А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн цэвэрлэгчээс Covid-19 илэрсэн нь үнэн | News.MN

А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн цэвэрлэгчээс Covid-19 илэрсэн нь үнэн

COVID-19

А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн цэвэрлэгчээс Covid-19 илэрсэн нь үнэн

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, December 2, 2020

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ /2020.12.03/ хийж байна.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр нийтдээ  16599  хүнд PCR шинжилгээ хийхэд халдвар авсан ойрын хавьтлын долоон хүний шинжилгээнд Covid-19 илэрсэн. Улаанбаатар хотод нэг тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 500 гаруйд нь хавьтлын шинжилгээ, 16 мянган оршин суугчид Улаанбаатараас гадагшаа явж байгаа иргэдэд шинжилгээ хийхэд Covid-19-ийн халдвар илрээгүй. Харин хавьтлын долоон хүний  шинжилгээнд Covid-19 илэрсэн. Улаанбаатар хотод нэг  тохиолдол бүртгэгдсэн. Ойрын хавьтлын тусгаарлалтад байсан иргэний гуравдахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Улаанбаатарт нийт халдвар авсан нь батлагдсан тохиолдол 91 болж байна.

Сэлэнгэ аймагт шинээр зургаан тохиолдол бүртгэгдсэн. Нэг гэр бүлийн таван хүн, нэг хүн нь ажиглалт тусгаарлалтын байранд байсан давтан шинжилгээгээр илэрсэн. Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 189 болсон.

Орхон, Говьсүмбэр, Дархан, Архангай, Дорноговь аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй.

Орхон-24

Говьсүмбэр-4

Архангай-3

Дархан-Уул-44

Дорноговь-21 тохиолдол бүртгэгдсэн. Архангай аймагт ойрын болон хоёрдогч хавьтлуудын шинжилгээг 100 хувь хийж дууссан. Ихтамир, Батцэнгэл сумуудад илрүүлэг, тандалт судалгаа хийх ажил үргэлжилж байна.

Халдвар бүртгэгдсэн зургаан аймаг болон нийслэлд хавьтлыг дахин илрүүлэх, хавьтлуудын давтан шинжилгээг хийх, мөрдөх, тандах ажлууд явагдаж байна. Улсын хэмжээнд нийт кластер өвчлөлийн батлагдсан тохиолдол 376 болсон. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан долоон хүн эдгэрч дараагийн ажиглалтын сувирлалд шилжсэн. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 819, үүнээс эдгэрсэн нь 365, ажиглалтад 42, гэрийн ажиглалтад нэг, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийтдээ 445 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал нь маш хүнд гурав, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 245 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 24, хөнгөн 217 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт 200 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хоёр хүний нэг нь нэлээд хүндэвтэр байна. Хүндэвтэр 53, хөнгөн хүн 143 байна.

Халдвар авсан хүмүүст илэрсэн гол шинж нь хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг 12-19 хувьд нь илэрч байна. Булчин, үе мөч өвдөх, ядрах, дотор муухайрах шинж 4-10 хувьд, 0-2 хувьд суулгах, хамраас цус гарах, амьсгаадах, цээж, хавиргаар өвдөх, нүд улайх шинж тэмдэг илэрч байна.

0-9 насны хүүхэд 47

55 наснаас дээш 50, өндөр настан хүмүүс мөн эмчлэгдэж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтанд Covid-19 халдвар илэрсэн тул тухайн үед ажиллаж байсан 57 хүнээс 30 гаруй хүнийг нь тусгаарлаж, үлдсэн 20 гаруйг тусгаарлаагүй гэсэн мэдээлэл байна. Үүн дотор дарга нарыг тусгаарлаагүй гэсэн гомдол байна. Энэ мэдээлэл үнэн үү?

-Өнгөрөгч сарын 28-нд батлагдсан нэг тохиолдол ойрын хавьтлаа хэлэхгүй, нууж бид хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгааны явцад Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-д үйлчлэгч хийдэг ажилтнаас халдвар илэрсэн. ШЕЗ-д хоёр баг очиж ажиллан, батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал байсан хүмүүсийг л тусгаарласан. Түүнээс дарга, цэрэг гэж ялгахгүй. Ойрын хавьтал гэдэг нь тухайн батлагдсан тохиолдолтой 24-48 цагийн дотор маскгүй байсан, 1.5 мм зайд байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үзнэ. Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын хүмүүсийг тусгаарласан. Ойрын хавьтлуудыг тусгаарлах байранд, дам хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан.
Өнөөдрийн байдлаар тус байгууллагын 37 хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй. Хавьтлын үзүүлэлтээр тусгаарлах болохоос ажил албан тушаалаар нь ялгаж тусгаарлахгүй.

-Хан-Уул дүүргээс шинэ тохиолдол илэрсэн юм уу?

-Хан-Уул дүүрэг “Энхсаранд” өчигдөр тусгай ажиллагаа явуулж, шөнөжин ажилласан. Батлагдсан тохиолдолуудтай янз бүрийн харилцаатай, "Энхсаран" сувилалд ажилладаг, орчинд нь байдаг, тэнд барилгын ажил хийж байсан хэсэг хүмүүсийг тандалтад авсан байсан. Нэг усан сангаар үйлчлүүлдэг, дэлгүүр хоршоонд хамт ордог, найз нөхдийн хүрээнд уулзаж, учирдаг ийм хүмүүс байсан учраас тухайн нутаг дэвсгэрт зориуд УОК-ын шуурхай штаб, НОК-ын шуурхай штаб хамтарсан ажиллагаа явуулж өчигдөр орой 120 өрхийн 400 гаруй хүнээс шинжилгээ авсан.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-03 66.181.161.119

Ene tandalt sudalgaanii darga ambaselmaa gh avgain negch ch yarisan ug ni unen bhgui dan hudal medee deerees daalgavart tud bna ted bna gj hudlaa too zohioj heleed bjin balai avgai chin ajlaa shudraga hij chadahgui bol zailaad zaigaa tavi huuhed huurch bga met ichihgui huviralgui hutsdagaa bolichih ene uvchin ali hediin manaid orson bsn iim novshnuudt ard tumen hatuu tootsoo bodoh tsag bolson

Avatar

Зочин 2020-12-03 64.119.17.217

materil impex enebishee bid bas hubi ezen shdee odo ashiga adilhan hubaan shuu. bid enebishee natsaga hubi niluulsen materil emppex orulsan mongo butsaaj abii.

Avatar

ZOCHIN 2020-12-03 192.82.78.78

Hodnin jil 400 garui hun hatgaagaar uheed bsan biz dee. Barad l bugd hezuu bsan gej helehed bolno. Sar shaham em taria hereglej baij zugeer bolloo getsgeegeed bsan humuus

Avatar

Зочин 2020-12-03 66.181.161.47

Тэнэг ажлаа зогсоо.

Avatar

Шударга Вирус 2020-12-03 122.201.22.145

Ard irgediin sanal, urgudul, gomdliig shudargaar shiiddeggui, hahuulid amaa tagluulsan umhii shuugchdiin erhiig hamgaalj bdag yalzarsan gazar daa! Ene virus mash zuv gazar ochij ajillasan bna!!!

Avatar

zaas 2020-12-03 202.9.46.76

basl hoorondooo zawaarzgaadag biz maluuud

Avatar

Иргэн 2020-12-03 192.82.68.213

Ойрын хавьталын тодорхойлолт нь буруу юм бна. Тэр ажилтан хаалганы барил барьсан түүнийг барьсан болгон шууд хавьтал бус уу

Avatar

Bi 2020-12-03 103.26.195.217

Ойрын хавьтал гэдэг нь тухайн батлагдсан тохиолдолтой 24-48 цагийн дотор маскгүй байсан, 1.5 мм зайд байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үзнэ.
!,5 mm gedgee zasaarai

Avatar

Irgen 2020-12-03 87.66.142.201

1,5metr

Avatar

Үнэн овогт Монгол цус 2020-12-03 66.181.161.115

Энэ яриж байгаа мал өөрөө урдирдах ажилтан байж цэвэрлэгч гэдэг үг хэрэглээд мэдээлэл өгч байхаасаа ичдэгүй юм байхдаа. Нийгэмийн даатгалаас асууж лавлаарай цэвэрлэгч гэдэг үгний хувилвараа малаа ккк ха ха ха

Avatar

Зочин 2020-12-03 192.82.74.34

ЧИ өөрөө ганц бүтэн мэдээ уншихгүй гарчигтай хэрэлддэгээсээ ичээч. Үйлчлэгч гэж л хэлсэн байна. Энэ news.mn сайт албаар чам шиг ойворгон хүмүүсийн хараалыг урсгах гэж ийм гарчиг өгсөн байна. Энэ сайтын хорон санаа гэдэг бол Элбэгээ шигээ арвин эд дээ

Avatar

ЗОЧИН 2020-12-03 122.201.24.249

ЦЭВЭРЛЭГЧ ГЭЖ АЖЛЫН БАЙРНЫ НЭРШИЛ БАЙХГҮЙ БОЛООД ИХ УДАЖ БАЙГАА ЮМСАН.

Avatar

/*-*/ 2020-12-03 49.0.212.165

Социализмын үед ч цэвэрлэгч байсаар ирсэн, одоо энэ бантанизм-ын үел ч байгаа, цаашид зутанизм-ын үед ч байх болно.

Avatar

Зочин 2020-12-03 64.119.21.163

Эмя иргэдийнхээ бичих эрхийг санал хусэлт шуумжлэл бичих эрхийг хаалгаж байгаа юм чинь ямар л олигтой байв гэж дээ яаж бол яаж ард иргэдийн тархийг угааж дарамталж засгийг айлгаж хоронго монгийг хуссэнээрээ саана биз буруу хумуус ЭМЯнд байгаа юм шигээ

Avatar

mongol khun 2020-12-03 64.119.19.89

chi odoo yu oilgood yu bicheed munginaad baigaa yum de? geriin avgai, mulguu setguulch hoyriig duuraij demii yum chalchidgaa jaakhan tatval yasan yum de !!! BID MONGOLIINHOO ERUUL MENDIIN GAVYATNUUDAD ITGEJ OORSDIINHOO ERUUL MENDIIG BUREN DAATGAJ SAIKHAN AMIDARCH BAINAA.

Avatar

иргэн 2020-12-03 49.0.218.30

ШEЗ -Г Ковид шударга бай гэж шийтгэж бна даа !!!

Avatar

иргэн 2020-12-03 49.0.218.30

Овоо багасач байгаа юм биш үү , энэ хэд хоногтоо базаад авбал учир бна шүү ? түмээн !

Avatar

Зочин 2020-12-03 64.119.20.180

Setguulch asuultaa zuv tavimaar bhiin. 1 tohiildol garsan gehiin. Ter n shuuhiin uilchlegch yumu. Ter hun ajilaa hiij bsan yumu. Nuguu tusgaarlagdaj bga humuusees garaagui gj oilgohu. Oilgomjtoi yum heleech.

Avatar

иргэн 2020-12-03 66.181.183.120

НУА нууд илчилэгдчих гээд баларч бнаа

Avatar

zochin 2020-12-03 66.181.185.119

ЭМЯ короновирусын шинжилгээний мэдээг тодорхой өгөх хэрэгтэй байна. ШЕЗ-ийн цэвэрлэгч нь тусгаарлалтад байгаагүй бололтой юм. Энэ хүн хаанаас короновирус авсан юм бэ? Бас БЗД-ийн эмнэлэгт үзүүлсэн өвчтөнөөс короновирус 11-р сарын 27-д илэрсэн гэсэн. Энэ хүн бас тусгаарлагдаагүй явж байгаад эмнэлэгт очиж үзүүлээд илэрсэн тул хаанаас халдвар авсан юм бэ? гэдгийг тодорхой тайлбарлах ёстой. Өмнөх халдваруудын хэлээгүй халдвар авсан хүмүүс юм уу? Эсвэл шинэ халдвар нийтийн дунд тархаад илэрсэн үү?

Avatar

Зочин 2020-12-03 202.126.90.76

Harin tiim zugeer l heden too l helehdee sain,oiryn havitagchiin bish hun ilervel ih buurunhii medeelel ugdug

Avatar

Zochin 2020-12-03 64.119.20.180

Manaihan sain ajillaj bna. Amjilt husie! Aguu Burhan bidniig iveej bna.

Avatar

Иргэн 2020-12-03 66.181.161.18

30нд шинжилгээ өгсөн одоо хүртэл хариу нь гараагүй яах вэ. Энэ дээр анхаарч өгөөч гуйж байна

Avatar

Зочин 2020-12-03 202.21.107.125

Ажлаа хийж байсан хүн туссан юм бол гадуур хавьтал ай гэсэн үг биз дээ. Маскаа сайн зүү өөрсдийгөө хамгаал.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-12-03 64.119.19.195

Эрлийзүүд "коммент" их бичиж байна. Зориуд төр засаг руу турхирсан, ЭМЯ-наас хийж буй ажлыг шүүмжилсэн…элдэв өө сэв харсан..news.mn хятад эзэнтэй болчихсон юм уу.

Avatar

Зочин 2020-12-03 202.126.90.154

EZEN NI ELBEGDORJ

Avatar

Зочин 2020-12-03 174.242.132.131

Chi muu ooroo hujaa muu sanaatai hog be

Avatar

Логик 2020-12-03 66.181.180.88

Тэр үйлчлэгч ажилаа хийж байсан юм уу?, эсвэл тусгаарлалтад байсан уу? Шүүхийн байрыг хамгаалалтад авсан гэхээр… Гурав дахь шинжилгээ гэхээр… Эндээс нэг бол Наранбаатарын хэлдэгээр гадуур алдсан эсвэл өдий 22 хонож илэрч байгааг бодоход тусгаарлах байранд чинь тархаад байна.

Avatar

Зочин 2020-12-03 202.179.27.225

Өчигдөр орой шуугиад байсан ШЕЗ-н ажилтан корона туссан гэсэн энэ хүн ажил дээрээ байсан юм уу, тусгаарлалтанд байсан юм уу? тодорхой хэлээч. Хэрвээ гадуур ажлаа хийж байсан хүнээс шинээр илэрсэн бол иргэддээ яая гэж бодож байна.

Avatar

Зочин 2020-12-03 202.126.90.154

YAH CH UGUI, HUL HORIOD TSUTSALHIIG ARD IRGED CHINI HUSEED BN. HUSLEER NI BOLGOOD, SAIHAN SUL TAVINA… AJLAA HIIJ BGAA HUMUUSIIG ZOGSOO ZAIGUI SHUUMJLEED L BGAA BIZDEE…

Avatar

иргэн 2020-12-03 49.0.218.30

Ковид ШEЗ -Г Ундармаад тал зассан гэж шийтгэж байгаа байхаа. эрхэм шударга бус шүүгч нараа : та нарт: мөнгө чухал уу , амь нас чинь чухал уу ? одоо бүүр Ковид та нарыг шүүмжлэлд эхлэлээ !!!

Avatar

zochin 2020-12-03 202.179.24.36

medeellee dandaa nuuna !!!

Avatar

Зочин 2020-12-03 139.5.219.12

шинээр биш нэмж илэрлээ гээч дээ….

Avatar

bay 2020-12-03 192.82.68.250

shinjilj duusdaggui havtil be

Avatar

Зочин 2020-12-03 103.10.23.143

Яаж дуусахын! Хавьтал болсон хүн халдвартай гарвал түүний хавьтлууд гээд гинжин цуваа мөд дуусахгүй ш дээ

Avatar

Зочин 2020-12-03 122.201.24.8

Yaaj duusah yum bodood uzeech malaa. Neg hun uvdhud uchnuun hun nemj shinjilgeend hamragdah bolno. Teren dundaas dahiad ilreh yum dahial ginjin holboosshig dahiaal shinjilgeenuud hiygdej ehlen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж