Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгэн ажилтнаас Covid-19 халдвар илэрсэн тул тус газрыг хамгаалалтад авч, зарим ажилтныг тусгаарлан, шинжилгээ авч эхэлсэн гэх мэдээлэл өчигдөр /2020.12.02/ үдээс хойш хэвлэлээр цацагдсан.
Гэхдээ тус зөвлөлийн ажилтнаас Covid-19 халдвар илэрсэн үү, аль эсвэл үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрсэн үү гэдэг тодорхой бус хоёр өөр мэдээлэл цацагдсан юм. Албан эх сурвалжаас “Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ариутгал хийгдсэн. Олонх нь гэрээсээ ажлаа хийж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байсан” гэх тайлбар хийгээд буй.
Covid-19 халдвартай холбоотой мэдээллийг өдөр бүрийн 11.00 цагт Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хийж буй. Иймээс өнөөдрийн хуралдаанаар халдвар тээгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтан байсан уу, эсвэл үйлчлүүлэгч нь байсан уу гэдэгт тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай болж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд дотоодоос Covid-19 халдвар авсан нь батлагдсан тохиолдол өчигдөр 396-д хүрээд буй. Үүнд:
- Сэлэнгэ-183
- Улаанбаатар-90
- Дархан-Уул-44
- Орхон-24
- Дорноговь-21
- Говьсүмбэр-4
- Архангай-3 тохиолдол тус тус бүртгэгдсэн юм.
- Л.ОЮУ
Зочин 2020-12-03 202.179.27.225
ШЕЗ халдварын нэг голомт бүс болжээ, Хэнч бай хамаа алга ямарч байсан “голомт бүс” учираас халдваргүйжилт хийжээ.
иргэн 2020-12-03 202.21.109.37
Ойорлцоогоор явахгүйг хичээнэ үү..гэж мэдээлэл өгч байвал сайн.. Тэр орчимд "эгзэгтэй бүс ..эрсдэлтэй орчин" гэж тун сайн анхааруулж байвал сайн байна аа
Тодорхой мэдээлэл өг 2020-12-03 64.119.20.228
Халдвар авсан хүний тоог дүүрэг, хороогоор нь хэлж байгаа нь сайн. Гэхдээ тэдгээрийн дэвсгэр нутаг том тул тийм ийм газарт, тийм гудамжны төд дүгээр байрнууд, эсвэл тийм гудамж, хашаа орчмоор сэрэмжтэй яв гэж тодорхой хэлэх хэрэгтэй байна.