Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлжээ. Үүнээс өмнө Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид иргэдийг 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах ажил зохион байгуулжээ. Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулсан байна.
Энэ жил самар их ургасан тул Сэлэнгэ аймаг руу самар түүхээр явсан олон хүн тус аймагт хөл хорионд орсон. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар өмнө нь мэдээлэхдээ Хүдэр суманд 680 гаруй, Мандал суманд 1600 гаруй самарчин хөл хорионд гацсаныг мэдээлсэн юм. Эдгээр иргэнийг шинжилгээнд хамруулж, нутагт нь буцаах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг мэдэгдсэн билээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-12-03 66.181.161.43
Naad bgal ekh ornoo suitgedeg yumnuudaa naan orkhokhgui yaasiin be!!!!
Зочин 2020-12-03 202.126.89.28
Энэ ашиг харж байгал сүйдэлсэн нөхдүүдээс нөхөн төлбөр ав наад хэд чинь ой мод сүйтгэсэн
Зочин 2020-12-03 202.9.46.10
Хилээр самар гаргаж байгаа хүмүүсийг цаазлах хууль гаргаачээ. Монгол улс ойгүй, усгүй боллоо.
Б 2020-12-03 192.82.72.158
Ажил хийгээд амьдрах ажлын байрууд хаа саагүй л байна. Ажил хийхгүй зэрлэгээр байгаль орчныг сүйтгэж байгаа эдгээр улсуудыг нэр регистртэй нь бүртгэж аваад хариуцлага тооцмоор байна. Зөв амьдрах арга зөндөө бий. Хүсдэггүй зэрлэг улсыг хүмүүжүүлж арга хэмжээ аваачээ
жуц 2020-12-03 64.119.23.100
Самар хилээр гаргахаа хориоч ээээээээээнээ
Мхмм 2020-12-03 150.129.142.45
самрын [харьяалах т.я.]
самарт [өгөх орших т.я.]
самрыг [заах т.я.]
самраас [гарах т.я.]
самраар [үйлдэх т.я.]
самартай [хамтрах т.я.]
самар луу [чиглэх т.я.]
самраа [ерөнхийлөн хамаатуулах]
zochin 2020-12-03 58.109.221.157
Samar tuuh nereer baigal oi mod suitgehiig zogsooyo Undur tatvartai bolgoyo Eko tsagdaa baigal hamgaalagch yu hiij bn
Яана даа 2020-12-03 172.90.225.129
Ажилгүй, тэнүүл хогийн юмнууд л байгаа ш дээ. Тэгээд байгаль сүйтгэж, мод хугалж нүгэл үйлдэнэ. Тэрийг нь хэлэхээр төрийг өөрсдийг нь үнэгүй тэжээсэнгүй гэж буруутгаж цамнацгаана.
Zochin 2020-12-03 202.55.191.130
Ene heden baigal delhiigee hairlah setgelgui hunii unergui ymnuudiig tuusen samarniihan hemjeegeer baigal dehiid n nuhun sergeeltend yavuulbal zohiltoi. Araich muuhai hunii unergui garuud shuu!!! Amidral n hend bj bolnooo tehdee arail muuhai huni unegui hugiin garuud
зочин 2020-12-03 64.119.21.9
Хэдэн зуугаараа самранд явж уулын мод сүйтгэнэ. Хөөрхий хэрэмнүүд боож үхнэ. Энэ ариун явдал уу. Самрыг хилээр гаргахаа бүр болио.