Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгэн ажилтнаас Covid-19 халдвар илэрсэн тул тус газрыг хамгаалалтад авч, зарим ажилтныг тусгаарлан, шинжилгээ авч эхэлсэн гэх мэдээлэл өчигдөр /2020.12.02/ үдээс хойш хэвлэлээр цацагдсан.
Гэхдээ тус зөвлөлийн ажилтнаас Covid-19 халдвар илэрсэн үү, аль эсвэл үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрсэн үү гэдэг тодорхой бус хоёр өөр мэдээлэл цацагдсан юм. Албан эх сурвалжаас “Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ариутгал хийгдсэн. Олонх нь гэрээсээ ажлаа хийж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байсан” гэх тайлбар хийгээд буй.
Covid-19 халдвартай холбоотой мэдээллийг өдөр бүрийн 11.00 цагт Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хийж буй. Иймээс өнөөдрийн хуралдаанаар халдвар тээгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтан байсан уу, эсвэл үйлчлүүлэгч нь байсан уу гэдэгт тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай болж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд дотоодоос Covid-19 халдвар авсан нь батлагдсан тохиолдол өчигдөр 396-д хүрээд буй. Үүнд:
- Сэлэнгэ-183
- Улаанбаатар-90
- Дархан-Уул-44
- Орхон-24
- Дорноговь-21
- Говьсүмбэр-4
- Архангай-3 тохиолдол тус тус бүртгэгдсэн юм.
- Л.ОЮУ
Холбоотой мэдээ