Хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас оршин суух хаягийн зөрчилтэй иргэдэд хүнсний тусламж үзүүлэхээр болжээ. Энэхүү тусламжид 1000 гаруй өрхийг хамруулсан байна. Хүнсний багцыг зорилтот бүлгийн айл өрхүүдэд тараах ажлыг тухайн дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдваргүйн горимыг бүрэн сахиж зохион байгуулах юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор уг арга хэмжээг авч байгаа аж. Хэдийгээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос бага орлоготой эмзэг бүлгийн иргэдэд олгодог хүнсний талоныг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл  хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжлүүлэн олгохоор  болсон ч зорилтот бүлэгт хүрэхгүй байна гэх гомдол мэдээлэл ч байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж