Мексикт аялж яваа Техасын захирагч иргэдээ гэртээ байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Мексикт аялж яваа Техасын захирагч иргэдээ гэртээ байхыг уриалав

Мексикт аялж яваа Техасын захирагч иргэдээ гэртээ байхыг уриалав

АНУ-ын Техас мужийн амбан захирагч Стив Остин өөрөө Мексикийн далайн эрэг дээр амарч байхдаа иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсныхаа төлөө шүүмжлэлд өртөөд байна.

“Одоо тайвшрах цаг биш. Хүн бүр гэртээ байх хэрэгтэй байна. Хэрэв үгүй бол дахин бүх зүйлийг хаах хэрэгтэй болно” хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр өнгөрсөн сард нэгэн тансаг зочид буудалд охиныхоо хуримыг 20 орчим зочдыг урьж, зохион байгуулаад гэр бүлээрээ хувийн онгоцоор Мексик рүү ниссэн байна. Түүнийг иргэд өөрийн гаргасан дүрэм журмыг зөрчлөө гэж буруутгаж байгаа ба тэрбээр “Би ямар ч дүрэм журам зөрчөөгүй. Бас миний аялалд ямар ч эрсдэл байгаагүй. Гэхдээ би аялсандаа харамсаж байна. Миний энэ үйлдлээр түрий барьж бусад хүмүүс хорио цээрийн дэглэм зөрчихөөс би айж байна. Би одоо аялахгүй. Зул сараар ч би аялахгүй. Эргээд бодоход энэ бүхэн муу үлгэр дуурайлал үзүүлсэн учир би хүлцэж өчиж байна” хэмээн мэдэгджээ

Үүнээс өмнө Калифорнийн захирагч Гавин Ньюсом мөн иргэдийг гэртээ байхыг уриалсан мөртлөө өөрөө төрсөн өдрийн үдэшлэгт очсон нь шүүмжлэл дагуулсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж