Өнөөдрөөс нэг шуудай шахмал түлшийг 1875 төгрөгөөр худалдана | News.MN

Өнөөдрөөс нэг шуудай шахмал түлшийг 1875 төгрөгөөр худалдана

Өнөөдрөөс нэг шуудай шахмал түлшийг 1875 төгрөгөөр худалдана

Өнөөдрөөс нэг шуудай шахмал түлшийг 1875 төгрөгөөр худалдана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр /2020.12.02/сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1 өдрийг хүртэл 50 хувиар бууруулах тогтоолыг баталсан. Иргэд нэг шуудай сайжруулсан түлш 3750, 1 тонн нь 150 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн 1 тонн нь  75 мянган төгрөгөөр, нэг шуудай сайжруулсан түлшийг  1875  төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байна. Ингэснээр тогтоол хэрэгжих дөрвөн сарын хугацаанд Засгийн газраас иргэдэд 30 гаруй тэрбум төгрөгийн бодит дэмжлэгийг үзүүлж байгаа юм.

Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн авчээ.

Улаанбаатар хот энэ жил 710 мянган тонн сайжруулсан түлшний хэрэгцээтэй байгаа. Өдөрт 2800-3000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн гэр хороолол нэг өдөрт 2800 тонн шахмал түлш хэрэглэдэг аж. "Улаанбаатар хотын сайжруулсан түлшний хэрэгцээг хангахаар шинэ үйлдвэрийг барьж байгаа. Тус үйлдвэрийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 97 хувьтай явж байна. Энэ долоо хоногт бид үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа" гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлсэн. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор сайжруулсан түлшний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэж цаашдаа үйлдвэрлэлтэд асуудал гарахгүй гэж үзэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-12-03 192.82.78.4

Mungegui irged ny hotod avch chadahgyu baij baital hedee ruu beeneer ny zeegeed duusna daa, postuud deer hyanaltaa changatgaarai

Avatar

зочин 2020-12-03 202.55.191.130

Байгаль орчны яам ямар бизнес хийж орлого олоод үнэгүй түлш хандивлах болсон нь сонирхолтой, ЗГ байна уу яам байна уу ялгаагүй л татварын мөнгөөр төсөвөө бүрдүүлдэг биздээ. Сайд нь реклам хийж байгаа бол бурхан өршөөгдөө хөөрхийг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж