Эрчим хүчний сайд цахилгааны төлбөр нэмэгдсэнийг хэрэглээтэй холбов | News.MN

Эрчим хүчний сайд цахилгааны төлбөр нэмэгдсэнийг хэрэглээтэй холбов

Эрчим хүчний сайд цахилгааны төлбөр нэмэгдсэнийг хэрэглээтэй холбов

Эрчим хүчний сайд цахилгааны төлбөр нэмэгдсэнийг хэрэглээтэй холбов

Цахилгааны төлбөр арваннэгдүгээр сард эрс нэмэгдэж, хоёр дахин нугалсан төлбөр нэхэмжиллээ. Шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг ч мэдрэхгүй юм байна гэх гомдол тасрахгүй болж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хяналт тавин ажиллахаар болоод буй.

Мөн цахилгааны төлбөр нэмэгдсэн шалтгааныг албаныхан “Covid-19 цар тахал дотоодод алдагдсанаар айл бүрт очиж, тоолуурыг нь шалган, төлбөрийг нарийн гаргах боломж байгаагүй. Тийм учраас дунджаар бодож, цахилгааны төлбөрийг нь нэхэмжилсэн” гэх тайлбар хэлсэн.

Харин Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Хөл хориотой холбоотойгоор иргэд гэртээ байнга байгаа учраас хэрэглээ нь өссөнөөр цахилгааны төлбөр нь нэмэгдэж гарч байна. Энэ асуудалтай холбоотойгоор иргэд ч гомдол их ирүүлсэн. Тиймээс үүрэг өгч, гомдол барагдуулах шуурхай ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар цахилгаан түгээх лүү холбогдоод гомдол саналаа барагдуулах, бичилтээ тодруулах боломжтой” гэх тайлбар хийгээд байна.

Засгийн газар бүх нийтийн хатуу хөл хориог арваннэгдүгээр сарын 11-нд тогтоож, 13 байгууллага ажиллах боломжтой байхаар зохицуулалт хийсэн.

Өөрөөр хэлбэл, энэ сарын турш иргэд гэртээ байсан гэсэн үг биш юм. Нөгөө талаас цахилгааны төлбөрийг сар бүрийн 25-наас өмнө барагдуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани шаарддаг. Хэрэв заасан хугацаанд цахилгааны төлбөрөө барагдуулахгүй бол тасалдаг. Иймээс цахилгааны төлбөр огцом өссөн шалтгаан нь хардлага дагуулсаар байгаа. Харин салбарын сайд нь гэртээ иргэд байгаа учраас хэрэглээ нь нэмэгдсэн гэдэг тайлбар хийв.

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г буянхишиг 2020-12-03 66.181.161.75

Цахилгааны төлбөр яагаад ийм өндөр гарч байгааг асуухаар касс хийж байгаа хүн нь урд нь таамгаар бичдэг байсан одоо яг нарийн бичээд ингэж гарч байгаа юм гэсэн тэгээд за за гээд өрний нэмэр гээд төлсөн гэтэл 31 нд дахиад дутуу бна гээд мэссэж ирэх юм юу болоод бнаа

Avatar

Zochin 2020-12-03 202.131.225.197

Davraad baigaarai. Tulburuu tulsungui geed tog tasdana gej baihgui. Ene uuruu huuli bus sh dee eniigee yadaj ene said shuu yum n medej baigaa bolvuu?

Avatar

Зочин 2020-12-03 66.181.161.118

Хөл хорионоос болж ажилгүй болсон иргэдээсээ цахилгааны өндөр төлбөр нэмж авах нь зөвүү. Яагаад дундажлаад аваад байгаа юм бэ. Энэнээс чинь болж цахилгааны үний хөөрөгдөл болж бн. Угаасаа илүү төлбөр сар бүр авдаг байж

Avatar

зочин 2020-12-03 103.26.193.70

Ажлаа мэдэхгүй сайд огцор. Хөл хорио 11.11-нд эхэлсэн 11сарын төлбөр одоол гарх гэж б/гаа. Энэ сайдаа огцруул. ХҮРЭЛСҮХЭЭ. Хөл хориог далимдуулж б/гаа юм биш биз. Анхааралдаа ав энэ нөхрийг.

Avatar

123456 2020-12-03 49.0.212.165

Жидүүчдийн Засгийн газар огцор, МАН-ын 2-р ээлжийнхэн жидүүчин Хүрэлсүхийг огцруулаад хоолондоо орох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-03 202.179.25.209

Гэр хороололын цахилгааны төлбөрийг тэглэсэн түүнээ нөхөж олох гээд орон сууцны цахилгааны тарифийг нэмээд байгаа юм биш биз хөө

Avatar

Зочин 2020-12-03 66.181.187.78

Сүүлийн гурван сар илүү төлж байна

Avatar

ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР 2020-12-03 202.21.108.62

ЭНЭ ЗГ-ЫГ НЭН ДАРУЙ ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ УЛС, АРД ТҮМЭНД УЧРУУЛАХ ХОХИРОЛ НЬ МӨНГӨН ДҮНГЭЭР ТООЦОХЫН АРГАГҮЙ АСАР ИХ БОЛЛОО.

Avatar

Зочин 2020-12-03 183.177.100.234

огцоруулья гэнэ энэ хүнд үед засгийн газаргүй яах болж байна. дараагийн засгийн газар байгуулах хүртэл бүх ажил таг зогсдог нь амьдрал дээр батлагдсан. монголыг шууд сүйтгэх устгах арга сэдэж байна шүү. их яарч байна шүү бодол чинь богино байна

Avatar

ЗОЧИН 2020-12-03 202.70.44.46

СЭХ-ийг зогсоо, Монголд хэрэггүй, яасан их мөнгө авдийн

Avatar

зочин-2 2020-12-03 139.5.218.83

ХӨЛ ХОРИОГООР ДАЛИМДУУЛЖ УЛС ДАЯАРАА БАРАГ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУМИГДСАНЫГ МЭДСЭЭР БАЙЖ ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ НЭМДЭГ ЯДАРСАН ЗАДАРСАН ЭНЭ НӨХӨР ОД БОЛОХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭЖ БАЙХ ШИГ. ЦАХ.ҮНЭ ХЭДЭН % НЭМЭГДЭХЭЭ УРЬДЧИЛАН МЭДЭГДЭХ НЬ ХҮМҮҮСТ УРЬДЧИЛАН САНУУЛГА БОЛОХ БУС УУ? ИЙМ НЭГ НЭР ТӨРИЙГ ЭРХЭМЛЭДЭГ НӨХӨР ЦААШ ЯВДАГГҮЙ Л БАЙХГҮЙ, ЁСТОЙ ЧОНО БОРООНООР… ГЭГЧ Л БОЛЖ БНА ДАА.ККК

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-12-03 202.9.47.0

хэзээч өөрчлөлт шинэчлэл ордоггүй ганц байгуулага бол эрчим хүчний салбар билээ 21 р зуун гараад УБДС УС СУВАГ ХОЛБООНЫ салбарууд маш сайхан болсон шүү Эрчимийн салбар дэндүү бүдүүлэг хэвээрээ Кабель гэмтээд захиалга өгөхөд 7 хонож байж арайхийж нэг засаж өгдөг ,,,мөнгө төлбөр авдагбайгуулааг байж өдөрт нь сэтгэл гаргаад засаад өгдөг баймаар ,,,тэр талаар удирдлагууд нь ерөөсөө санаа тавидаггүй Ц аашид өөрчлөлт хийж гоё болмоор байн аа

Avatar

зочин 2020-12-03 64.119.20.18

Тиймээ. Албан ёсоор дуудлага өгөхөөр 7 хонодог, харин хувийн цурмаар бэлэн мөнгөө өгнө гэвэл 1 өдрийн дотор засаад байдаг гэсэн. шалгах хэрэгтэй газар даа

Avatar

Зочин 2020-12-03 103.10.23.150

Энэ сайд ажлаа мэддэггүй мал байна.Дадлага туршлагатай хүн тавиач ээ! Хүрэлсүхээ!

Avatar

ene zasgiin gazar ayataihan shig ogzoroosoo bilee 2020-12-03 64.119.25.56

tulshniihen uniig buuruulaad zahilgaanii uniin nemchihsen biz dee ene neeh bodold orood baih zuil bishee

Avatar

zochin 2020-12-03 122.201.21.124

Төрийн монополийг хязгаарлах бодлогоо дутагдаж байхад ХЭРЭГЛЭЭГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР НЭХЭМЖИЛЧЭЭД ИНГЭЖ ярьж СУУХ САЙД ГЭЖ БАЙХУУ.Үгүй ядаж хэрэглэгчдэдэ урьдчлаад мэдэгдэж мэдээлж болноодоо.

Avatar

zochin 2020-12-03 202.179.24.36

buch umnii une nemegdeed boon zovlon!!!!

Avatar

Зочин 2020-12-03 202.21.108.170

нэмээд байхад нь бид өөрсдөө л чимээгүй л байгаад байсан тэгээд эд нар даварчихгүй юу одоо л гэнэт сэрж байна уу? манайх бол жилийн өмнөөс гэнэт их гараад эхэлсэн

Avatar

Зочин 2020-12-03 124.158.97.158

za bolidoo baingl baga bagaar nemegdeed baih shig tulbur er ni bainga ihsdeg shtee

Avatar

Зочин 2020-12-03 66.181.179.54

УРЬД НЬ ЗҮГЭЭР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ КОМПАНИ Д МӨНГӨӨ ТӨЛӨӨД БОЛЖ БАЙСАН ТОГТОЛЦООГ ДУНДУУР НЬ НЭГ КОМПАНИ ОРЖ ИРЭЭД ӨРХ БОЛГОНД 10 000 ААС 30000 ТӨГРӨГ НЭМЭЭД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛНОХ ВЭ ЖИШЭЭЛБЭЛ ОЛИМП ХОТХОН Л ТИТАН ГРИД ГЭДЭГ КОМПАНИ ДУНДААС НЬ ШУЛЖ ПАРАЗИТЛАЖ БАЙНА ШАЛГАЖ ӨГӨӨЧ

Avatar

Зочин 2020-12-03 124.158.97.100

Энэ ТӨХК-ууд арай дэндлээ. Цахилгаан шугам сүлжээ, бас арай дэндүү шуналтай дулааны шугам сүлжээ гэж газар байна. Жил бүр үнээ сэмхэн нэмээд сурцан. Энэ их замбараагүй үнээ нэмдэгийг эсэргүүцэх л хэрэгтэй

Avatar

Ханд 2020-12-03 59.153.113.243

Байрны мөнгө цуг гардаггүй болхоор байр өгсний дараа гэрэл өгхөөр мартаж орхино гэтэл нэгч хоноогүй байхад хүрч ирээд цахилгаан салгаад яваад өгдөг маш бүдүүлэг арчаагүй байгуулга байна шүү сарын сүүл 30 31 н гэхэд л дээр үед өгдөг байсан одоо хүмүүсийн цалин мөнгө буугаагүй байхад л хаалган дээр шүүхийн зарлан шиг бичиг наана үнэн бүдүүлэг айл нь байхгүй хэд хоноход хулгайч мэднэ бүх зүйл цахим байхад утасаар нь мэдээлэл өгч болно доо үнэн бүдүүлэг корнотой байхад айл айлын хаалга нүдээд явна ө

Avatar

Зочин 2020-12-03 192.82.72.175

Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс дотор ажилдаа хариуцлагагүй хайхрамжгүй ханддаг хүмүүс мэр сэр байнаа. Түүний нэг. барагцаагаар биччихээд ийш тийш нь гувчуулаад л

Avatar

Зочин 2020-12-03 66.181.183.146

18 центээр хиыгдсэн нар салхины станцуудыг УИХ-д шинэ хууль оруулаад тарифыг нь хуулинд зохицуулаад 10-12 цент болгочихож чадахгүй Мануухайг Багануурын шонгийн модон дээрээс авчраад шууд сайдын суудалд суулгачихаар суудал хурцдаж сэтгэл нь хийх ажлаа яаж сэтгэх вэ дээ. Амарбаясгалан Амарсайхан 2 алдуул мал өрөөний тавилгаа өөрөөр өргөдлиыг гаргуулаад татаж ав

Avatar

Зочин 2020-12-03 122.201.23.84

Сэргээдэх эрчим хүчний төлбөрийг ЭХЗХороо ард, иргэдээс авдагаа болих хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2020-12-03 122.201.23.84

Хаана хаанаа анхаарах асуудал байнаа, яагаад нэмэгдсэн бодит шалтгааныг зөв тогтоох нь хэн хэндээ хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-03 64.119.22.25

СЭХ дэмжих төлбөр гэдгээ больчих тэхүү.

Avatar

Зочин 2020-12-03 124.158.64.169

Ger horoollin shuniihiig tegleed busdig n usguchij bgam bishu

Avatar

Зочин 2020-12-03 66.181.161.118

энэ засаг хавар огцорох нь ойлгомжтой юм бна хүүк увсын хүрлээд тархиа бацуулцан хэдэн сайд нар нь ямарч чадваргүй

Avatar

иргзн 2020-12-03 202.179.27.138

Эрчим хүчний сайд Чоно борооноор гэгчээр Хөл хориогоор далимдуулж Үнээ нэмчихээд Иргэд рүү Бухаж байна ёстой Сүүлгүй чоно юм даа

Avatar

Зочин 2020-12-03 202.179.15.34

эрхэм сайд та ийм хүнд цаг үед хүний зовлонгоор тохуурхаж болдог юумуу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж