МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн хурлын 21 тоот тогтоолоор баталсан Сонгон шалгаруулалтын журмын дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цаг хүртэл Ажлын хэсэг хүлээн авав.
Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор А.Энхтуул, С.Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш.Отгон-Өлзий, Н.Болормаа, Р.Гандиймаа, А.Бүрэнбаатар, Э.Дагиймаа, Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Д.Хажидмаа, Т.Бат-Оргил, Б.Цондовдорж, Г.Гэрэл, Б.Эрдэнэбаатар, Тү.Батзориг, То.Батзориг нарын нийт 17 нэр дэвшигч материалаа ирүүллээ.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 17 нэр дэвшигчийн материалын бүрдлийг нягтлан шалгаад нэр дэвшигч бүрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ярилцлагад оролцуулахаар шийдвэрлэв. Ярилцлагад орох цагийн хуваарийг нэр дэвшигчдийн материал ирүүлсэн дарааллаар хуваарилав.
Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ярилцлагын өдөр хүртэл битүүмжилсэн болно.
д/д | Овог нэрс | Он сар өдөр | Цаг |
1 | А. Энхтуул | 2020 -12-08 | 10: 00 |
2 | С. Адьяасүрэн | 2020- 12- 08 | 11:00 |
3 | М. Амарбаяр | 2020- 12- 08 | 12:00 |
4 | Ш. Отгон- Өлзий | 2020- 12- 08 | 13:00 |
5 | Н. Болормаа | 2020- 12- 08 | 15:00 |
6 | Р. Гандиймаа | 2020- 12- 08 | 16:00 |
7 | А. Бүрэнбаатар | 2020- 12- 08 | 17:00 |
8 | Э. Дагиймаа | 2020- 12- 08 | 18:00 |
9 | Н. Дэмбэрэл | 2020- 12-08 | 19:00 |
10 | С. Баярмөнх | 2020- 12-09 | 10:00 |
11 | Д. Хажидмаа | 2020- 12 -09 | 11:00 |
12 | Т. Бат-Оргил | 2020- 12- 09 | 12:00 |
13 | Б. Цондовдорж | 2020- 12- 09 | 13:00 |
14 | Г. Гэрэл | 2020- 12- 09 | 15:00 |
15 | Б. Эрдэнэбаатар | 2020- 12- 09 | 16:00 |
16 | Тү. Батзориг | 2020- 12- 09 | 17:00 |
17 | То. Батзориг | 2020- 12-09 | 18:00 |
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн Ажлын хэсэг
Холбоотой мэдээ