27 жилийн турш хөлдүү байсан үр хөврөлийг амжилттай төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

27 жилийн турш хөлдүү байсан үр хөврөлийг амжилттай төрүүлжээ

27 жилийн турш хөлдүү байсан үр хөврөлийг амжилттай төрүүлжээ

Молли Гибсон хэмээх бяцхан охин энэ оны аравдугаар сард төржээ. Тэрбээр энэ хорвоод мэндлэхийн тулд 27 жил хүлээсэн гэнэ.

Учир нь үр хөврөлийг нь 1992 оны аравдугаар сард эмнэлгийн аргаар хөлдөөж хадгалсан аж. Эцэст нь Теннесигийн иргэд болох Тина Гибсон, Бен Гибсон нар энэ оны хоёрдугаар сард түүнийг өргөн авч, төрүүлжээ.

Молли ийнхүү эгч Эммагийнхаа дээд амжилтыг эвдэн, дэлхийн хамгийн удаан хөлдүү байж байгаад амжилттай мэндэлсэн хүүхэд болжээ.

Хатагтай Гибсон “Хэрвээ таван жилийн өмнө надад хэн нэгэн нэг биш, бүр хоёр охинтой болох боломж бий гэж хэлсэн бол би түүнийг галзуурчээ л гэх байлаа. Эцэг эх минь ийнхүү хөлдөөсөн үр хөврөл өргөж авч болдог гэдгийг мэдэж бидэнд хэлэхээс өмнө манай гэр бүл хүүхэдтэй болох боломжгүй гэдгээ мэдээд таван жилийн турш шаналж явсан юм” хэмээн ярьжээ.

Өдгөө 29 настай хатагтай Гибсон бага сургуульд багшилдаг бол 36 настай нөхөр нь цахим аюулгүй байдлын ажилтан аж. Тэд шинэ боломж байгааг олж мэдсэн даруйдаа үндэсний үр хөврөл хандивлах төвтэй холбогджээ. Тус ашгийн бус төв нь хандивлахаар шийдсэн үр хөврөлүүдийг авч, эмнэлгийн аргаар хөлдөөн хадгалдаг газар юм.

Тиймд Гибсоных шиг зовлонтой гэр бүлүүд тус төвд хандаж хөлдөөсөн үр хөврөлийг хэвлийдээ суулгуулан өөрсдөөсөө генийн хувьд хамааралгүй хүүхэд төрүүлж авах боломжтой болдог аж. Дээрх төвийн мэдээлж байгаагаар АНУ-д одоогийн байдлаар ойролцоогоор нэг сая орчим хөлдөөсөн үр хөврөл хадгалагдаж байгаа гэнэ.

Гибсоны гэр бүл анх 2017 онд хөлдөөсөн үр хөврөлийн ачаар Эмма хэмээх охинтой болсон гэнэ. Харин Молли энэ жил ийнхүү айлын отгон охин болж мэндэлсэн аж.

Анх 17 жилийн өмнө байгуулагдсан дээрх төв одоог хүртэл мянга гаруй гэр бүлийг хүүхэдтэй болгосон бөгөөд өдгөө нэг жилд 200 гэр бүлд үйлчилдэг болжээ. Үр хөврөл суулгуулах гэж байгаа гэр бүл хүүхэд үрчилж авахтай тун адилхан үе шатуудыг туулж, үр хөврөлийн эцэг эхтэй уулзах, чөлөөтэй сонгох эрх эдэлдэг байна.

Гибсоны гэр бүл гэхэд нийт 200-300 үр хөврөлийн мэдээлэлтэй танилцаж, эцэг эхчүүдийнх нь  намтрыг уншиж байж сонголтоо хийжээ.

Хатагтай Гибсон “Бид зүгээр л хүүхэдтэй болохыг маш их хүссэн учир үнэндээ үр хөврөл ямар царайтай хүүхэд болох, хаанаас гаралтай гэх мэт нь хамаагүй санагдаж байлаа. Тиймээс бид төвийн ажилтны зөвлөсөн ”сонирхолтой” сонголтыг дагасан юм. Нөхөр бид хоёр өөрсдөө их жижигхэн биетэй улс. Тиймээс бид эхлээд өөрсөдтэйгөө адилхан жин, өндөртэй хүмүүсийн хандивласан үр хөврөлүүдийг сонирхож байсан юм” хэмээн ярьжээ.

Гибсоныхны төрүүлсэн Молли, Эмма нар нь генийн хувьд ч гэсэн эгч дүү нар аж. Тэднийг 1992 онд буюу Тина Гибсон нэг настай байхад эцэг эх нь хандивласан гэнэ. Молли төрөхөөс өмнө Эмма 24 жил хадгалагдаж байгаад амжилттай төрж, дээд амжилт тогтоож байсан аж.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж