Өмнөд Солонгост хагас сая сурагч шалгалтаа өгч байна

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост хагас сая сурагч шалгалтаа өгч байна

Өмнөд Солонгост хагас сая сурагч шалгалтаа өгч байна

Өмнөд Солонгос улс цар тахлыг үл харгалзан элсэлтийн ерөнхий шалгалтаа зохион байгуулж байна. Тус улсад цар тахлын гурав дахь давалгаа эхэлсэн энэ үед 500 мянга гаруй сурагч шалгалтаа өгч байна.

Хоногт илрэх халдварын тохиолдлын тоо 500 давж байгаа ба Засгийн газар сурагчдыг халдвараас хамгаалах үүднээс амны хаалт зүүн, хуванцар хаалттай ширээнд суух, шалгалтын танхимуудад ус цэвэршүүлэгч байрлуулаагүй бөгөөд сурагчид өөрсдөө ус, өдрийн хоолоо савлаж авчрах, завсарлагааны үеэр цугларч, хоорондоо ярихгүй байх, бүх сурагчийн халууныг хэмжиж халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд тусдаа өрөөнд шалгалт өгөх зэрэг зохицуулалт хийжээ.

Тус улсад элсэлтийн ерөнхий шалгалт нь  нийт найман цаг үргэлжилдэг. Солонгос хэл, математик, англи хэл, түүх, нийгмийн ухаан, хоёр дахь гадаад хэл гэсэн зургаан хэсэгтэй шалгалтыг нэг дор өгдөг байна. Өрсөлдөөн ихтэй тус улсад их сургуульд орох нь амьдралын баталгаа гэж үздэг учир шалгалт бүгдэд ач холбогдол өгдөг.

Тухайлбал, сонсох шалгалтын үеэр онгоц нисэхийг хориглож, эцэг эхчүүд хүүхдүүдээ шалгалтад нь хүргэж өгдөг учир ажлын цагийг хойшлуулах зэргээр маш нарийн зохион байгуулалт хийдэг байна.

Гэхдээ дээр дурдсан халдвар хамгааллын арга хэмжээнүүд нь сурагчдын анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүйг туршилтын шалгалтад оролцсон сурагчид ярьжээ. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин цар тахлын үеэр амьдралынхаа хамгийн чухал шалгалтыг өгөх шаардлагатай болсонд сурагчдаас уучлал гуйсан байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж