Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр энэ сарын 1-нээс хөл хорионд гацсан орон нутгийн иргэдээ нийслэлээс гаргаж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас өчигдөр /2020.12.02/мэдээлэл хийж, эрсдэлт бүсээс ирж буй иргэдийн шинжилгээний бичгийг тусгай багажаар шалгаж буйг онцлов. Тодруулбал, зорчигчдын шинжилгээний дүгнэлтийг цагдаагийн байгууллагын шалгах багажаар уншуулан оруулж байгаа гэнэ. Хөвсгөлд өчигдөр Улаанбаатар хотоос 12, Дарханаас 8 нийт 20 автобус, 200 орчим жижиг тэрэгтэй нийт 1600 орчим иргэн иржээ. Энэ үеэр шинжилгээ өгөөгүй иргэн ирсэн байсныг илрүүлж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан гэдгийг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээлэв.
Тэрбээр "Халдварын голомттой бүсээс ирсэн иргэдийн дунд шинжилгээ өгөөгүй, шинжилгээний хугацаа 48 цаг өнгөрсөн тохиолдлууд байсан тул бид давтан шинжилгээг авсан. Цаашид эрсдэлт бүс нутаг Улаанбаатар, Дархан-Уулаас ирж буй иргэдийг бид онцгойлон анхаарч, хяналт тавьж ажиллана. Явцын дунд шинжилгээг давтан авах, гэрийн хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авна" гэлээ.
Мөн өчигдөр Баян-Өлгийд Улаанбаатар хотоос ирсэн 224 иргэний ачаа тээвэрт ариутгал халдваргүйжүүлэлт хийж, гэр гэрт нь 14 хоног тусгаарлахаар явуулжээ. Аймгийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотоос ирсэн эдгээр хүмүүсийг гэртээ тусгай өрөөнд тусгаарлах, зочин урихгүй, гэрээсээ гаргахгүй, найз нөхөдтэй уулзуулахгүй байх, сайн хооллож, дархлааг нь дэмжих, мэргэжлийн байгууллагаас өгсөн дэглэмийг сайтар мөрдүүлэхийг ар гэрт нь зөвлөжээ.
Б.ЦЭЦЭГ
ЗАРАГЧ 2020-12-03 192.82.64.190
ТЭНЭГ ХҮН ТЭГЖ ХУУЛЬ ДҮРЭМ ЗӨРЧИХГҮЙ Л ДЭЭ ,,,,,,ХАРИН ӨӨРИЙГӨӨ ,,,ТЭНГЭР ЗАЯАТАЙ ,,,ЦЭВЭР ЦУСТАЙ,,, ХҮН ГЭЖ ОЙЛГООД ЗҮТГЭДЭГ ХҮНД БАЙДАГ АРАНШИН Л ДАА ,,,,,,ТИЙМ БОЛОХООР ТЭДЭНД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГҮЙ МОНГОЛ ЯЛНА ГЭЭД ДУРААРАА АВИРЛАЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ НАРЧИЖ БАЙГАА НЬ ТЭР ,,,,,,,ТЭГЭЭД Л 30 ЖИЛ ӨӨР ХООРОНДОО МОНГОЛЧУУД ҮЗЭЛЦЭЭД МОНГОЛ ЯЛААД МОНГОЛЧУУД УЛАМ ХАРАНХУЙ БОЛООД БАЙГАА ХЭРЭГ ,,,,,,,
n**** 2020-12-03 66.181.161.26
Lalruudiig shorond tusgaarlaxgyi bol xymyyjixgyi baigaa shyy
mgl 2020-12-03 103.57.95.97
malaas dor hun gej baih yum daa.
ИРГЭН 2020-12-03 192.82.72.175
Манайханы зарим нь үнэхээр мунхарчээ. Шинжилгээ хийлгэвэл өвчтэй үгүйгээ мэдээд сэргйлэх боломжтой болно биз дээ. Өвчтэй байвал бусдад тарааж амьтны х****л иднэ биз дээ гэр бүл үр хүүхэд нь хохирно биз дээ. Энүүхнийг ойлгохгүй болтлоо мунхарна гэж байхаа. Ер нь ард олноо мунхагаас нь салгах гэгээрүүлэх ажил ахиухан хийх хэрэгтэй болсон юм байна даа. Бурхан багш кино-г бүх сувгаар гаргах хэрэгтэй
Геран 2020-12-03 64.119.22.242
Тэнэгүүдийг тэнд нь хатуугийн хатуу тусгаарлах, нэр усыг нь олонд зураг хөрөгтэй нь зарлаж сэрэмжлүүлэхгүй бол аймаг сумаараа эрсдэлд орно!
Зочин 2020-12-03 192.82.69.36
Өнөө өглөө 7 цагт мах авах санаатай "Шонхор" зах явлаа. Гэтэл замын цагдаа нар зогсоогоод 7-10 цагт жирийн иргэд явах эрхгүй, зөвхөн QR кодтой тусгай хүмүүс л явах эрхтэй гээд хоргоогоод байх юм. Зөв үү? Жирийн иргэд бид мах ч авч болохгүй юм байна л даа?! Уул нь УОК-ийн дарга Содбаатарын ярианаас өглөө 7-10 цагт, орой 17-20 цагт жирийн иргэд хүнсээ авах г.м. зайлшгүй ажлаар явж болох юм гэж ойлгосон, буруу байжээ??? Хэлээд өгөөч, та минь??? Хэрэв цагдаа буруу бол тэдэндээ хэлээд өгөөч!!!
Би 2020-12-03 66.181.160.12
Ямар их худал мэдээ бичдэг юм бэ дээ. Өчигдөр БӨ- шээс ирсэн зорчигчдын ачаа тээшинд халдваргүйжүүлэлтийн ямар ч зүйл хийгээгүй, Драгон төв дээр төрийн хяналтын ямар ч байгууллагаас хяналт тавьсан зүйл болоогүй. Ердийн үе чиг л зорчигчид нь буудагаараа буугаад, тосч авч буйн тосч аваад дууссан. Хэлэл мэдээлэлд их л мундаг сүржигнээд бичээд, амьдралд шал өөр байдалтай л байх юм даа. Монголоо гэж …
Зочин 2020-12-03 202.55.188.99
Гүйцэд уншаа УБ-д биш Баян-Өлгийд гэж байгаа
Зочин 2020-12-03 139.5.218.25
Kazakdyandaa ochdoo.
GOTOV 2020-12-03 64.119.18.146
TUR IRGEN BOLGONII ARAAS MUUR HULGANA BOLJ BOLOHGUI. IRGENI UHAMSAR, HARIUTSLAGA GEJ BAIH ESTOI. IIMEES IRGENI UHAMSART NAID. TEGEED BOLNO.
Зочин 2020-12-03 202.21.108.62
Сүржигнэл дээд цэгтээ хүрлээ
Зочин 2020-12-03 202.9.40.75
Цаг авсан мөртлөө гадаа 3 цаг зогсож байж шинжилгээ өгөөд 72 цаг болж байна. Хариу нь байхгүй. Шинжилгээ өгсөн газраа дахини очиж 3 цаг очерлож байж дахин ороод мэдээллээ тулгасан зөрөөгүй байна. Хариугаа хаанаас авах вэ. 119 анхнаасаа л ажилаагүй. ТВ ээр УОК худлаа яриад байх юм
123 2020-12-03 66.181.176.62
шинжилгээ өгсөн хүмүүсиинхээ хариуг даруй өгөөч ээ. эсвэл 48 цагийн хугацаа хамаарахгүй болсон юм уу. вакцин хийчихсэн юм уу
Хотын уугуул иргэн 2020-12-03 64.119.19.195
Иргэдийн цэвэр өөрсдийн хариуцлагатай холбоотой асуудал. Төр засгаас хүн болгоны араас муур хулгана шиг хөөцөлдөх ямарч боломж байхгуй. Хөдөөний ОРКууд нутаг буцмаар байна гээд гоншигноод байсан шинжилгээнд ороогүй бол очоод элдэв юм сонсогдвол өөрсдөө хар лайгийн эдлээрэй…тэнэгүүд…
Зочин 2020-12-03 202.21.109.83
ХАРИУЦЛАГАГҮЙ