Covid-19-өөр эрүүгийн хэрэг үүсгэн 13 хүнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр эрүүгийн хэрэг үүсгэн 13 хүнийг шалгаж байна

Covid-19-өөр эрүүгийн хэрэг үүсгэн 13 хүнийг шалгаж байна

Covid-19-ийн халдварыг дотоодод алдах эрсдэл үүсгэж, хариуцлага алдсан 13 хүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар өчигдөр /2020.12.02/ Я.Содбаатар мэдээлсэн. Тодруулбал, Улсын онцгой комисс /УОК/-ын бүрэн эрхийн хүрээнд хариуцлагын асуудлыг хөндөж, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг,  "Энхсаран" сувиллыг шалгаж эхэлсэн.

Энэ тухай Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ “Хариуцлагын асуудлыг тооцно. Тодорхой цэг, үйлдэл дээр алдаа гарсан зүйлс бий. Хариуцаж байсан төрийн алба хаагч, дарга албан тушаалтнууд мөн улсын байцаагч нар байна. Зарим нэг дээр нь эрүү үүсээд явж байгаа.  13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хүн харахад хариуцлагын асуудлыг хойшлуулаад байгаа мэт боловч Төмөр зам, "Энхсаран" сувилал мөн тодорхой ажил хариуцаж байсан хүмүүсийн асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаад УОК-ын бүрэн эрхийн хүрээнд хариуцлагыг тооцно. Үүнийг олон ч хүн асууж байгаа. Их амаргүй нөхцөлд  төрийн албан хаагчид ажиллаж байна. Нэг ээлжиндээ улсын хэмжээнд 12 мянган хүн ажиллаж байгаа. Олон цагаар гадаа өвлийн хүйтэнд зогсож байна. Эмч нар халдвартай нүүр тулж байна. Тэд 10 сар үнэхээр туйлдах хэмжээнд хүрч байна. Тэд нарын буруутай үйлдэл ч бий, нөгөө талаасаа давагдашгүй хүчин зүйлс ч байна. Гэхдээ энэ хугацаанд ажил хариуцаж байгаа хүмүүсийг халж, солих нь хэр зохистой вэ гэдгийг мөн бодох хэрэгтэй" гэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 819 болж үүнээс улсын хэмжээнд нийт кластер өвчлөлийн батлагдсан тохиолдол 376 болов.

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй “Энхсаран”  тусгаарлах байранд ажиглалтад байсан 140 гаруй хүнээс халдвар илэрсэн. Мөн Улаанбаатар хотод “Д” ба “Төмөр зам”-ын хоёр голомт үргэлжлэн явагдаж байгаагаас ялангуяа төмөр замын дагуух бүс нутгийн аймгуудад Covid-19 халдварын кластер тархалт бүртгэгдэж байна. Энэхүү кластер тархалтын тохиолдол өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 189, Орхон, Говьсүмбэр, Дархан, Архангай, Дорноговь аймгуудад сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингэснээр Орхон-24, Говьсүмбэр-4, Архангай-3, Дархан-Уул-44 Дорноговь аймагт 21 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Архангай аймагт ойрын болон хоёрдогч хавьтлуудын шинжилгээг 100 хувь хийж дууссан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж