Covid-19-ийн халдварыг дотоодод алдах эрсдэл үүсгэж, хариуцлага алдсан 13 хүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар өчигдөр /2020.12.02/ Я.Содбаатар мэдээлсэн. Тодруулбал, Улсын онцгой комисс /УОК/-ын бүрэн эрхийн хүрээнд хариуцлагын асуудлыг хөндөж, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, "Энхсаран" сувиллыг шалгаж эхэлсэн.
Энэ тухай Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ “Хариуцлагын асуудлыг тооцно. Тодорхой цэг, үйлдэл дээр алдаа гарсан зүйлс бий. Хариуцаж байсан төрийн алба хаагч, дарга албан тушаалтнууд мөн улсын байцаагч нар байна. Зарим нэг дээр нь эрүү үүсээд явж байгаа. 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хүн харахад хариуцлагын асуудлыг хойшлуулаад байгаа мэт боловч Төмөр зам, "Энхсаран" сувилал мөн тодорхой ажил хариуцаж байсан хүмүүсийн асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаад УОК-ын бүрэн эрхийн хүрээнд хариуцлагыг тооцно. Үүнийг олон ч хүн асууж байгаа. Их амаргүй нөхцөлд төрийн албан хаагчид ажиллаж байна. Нэг ээлжиндээ улсын хэмжээнд 12 мянган хүн ажиллаж байгаа. Олон цагаар гадаа өвлийн хүйтэнд зогсож байна. Эмч нар халдвартай нүүр тулж байна. Тэд 10 сар үнэхээр туйлдах хэмжээнд хүрч байна. Тэд нарын буруутай үйлдэл ч бий, нөгөө талаасаа давагдашгүй хүчин зүйлс ч байна. Гэхдээ энэ хугацаанд ажил хариуцаж байгаа хүмүүсийг халж, солих нь хэр зохистой вэ гэдгийг мөн бодох хэрэгтэй" гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 819 болж үүнээс улсын хэмжээнд нийт кластер өвчлөлийн батлагдсан тохиолдол 376 болов.
Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй “Энхсаран” тусгаарлах байранд ажиглалтад байсан 140 гаруй хүнээс халдвар илэрсэн. Мөн Улаанбаатар хотод “Д” ба “Төмөр зам”-ын хоёр голомт үргэлжлэн явагдаж байгаагаас ялангуяа төмөр замын дагуух бүс нутгийн аймгуудад Covid-19 халдварын кластер тархалт бүртгэгдэж байна. Энэхүү кластер тархалтын тохиолдол өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 189, Орхон, Говьсүмбэр, Дархан, Архангай, Дорноговь аймгуудад сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингэснээр Орхон-24, Говьсүмбэр-4, Архангай-3, Дархан-Уул-44 Дорноговь аймагт 21 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Архангай аймагт ойрын болон хоёрдогч хавьтлуудын шинжилгээг 100 хувь хийж дууссан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Зочин 2020-12-03 202.9.46.121
төмөр замын бүх дарга нарыг зайлуул
Зочин 2020-12-03 66.181.177.59
Үнэхээр хариуцлага алдсан бол нялуураад байлгүй дор бүр нь хариуцлага тооцох хэрэгтэй!!! Цаг сайхан болохоор арга хэмжээ авна г.м. яриа байж болохгүй, мэртагдаад алга болно гэсэн үг!!!!
Эрүүл Мэндийн Сайд нусан журыг огцруул!!! 2020-12-03 122.201.22.145
Коронаг дотооддоо алдчихаад байхад мэргэжлийн салбарын алдаа гаргасан сайдыг ажлаас нь халахгүй байгаа нь ямар учир байна? Зориуд Монгол улсыг дампууруулах бодлогыг явуулаад байгаа юм биш биз? 2020 оны 1 сард Монголд корона орж ирээгүй байхад сонгуульд зориулж, хий худлаа сүржигнэж хувийн хэвшлийн олон компаниудыг дампууруулах бодлого явуулсан. Өөрөр хэлбэл, хамаг нөөцөө цаг нь болоогүй байхад дэмий шавхсан. Яг үнэндээ дот
Зочин 2020-12-03 64.119.17.130
Ашгүй дээ. Одоо сайд дарга нараасаа эхлэе.
Зочин 2020-12-03 64.119.25.84
Хилс хэрэгт буруутган, шорон гянданд хийж, тамлана гэсэн үг үү. Яргачид
Irgen 2020-12-03 192.82.68.20
Klaster gedgee mongoloor bolgono u
zochin 2020-12-03 103.57.95.16
14 хоногийг цуцла гээд жагсаал хийсэн турхирсан нөхдүүдэд эхлээд хариуцлага тооц.!!
Зочин 2020-12-03 64.119.25.84
Тэг зогсолт хийж, эдийн засгийг сүйрүүлж, ард олныг хохироож, өлсгөлөн зовлон үүсгэлээ гэж та нар л хашгачиж гуугчиж,шахаж шаардаж байгаад хориг сулруулахад хүргээ биз дээ. Хэрэв энэ нь буруу байсан, хор хохирил учирсан бол үүний хариуцлагыг эхлээд та нар, сөрөг хүчнийхэн л хүлээх ёстой, шорон гянданд суух ёстой юм бол та нар л эхлээд суух.Мөрөөрөө ажилла байгаа түмний төлөө зүтгэж байгаа хүмүүсийг бүү хилсдүүл. Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд харна. Муу санаа эзнээ отно.
Зочин 2020-12-03 64.119.19.89
сөрөг хүчин гэж хэн бэ ? Ээж чинь үү ? багш чинь үү?
Зочин 2020-12-03 124.158.64.169
odoo ch bas naad tusgaarlah bairnaas chin haldvar avaad bgan bishuu. bugdeng n shalga
Зочин 2020-12-03 202.126.89.83
14 хоногийн хориог цуцалж найр наадам, концерт тоглллт зөвшөөрч хүмүүсийг найзгайруулж уруу татсан дарга нарт эхэлж хариуцлага тооц
Зочин 2020-12-03 64.119.25.84
Чиниихээ бол тэгээд бүх хүмүүс хорионд хэвтсээр байгаад өлсөж үхэх ёстой юм уу. Мулгуугийн цаад мулгуу
11 2020-12-03 202.72.247.58
УОК ялангуяа таны гарын үсэгтэй тогтоолоор найр наадам, шоу, арга хэмжээ эхэлсэн шүү дээ. Содбаатар та хамгийн их буруутай. Өөрөө эхлээд албан тушаалаа өгөө. Хариуцлаг алдсан гол хүн бол та. Ажлаа зохион байгуулж адаагүй.
Зочин 2020-12-03 103.212.117.135
Udirdlagyn buruu shuu dee, uursduu ajlaa hiigeegui!
БОДОО 2020-12-03 202.9.46.18
Содбаатар н**ш чи бас хариуцлага хүлээх ёстой шүү, чи муу ажилласан, одоо ч муу ажиллаж байна.
Зочин 2020-12-03 43.242.242.59
Кластер тархалт гэж юуг яриад байнаа. Кластер тархалт гэдэг нь "гэр бүлсэг хүмүүсийн тархалт, хэт шоудах дуртай хүмүүс" гэж ойлгож болох уу. Монгол үгсийн толь бичигээс хайгаад олсонгүй. над шиг гэр бүлсэг биш хүнд халдахгүй бололтой
Зочин 2020-12-03 202.72.247.58
Хөл хорионы дэглэмийг сулруулснаараа өөрөө хариуцлагаа хүлээ. Буруугаа бусдад нялзаах гэсний хэрггүй. Шударга бай. Огцор
Зочин 2020-12-03 64.119.25.84
Тэг зогсолт хийж, эдийн засгийг сүйрүүлж,ард олныг хохироож,өлсгөлөн зовлон үүсгэлээ гэж, та нар сөрөг хүчнийхэн,хашгачиж гуугчиж,шахаж шаардаж байгаад хориг сулруулахад хүргэсэн. Одоо яагаад өөр хүмүүс бурууг нь үүрдэг билээ. Бүгдээрээ гэртээ суусаар байгаад өлсөж үхэх ёстой байсан юм уу.
Зочин 2020-12-03 64.119.23.141
sodbaatar chini buruu shuu
zochin 2020-12-03 202.179.24.36
tuilj ,tuilchichaad uu yriaad bna ene Sodbaatar!!! ,buren bureldchuuneeree ogchor!!!
ЗОЧИН 2020-12-03 124.158.68.213
Энэ хүмүүсийг шалгаад яадгийн. 10 сард цар тахлын 2 дахь давалгаа эхэлнэ гээд ДЭМБ мэдэгдээд байхад олон нийтийн арга хэмжээг зөвшөөрснөөрөө СОДБААТАР ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2020-12-03 202.9.46.79
тэнэг. жинхэнэ орк