Хурд хэтрүүлсэн жолооч Энхтайваны гүүрний хашлага мөргөжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Хурд хэтрүүлсэн жолооч Энхтайваны гүүрний хашлага мөргөжээ

Хурд хэтрүүлсэн жолооч Энхтайваны гүүрний хашлага мөргөжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрэн дээр арванхоёрдугаар сарын 3-нд 02.30 цагийн орчимд “Nissan Navara” маркийн автомашинтай жолооч хурд хэтрүүлсний улмаас гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөжээ. Тухайн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн 08.00 цагийн орчимд Энхтайваны гүүрэн дээр "Toyota Highlander” маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн байна. Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны уулын замд өглөөний 08.10 цагийн орчимд “Toyota Prius” маркийн автомашинтай жолооч замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй гэмтсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой гэж заасан байдаг. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор замын хөдөлгөөн сийрэг үед жолооч нар  хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах явдал гарч байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих,  хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчиход анхаарна уу.

А.СҮРЭН

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж