“Дараагийн зуун өдөрт 100 сая америкчуудыг вакцинжуулна” | News.MN

“Дараагийн зуун өдөрт 100 сая америкчуудыг вакцинжуулна”

“Дараагийн зуун өдөрт 100 сая америкчуудыг вакцинжуулна”

“Дараагийн зуун өдөрт 100 сая америкчуудыг вакцинжуулна”

АНУ-ын Засгийн газраас ард иргэдийг вакцинжуулахын тулд хэрэгжүүлж буй Варп Спид хөтөлбөрийн удирдагч өнөөдөр/2020.12.3/ вакцинжуулалтын төлөвлөгөө танилцууллаа.

Варп Спид хөтөлбөрийн ерөнхий зөвлөх Монсеф Слауй ирэх оны хоёрдугаар сарын сүүл гэхэд 100 сая орчим хүнийг вакцинжуулалтад хамруулсан байх болно хэмээн тооцоолжээ. Тэгэхдээ энэ сард багтааж 20 сая хүнийг, нэгдүгээр сард 30 сая хүнийг, хоёрдугаар сард 50 сая хүнийг вакцинжуулах болно хэмээн Слауй хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бид маш ойрын хугацаанд өндөр эрсдэлтэй бүлэг буюу хөгшчүүд, эрүүл мэндийн болон бусад эрсдэлтэй салбарын ажилчид, хавсарсан өвчтэй хүмүүс нийлсэн 100 сая америкчуудыг вакцинд хамруулах бүрэн боломжтой, бэлэн болоод байна” хэмээн ярьжээ.

Түүний хэлж байгаачлан иргэдэд хамгийн өндөр үр дүн үзүүлсэн Pfizer, Moderna компаниудын вакциныг тарих аж. Гэвч одоохондоо аль ч вакцин нь эрх баригчдаас албан ёсоор зөвшөөрөл аваагүй байгаа билээ. Тухайлбал, Pfizer-ийн вакциныг зөвшөөрөх эсэхийг АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газар энэ сарын 10-нд, Moderna-гийн вакциныг зөвшөөрөх эсэхийг энэ сарын 17-нд хуралдан  шийдвэрлэх тов гарсан юм.

Слауй өмнө нь GlaxoSmithKline компанийн харьяанд 30 гаруй жил ажиллаж, тэр хугацаандаа 14 вакцин бүтээж байсан туршлагатай эрдэмтэн гэнэ.

Тэрбээр Pfizer, Moderna вакцинуудаас гадна хөгжүүлэлтийн эцсийн шатандаа явж буй AstraZeneca, Johnson& Johnson компаниудын вакцинууд хэрвээ зөвшөөрөл авбал хөтөлбөрт нэмэгдэнэ гэдгийг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-12-03 202.179.31.254

Зочин нэрт өмхий данжаадуудаас вирусын татвар төлбөрөө авья өмхий ацнууд.

Avatar

Zochin 2020-12-03 66.181.178.233

чи өөрөө монголоос зайлаарай, орос цэргийн орхидосоо

Avatar

Бат 2020-12-03 66.181.161.86

дараагийн 4 жилд 300 мянган монголчуудыг вакцинжуулна

Avatar

Зочин 2020-12-03 66.181.184.253

$$$$

Avatar

сэдгэгдэл энэ? 2020-12-03 139.5.218.83

Энэ тахал эрх мэдэлтнүүдийн шинжлэх ухаан,боловсролд хандах хандлагыг өөрчлөнө.,Бөх,дуучид,лам нар соён гэгээрүүлэх үйлсэд их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Хүн бүхэн чадах юмаа хийдэг,амалдаг,чадахгүйгээс зайлсхийдэг,өөрийгөө зөв үнэлдэг,энэрэнгүй-зөв,тайван орчин айсуй хэмээн итгэж амьдарцгаая?

Avatar

иргэн 2020-12-03 66.181.161.79

Бушуу туулай борвин доо баастай гэж нэг л юм болох бий дээ

Avatar

зочин 2020-12-03 66.181.161.44

Гуц муу оросын гөлөг

Avatar

Зочин 2020-12-03 202.126.90.73

Пүтэний нөгөө алдарт спутник вакцин хаагуур нисэж явнаа

Avatar

Зочин 2020-12-03 103.212.118.118

Mundag uls saihan yumdaa shinjleh uhaan undur hugjsun. Harin bid shinjleh uhaand durgui, nom devtriig shutdeggui,, buhchin duuchdad uhaangui hairtai, bolovsroltoi humuus harahaar nud n horsdog tul neg iimerhuu

Avatar

зочин 2020-12-03 66.181.190.233

ха ха ха ёстой ЗӨВ бичиж. ЯГ ҮНЭН

Avatar

Иргэн 2020-12-03 66.181.161.79

Боловсролтой гэж боддог хэд нь гадаад хэл л шүтдэг сурсан хэмжээ нь гудамжинд л хэрэг болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж