Өвөлжилт хүндрэх сургаар өвс тэжээлийн үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндрэх сургаар өвс тэжээлийн үнэ өсчээ

Өвөлжилт хүндрэх сургаар өвс тэжээлийн үнэ өсчээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн зурдын эрсдэлийн үнэлгээгээр энэ өвөл нийт нутгийн 40 гаруй хувь зуд нүүрлэх аюултай байна. Тухайлбал, Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч зуд нүүрлэж болзошгүй байгаа юм. Тус аймагт өнгөрсөн зун ган болсноос аймгийн хэмжээнд өвс ургамлын гарц муу, га-гийн ургац бага, бэлчээрийн даац хэтэрсэн, малын тарга хүч муу, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ хомс, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг нэмж байгааг сумын удирдлагууд салбарын яаманд уламжилжээ. Мөн ихэнх сумдад зуншлага оройтсон, одоогоор нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, дунджаар 5-10 см, хонхор жалга газарт 20-60 см хүртэл зузаан цастай байгаа аж. Түүнчлэн Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар өвөлжилт болон хавар хүндрэх төлөвтэй байна.

Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсч, шуудай нь 22-23 мянган төгрөгт хүрсэн аж. Иймд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын нөөцөд байгаа өнжмөл өвсийг Баянхонгор аймгийн сумдад үнэ төлбөргүй олгох, харин нөөцийн өвсний үнийг 50 хувь хөнгөлөх асуудлыг ярилцаж байгаа аж. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай өвс, тэжээлийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг ярилцаж байгаа юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж