Хабиб холимог тулааны урлагийг олимпод оруулна

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Хабиб холимог тулааны урлагийг олимпод оруулна

Хабиб холимог тулааны урлагийг олимпод оруулна

Мэргэжлийн холимог тулааны урлагийн шилдгүүдийн нэг Хабиб Нурмагомедов өнгөрөгч Мягмар гаригт Узбекистанд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр удахгүй хэрэгжүүлэх ажлуудаа олон нийтэд танилцуулжээ. Түүний хэлж буйгаар Хабиб удахгүй IOC буюу Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж, холимог тулааны урлагийг 2028 оны Лос Анжелес хотод зохион байгуулагдах олимпийн наадамд оруулах гэнэ.

Тэрбээр ярихдаа “Холимог тулааны урлагийг олимпийн наадмын нэг төрөл болгох нь миний ирээдүйд хийх ажлуудын нэг. Үүний дагуу ч бэлтгэл ажлуудаа хангаад эхэлчихсэн. Удахгүй олимпийн хорооны ерөнхийлөгчтэй энэ талаар уулзалт зохион байгуулах болно. Хэрэв 2024 оны Парисын олимпод холимог тулааны урлаг орж чадахгүй бол 2028 оны олимпод бидэнд илүү их боломж бий гэж би бодож байна. Олимпийн наадмын нэг төрөл болоход нэг саад бий. Энэ бол хүчирхийлэл. Олимпийн хорооны гишүүд цус харна гэхээс дургүйцэж магадгүй. Гэсэн ч холимог тулааны урлагийн зохион байгуулалт, ивээн тэтгэгчид, телевизийн шууд дамжуулалтын хүсэлтүүд гэх зэргийг бодолцож үзвэл энэ спорт маань олимпийн наадмын нэг төрөл болно гэдэгт би итгэлтэй байна. Холимог тулааны урлаг хөлбөмбөг, хөнгөн атлетик шиг дэлхий даяар алдартай болно” хэмээжээ.

Хабиб Нурмагомедовын хувьд хамгийн сүүлд аравдугаар сарын 24-нд Америк тулаанч Жастин Гаетжиг ялж, их спортоосоо 29-0 гэсэн амжилттай зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм. Тэрбээр зодог тайлсныхаа дараа өөрийн "Eagle Mobile"  гэх харилцаа холбооны компаниа байгуулж, EFC гэх холимог тулааны холбоогоо хөгжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж