Дорноговь: Хүргэлтээр архи зарах зөрчил нэмэгдсэн | News.MN

Дорноговь: Хүргэлтээр архи зарах зөрчил нэмэгдсэн

Дорноговь: Хүргэлтээр архи зарах зөрчил нэмэгдсэн

Дорноговь: Хүргэлтээр архи зарах зөрчил нэмэгдсэн

Дорноговь аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.12.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус аймагт Covid-19-ийн 21 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр хүмүүс Улаанбаатарт ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 1378 иргэн тусгаарлагдаж байгааг албаныхан хэлсэн юм.


 Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг “Дорноговь аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн халдвар нэмж бүртгэгдээгүй. Нийт 21 тохиолдол бүртгэгдсэнээс Замын-Үүдэд 16, Айраг суманд таван хүн бүртгэгдсэн. Бид хүн амын дунд вирус тархсан эсэх тандалт судалгааг хийж байна. Ойрын хавьтал 438 хүнийг бүрэн илрүүлж, шинжилгээнд хамруулсан бол дам хавьтлын 2009 хүнийг илрүүлж, 1656 хүн буюу 82.4 хувийг шинжилгээнд хамрууллаа. Сүүлийн гурав хоногт Covid-19-ийн халдвар илэрсэнгүй.

Тандалтын шинжилгээнд 15071 хүнийг шинжилгээнд хамруулж, 23795 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлээ. Одоо онош батлагдсан болон сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал 19 хүнийг ажиглан тусгаарлаж, таван эмч хяналт тавьж байна. Өчигдрийн байдлаар гурван хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Хилийн боомтоор орж ирсэн дөрвөн жолоочийг ажиглан тусгаарлаж байна. Эмнэлэгт ирж үйлчилгээ авч байгаа хүмүүст анхааруулахад, өчигдөр шөнө нэг нас долоон сартай хүүхэд 60 хувийн түлэгдэл авч, ухаангүй, хүнд байдалтай ирж, өнөөдөр Улаанбаатар хот руу явлаа. Мөн гурван иргэн архины хордлогод орж, сум болон аймгийн эмнэлэгт хандсан бол архидан согтуурч бие биеэ хутгалсан асуудал гарсан.

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын чиглэлийн ахлагч байцаагч У.Намхайбуд “Улаанбаатар хот болон бусад аймгаас Дорноговь аймаг руу ирэх 2612 иргэн байна. Замын-Үүд, Айраг сумаас бусад сумдын цагдаагийн постуудын хяналтыг сулруулсан. Аймгийн төвийг тойрсон постууд хэвийн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалахгүй байгаа ч иргэд ахуйн хүрээнд архидах зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүнийг тоолж, лацдаж байна. Архи согтууруулах ундааг иргэд гар дээрээ худалдаалах болон хүргэлтийн үйлчилгээгээр худалдаалах зөрчил гарч байна” гэв.

А.СҮРЭН

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-03 87.66.142.201

Buten karantilsan bol oligtoihon huuli gargaachse, hot hoorond bitgii yawuulaad bgaach, zaawal ajild yawah humuus albaniihaa todorhoilolt awch yaw, ajilgui humuus ni gereese 5km d agaart garch bolno….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж