Хүүхдээ гадуур дагуулж явж, эрсдэлд оруулахаа зогсоо! | News.MN

Хүүхдээ гадуур дагуулж явж, эрсдэлд оруулахаа зогсоо!

Хүүхдээ гадуур дагуулж явж, эрсдэлд оруулахаа зогсоо!

Хүүхдээ гадуур дагуулж явж, эрсдэлд оруулахаа зогсоо!

Монгол Улс цар тахлыг дотроо алдаж, хөл хорионы дэглэмд шилжээд 20 гаруй хоног өнгөрчээ. Энэ хугацаанд иргэдийг “Шаардлагагүй бол гэрээсээ битгий гар, гадуур битгий сэлгүүц, ариун цэвэр сахь” хэмээн албаны хүмүүс сануулсаар байна. Гэвч уг зөвлөмж сануулгыг нийслэлийнхэн сүүлийн үед чихнийхээ хажуугаар өнгөрүүлж, назгайрах болов. Эл хуль байсан гудамж талбай, зам хөдөлгөөнд орж, хөл хориогүй мэт аашлах болов. Ялангуяа бага насны хүүхдээ дагуулсан хүмүүс автобусаар зорчиж, олон нийтийн гудамж талбайд “сэлгүүцэж” байгаа нь маш том эрсдэл. Саяхан л дэлгүүр, эмийн сангаас бусад газарт орж гарахаа  хүртэл цагдуулж байсан нийслэлийнхэн ийнхүү дураараа аашлах болсон нь нийтийн тээврийн хязгаарлалтыг цуцалсантай холбоотой.

Цар тахлын үед автобус нь халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй орчин. Харин хэнэггүй эцэг эхчүүд  бага насны хүүхдээ дагуулан автобусаар зорчих нь ихэсчээ. Мөн ахмад настнууд ч нийтийн тээврээр зорчих болов. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр бага насны хүүхэд, өндөр настнуудаа дагуулсан хүмүүс автобусанд олноороо зорчиж, бөөгнөрөл үүсгэх нь нийтийн тээвэрт нийтлэг үзэгдэл болсон аж.

Угтаа бол нэг автобусанд 12-оос илүү хүн зорчихгүй, хоорондын зай барихыг дэглэмдээ тусгаж өгсөн. Гэвч иргэд гадаа хүйтэн тул дараагийн автобусаа хүлээхгүй гэх шалтгаанаар олноороо нэг дор “чихэлдэх” болжээ. Иймд 10-17 цагийн хооронд автобусны тоог 50 хувиар  багасгах арга хэмжээг мэргэжлийн хяналтын байгууллагаас авчээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд нийтийн тээврийн ачаалал нэмэгдэх болж, бага насны хүүхдээ дагуулсан эцэг эх, өндөр настнуудын хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь халамж, тэтгэвэр буусантай холбоотой байхыг үгүйсгэхгүйг албаныхан мөн хэлж буй.

Нийгмийн даатгалын байгууллагаас сар бүрийн эхэнд олгодог уг мөнгийг энэ сарын 1-ээс арилжааны зургаан банкаар дамжуулан 446.4 мянган хүн авчээ. Үүний дотор 71.9 мянга нь тахир дутуугийн, 21.0 мянга нь тэжээгчээ алдсаны, 353.5 мянга нь тэтгэврийн мөнгө тус тус авсан байна.

Хэдийгээр мэргэжилтнүүд иргэдийг тэтгэвэр,  халамжийн мөнгөө авахдаа банкинд  биечлэн очиж, урт дараалал үүсгэх шаардлагагүй.  Картаар болон цахим банк ашиглахыг зөвлөсөн ч бас л хэрэгжсэнгүй бололтой. Халамж, тэтгэврийн мөнгөндөө залгасан иргэд нэг захаас нөгөө зах хүртэл нийтийн тээврээр дамжин, худалдааны төвүүдээр хүүхдээ дагуулан хэсэх болсон нь цар тахал дотоодод алдагдсан үед гэр бүлээ эрсдэлд оруулсан үйлдэл болж байна.  

Мөн цар тахлын үед хүн амын эрүүл мэндийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэхэд хилсдэхгүй.  Covid-19 халдвартай нэг хүн бусадтай харилцаанд ороход 7-23 хүнд халдвар тараах аюултайг ХӨСҮТ-өөс сануулсныг энд тодотгоё. Үүнийг батлах олон жишээ батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас халдвар нэмж илэрсээр байгааг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлж буй.

Монгол Улсын хувьд гэр бүлийн хүрээнд халдвар хамгийн их тархаж байгаа нь нэг хүний хариуцлагагүй үйлдэл бусдынхаа  эрүүл мэндийг хохироож буйг харуулсаар байна. Ялангуяа халдварын цар хүрээг бүрэн хяналтад оруулаагүй, аюул ард хоцроогүй энэ үед томчуудын буруутай үйлдлээс болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох ёсгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-12-03 139.5.216.247

Амаа ангайгаад хэзээ хоол өгөх бол гэсэн сэтгэхүтэй олон өрх гэр бий болж бн.БУсад үед наад өлөн царайлсан юмнууддаа ажил хийх,өөрийн хүчээр хоолоо олж идэхийг зааж өгөөч ээ. Хүн болж төрсөн юм бол байгалын хуулиараа өөрөө хоолоо олж идэх ёстой биз дээ? Додроод л оноо авах гээд нээх өлссөн иргэдийг боддог хулдлаа гарууд их байна.Ажилд оруул.Ажил хийж ам тостог.3 буудал яваад ажилд орчихож чадахгүй хол байна гэрийн ойр байвал гэсэн шээг сууж байна наад нөхдүүд чинь Халамжаас хөдөлмөр лүү.Орох цаг

Avatar

ыбдиёсЙ 2020-12-03 66.181.161.82

Манай Монголд вирусээр хэдэн хүн үхэхэд л наадуул чинь явахаа болино.

Avatar

Зочин 2020-12-03 202.131.225.197

ene hotoor huuhedteigee ger buleeree zugaalj tenej yavj baigaa ulsuud sain duraar amia horloj baigaatai yalgaagui amjilt husie!

Avatar

Зочин 2020-12-03 202.55.188.38

Hurdan humuus coronagaar uhej ehleesei, tegvel hashraad tenehgui boloh baih

Avatar

Зочин 2020-12-03 202.21.109.89

Новшнууд юмаа нээрээ

Avatar

Зочин 2020-12-03 192.82.72.146

Автобусны тоог бууруулбал улам бөөнөөрөө чихнэ, буруу л бна даа!!!

Avatar

Зочин 2020-12-03 124.158.97.158

araggguil tenemel ulsuud ymdaa haana yu baina geedl donshuuchlaadl

Avatar

Зочин 2020-12-03 202.179.24.83

Эргүү малууд хүүхдээ дагуулж тэнэж байхдаа яахав дээ

Avatar

Зочин 2020-12-03 202.9.41.1

автобусны тоог 2 дахин бууруулахаар 1 автобусанд суух хүний тоо нэмэгдэнэ ямар утгагүй шийдвэр бэ? хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэж хэлээд гаргаж байгаа шийдвэр нь улам л бөөгнүүлэх гээд байх юмаа

Avatar

zochin 2020-12-03 122.201.24.154

YASAN CH TENEG BOLCHIKHSON ARD TUMEN YUM BE DEE . ZOWLON , ULSGULUN UZEEGUY , DANDAA KHALAMJLUULSAN ARD TUMEN IIM BOLDOG

Avatar

Зочин 2020-12-03 202.9.46.226

ЗАСАГ ТӨРӨӨС НЭГ САЙН ЮМ ХИЙХ БҮРД ӨМДӨНДӨӨ ШЭЭС АЛДДАГ ХҮН ОЛШРООД ЛБАЙХ БОЛОЛТОЙ.

Avatar

lol 2020-12-03 202.21.109.100

ene uildeld joloochiin buruu bas bgaa shyy dee..jolooch tolindoo heden hun bgaag hyanaj 12-oos iluu hun suulgahgui baikh heregtei shte..nuguu 500t avah geed l humuusiig hamaa zambaraagui oruulah yum..

Avatar

Зочин 2020-12-03 192.82.72.75

Өчигдөр л гэхэд түлшний үнийг 50% бууруулж гэр хорооллыг бүр доош нь хийлээ. Гэр хороололд бгаа бол бүгд ядуус!

Avatar

Зочин 2020-12-03 66.181.187.228

энэ хүний бичсэнийг сайн ойлгосонгүй

Avatar

Huuhed buruugui 2020-12-03 150.129.142.177

Teneg n ihedsen tomchuudiin balag

Avatar

Зочин 2020-12-03 202.55.191.130

bur neg avaad surchihsan ulun zantai boljee mongolchuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж