Хонгконгийн “Мулан” Агнес Чоу | News.MN

Хонгконгийн “Мулан” Агнес Чоу

Хонгконгийн “Мулан” Агнес Чоу

Хонгконгийн “Мулан” Агнес Чоу

“News” агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Хүмүүс” буланг хүргэдэг билээ. Энэ удаагийн буландаа Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг, дэлхий дахинаа “Хонгконг Мулан” хэмээн алдаршаад буй 23 настай идэвхтэн Агнес Чоуг танилцуулж байна. Түүнийг Их Британийн “BBC” суваг оны онцлох 100 эмэгтэйн нэгээр нэрлэжээ.

Хонгконгийн ардчиллыг дэмжигчид өнгөрсөн жил олон сарын турш эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, эх газрын Хятадын түрэмгий бодлогын эсрэг тэмцсэн. Энэ жагсаалд манлайлан оролцсон залуу тэмцэгч Жошуа Вонг, Агнес Чоу, Иван Лам нар өнгөрсөн долоо хоногт баривчлагдаж, тэдний шүүх хурал болж өндөрлөлөө.

Өдгөө дөнгөж 20 гаруйхан настай гурван залуу хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж, их гүрний шүүхийн өмнө хэргээ ч хүлээжээ. Бээжингийн саяхан баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар бол тэд бүх насаараа хоригдох ял хүлээх байсан юм. Гэхдээ тэдний зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал энэ хууль батлагдахаас өмнө болсон тул тэд энэ хатуу ялаас зайлж чадсан байна. Ингээд шүхэрт хөдөлгөөнийг санаачлагч 24 настай Жошуа Вонг 13 сар, 23 настай Агнес Чоу 10 сар, 26 настай Иван Лам долоон сар хоригдохоор болсныг  Лхагва гаригт /2020.12.02/ зарлажээ.

Агнес Чоу нь 1996 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Их Британид мэндэлсэн. Тэрбээр Хонконг дахь ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэх зорилгоор 2011 онд байгуулагдсан “Сколаризм” дунд сургуулийн сурагчдын бүлгэмийн гишүүн байв. Ийнхүү сурагч байхаасаа нийгмийн идэвхтэй байсан Чоу жилийн дараа буюу 2012 онд тухайн үед Засгийн газраас дунд сургуулиудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан “Ёс суртахуун, олон нийтийн боловсролын хөтөлбөр”-ийг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцож, парламентын ордны гадаа суулт хийж байжээ. Энэхүү хөтөлбөрийг Хонгконгийн залуучууд “Хятадын коммунист намын тархи угаалт” гэж үзэн эсэргүүцэж байсан ба залуусын тэмцэл ч үр дүнгээ өгч Засгийн газрыг огцруулж чадсан байна. Энэ үеэр тэр өөртэйгөө адил үзэл бодолтой залуу идэвхтэн Жошуа Вонгтой танилцсан байна. Тэд үүнээс хойш нэгэн зорилгын дор цөхрөлтгүй тэмцсээр өдгөө дэлхийд танигдсан тэмцэгчид болжээ. Агнес Чоу 2014 онд Хонгконгийн Баптист их сургуульд элсэж, улс төр, олон улсын харилцааны чиглэлээр суралцсан байна. Энэ хугацаанд тэр “Шүхрийн хөдөлгөөн”-ийг тэргүүлэн оролцож явсан юм.

2012 оны эсэргүүцлийн хөдөлгөөний дараа ардчиллыг дэмжигчид нэр хүндтэй болж, залуу идэвхтнүүд ч зориг орж, улс төрд өөрсдийн оролцоог нэмэрлэхээр шийдсэн байна. Ингээд 2016 оны дөрөвдүгээр сард Агнес Чоу, Жошуа Вонг, Натан Ло нарын залуу тэмцэгчид “Демосисто” улс төрийн намыг байгуулжээ. Агнес Чоу 2016-2017 оны хооронд намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байв. Тэрбээр 2017 онд Хятадын дарга Ши Жиньпиний айлчлалын үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Жошуа Вонгийн хамтаар баривчлагдаж байжээ.

Дараа жил нь Агнес Хонгконгийн хууль тогтоох байгууллагын гишүүний нөхөн сонгуульд намаас нэр дэвшихээр болж, их сургуулиа төгсөхөө хойшлуулж, Үндсэн хуулийн дагуу Британийн иргэншлээсээ татгалзаж байв. Харамсалтай нь, түүнийг нэр дэвших боломжгүй гэж үзээд нэрийг нь татуулж байсан юм.

Хэсэг хугацаанд завсарласан эсэргүүцлийн хөдөлгөөн 2019 оны зургадугаар сард дахин идэвхжиж, нэг сая гаруй хүнийг хамарсан жагсаал болж хувирсан. Энэ үеэр Агнес мөн л жагсаалыг тэргүүлж байв. Япон хэл соёлыг шимтэн судалдаг Агнес зургадугаар сарын 10-нд Япон руу явж, Японы сэтгүүлчидтэй уулзалт хийж, Абэ Шинзогийн Засгийн газрыг Хонгконгтой холбоотой асуудлаар дуугарахыг уриалсан юм.

Энэ явдлаас жилийн дараа эх газрын Хятадын эрх баригчид Хонгконгод дэг журам тогтоох зорилготой Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталж, Жошуа Вонг, Агнес Чоу нарын Демосисто нам татан буугдсан билээ. Энэ хууль бол тэр чигтээ Хонгконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарах зорилготой хууль байсан бөгөөд жагсаал цуглаан эхлүүлсэн хэнийг ч бүх насаар нь хорих ял хүлээж байгаа юм. Ингээд их гүрний “харгис” хуулийн сүүдрээс айсан хонгконгчууд нам жим болсон юм. Дээр нь цар тахлын хорио цээр тэдний хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Өнөөг хүртэл Жошуа Вонг, Агнес Чоу нартай хамт тэмцэж явсан хэд хэдэн нөхөд нь Их Британи зэрэг гадаадын орнууд руу дүрвэжээ. Гэсэн ч тэд их гүрний "харгис" бодлогын сүүдэрт хүчин мөхөсдсөн нөхдөө буруутгахыг хүссэнгүй, эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлсээр байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-12-03 49.0.212.165

Дэмжиж байна, амжилт!

Avatar

Зочин 2020-12-03 103.212.117.135

Buduuleg hyatad n soyoltoi hyatadygaa havchij, mongolchuudyg havchihaas iluu havchiv gej

Avatar

Зочин 2020-12-03 192.82.66.101

хятадын ийм жүжигт хэт итгэх вэ дээ, 10 сар ч гэх шиг, бүрэн тавилттай жүжиг

Avatar

ОНОМ 2020-12-03 103.26.194.47

Хятадын жүжиг ч биш байхаа. Уг нь ХК-уудын хүсэл зориг илэрхийлэгдсэн. Даан ч х***а нар сурсан аргаараа ХК-уудыг хуваагаад хаячихлаа. Урвагчид үргэлж байдаг хойно. Их гүрний мөнгөнд орчихсон урвагчдаасаа болоод ялагдчихлаа. Үүнийг Белорусьд давтагдаж буй ч Оросууд х***а нар шиг хийж чадах болов уу.

Avatar

тэмцмээр байна. 2020-12-03 192.82.72.16

Бид бидний залуус аа ! Энэ бүсгүй шиг тэмцэгч байсан бол офшорчидын мөнгө болон эх ронд минь шудрага ёст нйгэм байгуулах байлаа.Бид тэмцэгч байж чаддаггүй.

Avatar

Зочин 2020-12-03 103.212.117.135

MAN-y esreg uu?

Avatar

Зочин 2020-12-03 202.21.109.59

Ёстой зоригтой хөөрхөн охин байна.

Avatar

Зочин 2020-12-03 66.181.191.43

Ирээдүйн Ардчилсан Сянган /Гонконг/ Улсын агуу удирдагч….

Avatar

Зочин 2020-12-03 202.55.188.38

Yostoi gaihaltai myatrashgui temtsegch yumaa. Mongoliin 20 heden nastai bertegchi parazit aimhai gulchgiinuud hajuud ni zugeer l humhiin toos yum baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж