Орон нутагтаа ирсэн зарим иргэд PCR шинжилгээ өгөөгүй байжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Орон нутагтаа ирсэн зарим иргэд PCR шинжилгээ өгөөгүй байжээ

Орон нутагтаа ирсэн зарим иргэд PCR шинжилгээ өгөөгүй байжээ

Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр энэ сарын 1-нээс хөл хорионд гацсан орон нутгийн иргэдээ нийслэлээс гаргаж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас  өчигдөр /2020.12.02/мэдээлэл хийж, эрсдэлт бүсээс ирж буй иргэдийн шинжилгээний бичгийг тусгай багажаар шалгаж буйг онцлов. Тодруулбал, зорчигчдын шинжилгээний дүгнэлтийг цагдаагийн байгууллагын шалгах багажаар уншуулан оруулж байгаа гэнэ. Хөвсгөлд өчигдөр Улаанбаатар хотоос 12, Дарханаас 8 нийт 20 автобус, 200 орчим жижиг тэрэгтэй нийт 1600 орчим иргэн иржээ. Энэ үеэр шинжилгээ өгөөгүй иргэн ирсэн байсныг илрүүлж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан гэдгийг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээлэв.

Тэрбээр "Халдварын голомттой бүсээс ирсэн иргэдийн дунд шинжилгээ өгөөгүй, шинжилгээний хугацаа 48 цаг өнгөрсөн тохиолдлууд байсан тул бид давтан шинжилгээг авсан. Цаашид эрсдэлт бүс нутаг Улаанбаатар, Дархан-Уулаас ирж буй иргэдийг бид онцгойлон анхаарч, хяналт тавьж ажиллана. Явцын дунд шинжилгээг давтан авах, гэрийн хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авна" гэлээ.

Мөн өчигдөр Баян-Өлгийд Улаанбаатар хотоос ирсэн 224 иргэний ачаа тээвэрт ариутгал халдваргүйжүүлэлт хийж, гэр гэрт нь 14 хоног тусгаарлахаар явуулжээ. Аймгийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотоос ирсэн эдгээр хүмүүсийг гэртээ тусгай өрөөнд тусгаарлах, зочин урихгүй, гэрээсээ гаргахгүй, найз нөхөдтэй уулзуулахгүй байх, сайн хооллож, дархлааг нь дэмжих, мэргэжлийн байгууллагаас өгсөн дэглэмийг сайтар мөрдүүлэхийг ар гэрт нь зөвлөжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж