Иран улс цөмийн баяжуулалтаа огцом нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Иран улс цөмийн баяжуулалтаа огцом нэмэгдүүлнэ

Иран улс цөмийн баяжуулалтаа огцом нэмэгдүүлнэ

Ираны парламент НҮБ-ын хяналтын ажилтнуудын эх орноосоо гаргаж, цөмийн баяжуулалтаа огцом нэмэгдүүлэх хуулийг дэмжжээ. НҮБ болон Европын орнуудыг 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрээ мөрдөхгүй байна гэж үзэж байгаагаа тус улсын эрх баригчид илэрхийлжээ.

Дээрх хуулийн төсөлд хэрэв ирэх хоёр сарын дотор Ираны эсрэг тавьсан эдийн засаг, газрын тосны хоригийг сулруулахгүй бол уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж заажээ. 2015 оны цөмийн хэлэлцээрт дурдсанаар Иран улс нь цөмийн баяжуулалтаа 3,67 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэгтэй юм.

Уг хууль нь Ираны хамгийн алдартай цөмийн эрдэмтэн Мохсен Фахризаде өнгөрсөн долоо хоногт нийслэл Тегераны орчим учир битүүлэг халдлагад өртөн амиа алдсаны дараа гарч байна. Ираны зүгээс уг халдлагад Израилыг буруутгаж байгаа юм. Иран улсын Ерөнхийлөгч Хассан Роуани уг хуулийг олон улсын дипломат харилцаанд хортой гэж үзээд эсэргүүцэж байгаа гэдгээ мэдэгдсэн ч парламентын гишүүд нь дэмжжээ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж