Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд талархал илэрхийлжээ | News.MN

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд талархал илэрхийлжээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд талархал илэрхийлжээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд талархал илэрхийлжээ

Швед улсад төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулсан “Ардчилал одоо ба ирээдүй” сэдэвт олон улсын бага хурал 2020 оны нэгдүгээр сарын 19-20 өдрүүдэд Швед улсад болж, Монгол Улсыг төлөөлөн Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Дээрх хурлын дараахан тус хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Касас Замора Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд талархал илэрхийлж захидал ирүүлжээ.

Кевин Касас Замора нь захидалдаа “Ардчиллыг тэтгэн хөгжүүлэх үйл хэрэг нь нэг удаагийн хүчин чармайлт бус харин иргэд, ардчиллын институт, үнэт зүйлсийг багтаасан байнгын идэвхтэй үйл явц болохыг тэмдэглэснийг тань олзуурхан талархаж байна. Бидний 25 жилийн ойд чин сэтгэлийн баяр хүргэсэн танд болон манай хүрээлэнг тууштай дэмжиж ирсэн Монгол Улсад талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн бичжээ. Мөн захидалд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн хамтарч “Дэлхийн ардчиллын төлөв байдал ба Ковид-19 цар тахлын үеийн Монгол улсын сонгуулийн туршлага” сэдвээр цахим хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж буй тухайгаа дурдсан байна.

Олон улсад нэр хүндтэй тус байгууллага нь эгнээндээ 33 гишүүн орныг нэгтгэсэн ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-12-03 192.82.77.254

Өндөр соёлт ардчилсан орныхон монголыг эгнээндээ багтаасан үг хэлж
байгаа нь чихэнд чимэгтэй сайхан сонсогдоно бахархалтай бна

Avatar

Зочин 2020-12-03 139.5.216.161

Зайлуул ийм нөхөр бгаам бна энэ хэрэггүй албан дээр. Жоохон реклам юмуу

Avatar

зочин 2020-12-03 202.9.46.221

за иймэрхүү захидал, и мэйл зөндөө л ирдэг шүү. нөгөө нэг загджав гээд гарыг дууриагаад ирсэн бичиг, мэйлийг тавиад байна уу, гүй юу? ёстой нэг хэлэх ч үг олдохгүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж