249,598 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

249,598 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 22,338,894.03 төгрөгийн үнийн дүн бүхий 249,598 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" ХК (BHL +14.44%) болон "Шарын гол" ХК (SHG +14.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" ХК (SHV -10.00%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -6.24%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 2,720 ширхэг нэгж эрхийг нийт 286,959 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.02 хувиар өсөж, 17658.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,599,338,287,785.34 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж