Эрчим хүчний сайд цахилгааны төлбөр нэмэгдсэнийг хэрэглээтэй холбов

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний сайд цахилгааны төлбөр нэмэгдсэнийг хэрэглээтэй холбов

Эрчим хүчний сайд цахилгааны төлбөр нэмэгдсэнийг хэрэглээтэй холбов

Цахилгааны төлбөр арваннэгдүгээр сард эрс нэмэгдэж, хоёр дахин нугалсан төлбөр нэхэмжиллээ. Шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг ч мэдрэхгүй юм байна гэх гомдол тасрахгүй болж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хяналт тавин ажиллахаар болоод буй.

Мөн цахилгааны төлбөр нэмэгдсэн шалтгааныг албаныхан “Covid-19 цар тахал дотоодод алдагдсанаар айл бүрт очиж, тоолуурыг нь шалган, төлбөрийг нарийн гаргах боломж байгаагүй. Тийм учраас дунджаар бодож, цахилгааны төлбөрийг нь нэхэмжилсэн” гэх тайлбар хэлсэн.

Харин Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Хөл хориотой холбоотойгоор иргэд гэртээ байнга байгаа учраас хэрэглээ нь өссөнөөр цахилгааны төлбөр нь нэмэгдэж гарч байна. Энэ асуудалтай холбоотойгоор иргэд ч гомдол их ирүүлсэн. Тиймээс үүрэг өгч, гомдол барагдуулах шуурхай ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар цахилгаан түгээх лүү холбогдоод гомдол саналаа барагдуулах, бичилтээ тодруулах боломжтой” гэх тайлбар хийгээд байна.

Засгийн газар бүх нийтийн хатуу хөл хориог арваннэгдүгээр сарын 11-нд тогтоож, 13 байгууллага ажиллах боломжтой байхаар зохицуулалт хийсэн.

Өөрөөр хэлбэл, энэ сарын турш иргэд гэртээ байсан гэсэн үг биш юм. Нөгөө талаас цахилгааны төлбөрийг сар бүрийн 25-наас өмнө барагдуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани шаарддаг. Хэрэв заасан хугацаанд цахилгааны төлбөрөө барагдуулахгүй бол тасалдаг. Иймээс цахилгааны төлбөр огцом өссөн шалтгаан нь хардлага дагуулсаар байгаа. Харин салбарын сайд нь гэртээ иргэд байгаа учраас хэрэглээ нь нэмэгдсэн гэдэг тайлбар хийв.

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж