NBA: Леброн гэрээгээ сунгаж, тамирчдын 8.8 хувь нь халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

NBA: Леброн гэрээгээ сунгаж, тамирчдын 8.8 хувь нь халдвар авчээ

NBA: Леброн гэрээгээ сунгаж, тамирчдын 8.8 хувь нь халдвар авчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020-2021 оны улирал арванхоёрдугаар сарын 22-нд эхэлнэ. Одоогоор багууд ирэх улиралдаа бэлтгэж, бүрэлдэхүүнээ шинэчилж байна. Өнгөрсөн долоо хоногт лигийн зүгээс 546 тамирчдыг Сovid-19-ийн шинжилгээнд хамруулахад 48 нь буюу 8.8 хувь нь халдвар авсан гэж тогтоогджээ. Одоогоор халдвартай тамирчдыг тусгаарлаж байгаа бөгөөд бүрэн эдгэрсэн хойно нь багийн бэлтгэлд хамруулах аж.

Саяхан Голден Стэйт Уорриорс багийн хоёр тамирчнаас Сovid-19-ийн халдвар илэрснийг тус багийн ерөнхий менежер Боб Майерс мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан багийн бэлтгэлээ ирэх долоо хонот хүртэл хойшлуулжээ.

Мөн өнөөдөр/2020.12.03/ гарсан мэдээллээр Леброн Жэймс 2023 оныг хүртэлх хоёр жилийн 85 сая ам.долларын гэрээг Лос Анжелес Лэйкерс багтайгаа сунгажээ. Саяхан 36 нас хүрсэн тэрбээр өнгөрсөн улирал 25.3 оноо, 10.2 ашигтай дамжуулалт дунджилж, багтайгаа аварга авч, өөрөө финалын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор дөрөвдэх удаагаа тодорсон билээ.

Лос Анжелес Лэйкерс баг өмнө нь 2013 онд 35 настай Коби Брайанттай 48.5 сая ам.долларын хоёр жилийн гэрээний сунгалт хийж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж