Япон улс иргэдээ үнэгүй вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Япон улс иргэдээ үнэгүй вакцинжуулна

Япон улс иргэдээ үнэгүй вакцинжуулна

Өдрөөс өдөрт халдварын шинэ тохиолдлын тоо буурахгүй байгаа Япон орон энэ долоо хоногт баталсан хуулийнхаа дагуу бүх ард түмнээ үнэгүй вакцинаар хангахаар болжээ.

Шинэ хуулийн төсөлд Японы засгийн газар бүх 126 сая иргэнийхээ вакцины өртгийг бүрэн даах заалт орсон нь өчигдөр/2020.12.03/ парламентын доод болон дээд танхимаар орж, олонхийн дэмжлэгээр батлагджээ.

Японы эрх баригчид хэдийн АНУ-ын Pfizer компанийн бүтээсэн вакцинаас 60 сая хүнд тарих тун захиалсан бөгөөд өдгөө Moderna компанийн вакцинаас 25 сая хүнд тарих тун захиалахаар хэлэлцэж багаа гэнэ. Мөн Английн AstraZeneca фирмийн вакцинаас нийт 120 сая тун худалдаж авахаар болсон аж.

АНУ-ын Pfizer, Moderna компаниуд вакцинаа өндөр үр дүнтэй гэдгийг баталж, АНУ-ын эрх баригчдаас зөвшөөрөл хүссэн бөгөөд хариу нь энэ сарын 10, 17-ны өдрүүдийн хурлаар тодорхой болох юм. Түүнээс гадна Pfizer компанийн вакцинд Нэгдсэн Вант улс аль хэдийн зөвшөөрөл өгсөн билээ.

Япон орон хоёр долоо хоногийн өмнө цар тахлын аюул дээд цэгтээ хүрлээ, эрүүл мэндийн салбар өвдөг сөхрөхөд ойрхон байна хэмээн мэдээлсэн юм. Барууны орнуудтай харьцуулахад Япон оронд халдварын болон нас барагсдын тоо бага байгаагаас гадна бусад орнууд шиг хатуу хөл хорио тогтоогоогүй билээ.

Сүүлийн үед Японд цар тахлын гуравдугаар үе эхэлж, шинэ тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэн дээд хэмжээ тогтоосоор өдгөө 150 мянга гаруй халдвар, 2100 гаруй нас барагчтай болжээ.

Иймд Токиогийн захирагч иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй байх, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг эрт хааж байхыг уриалсан ч түүнийг нь хэрэгжүүлэх тогтолцоо үгүй юм.

Эх сурвалж: AFP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж