа яадгийм?" гэх байх даа???

Avatar

Zochin 2020-12-03 202.55.191.130

Huuliin baiguullaga n said ene ter bol mai shuu huuli gej gants zuil bn gej bn shuu

Avatar

Зочин 2020-12-03 122.201.31.82

ТӨР ШИГ ТӨРТЭЙ ЮМ .

Avatar

зочин 2020-12-03 192.82.77.254

Япон бол үлгэр жишээч агуу орон, хүчирхэг япон хүндлэл хүлээнээ

Avatar

Зочин 2020-12-03 202.9.41.4

Энэ хүн манай улсад их элгэмсүү сайн байсан. Сайн хүнийг ямар ч үе хайрлах л хэрэгтэй

Avatar

ммм 2020-12-03 64.119.18.214

Japand songogchdodo jims, havch taraaval ogtsorno. Manaid esregeeree, uuriin zuragtai bidon, danh, bas mungu taaraagaad ulam devshine.

Avatar

ммм 2020-12-03 64.119.18.214

Yos juramtai, mash ajilsag, saihan zan aashtai, elgemsuu, soyoltoi uhaantai said baisan shuu

Avatar

Зочин 2020-12-03 202.21.108.62

Хөөрхий амьтан, Путинлуу гүйж очоол гарыг нь 2 гараараа атгаад авдагсан. Сайн ЕС байсан жүү.

Avatar

Зочин 2020-12-03 192.82.68.213

Хууль дээдэлдэг орон сайхан юмаа. Манайх хөөрхийдөө нэг дарга утасдаад хэрэг , нэг дарга утасдаад хэрэгсэхгүй болгоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж