Бээжинг умард Солонгост хориг тавиагүйг эрс буруушаав

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Бээжинг умард Солонгост хориг тавиагүйг эрс буруушаав

Бээжинг умард Солонгост хориг тавиагүйг эрс буруушаав

Хятадыг умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авахгүй байгааг АНУ энэ долоо хоногт хүчтэй шүүмжилж, буруушаахын зэрэгцээ Трампын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан өөрсдийн зүгээс зохих арга хэмжээ авахаа зарлажээ.

Улмаар төрийн департмент нь БНАСАУ-д хориг тавихаас гадна Хятадын бизнесүүдэд тавьсан хориг арга хэмжээг нэмэгдүүлэхэд таван сая ам.доллар зарцуулах зорилготой DPRKrewards.com сайт шинээр нээжээ.

АНУ дахь БНАСАУ-ын асуудал эрхэлсэн газрын тусгай төлөөлөгч Алекс Вон олон улсын стратегийн  төвд үг хэлэхдээ “Би энэ асуудал дээр цаашид тулгарах зүйлсийг нэрлэмээр байна. АНУ Пёньяны цөмийн хөтөлбөрийн эсрэг хориг арга хэмжээ авсан ч БНАСАУ-ын талаас цөмийн хөтөлбөрөө зогсоох ямар ч ажил эхлүүлээгүй. Харин ч аравдугаар сард алсын зайн шинэ пуужин хөгжүүлснээ “гайхуулж” олон улсыг айдаст автуулсан. Тэглээ гээд бид хэзээ ч хориг арга хэмжээгээ сулруулж, цөмийн хөтөлбөрийг нь дэмжиж болохгүй” хэмээн ярьжээ.

Түүний илэрхийлсэн хатуу байр суурь Трампын зөөлөн, наалинхай, дайн өдөөх хэмжээний, тэр байтугай түүнийхээ төлөө Нобелийн энх тайвны шагналд өөрийгөө өргөмжилсөн мэдэгдлүүдээс эрс ялгаатай байв.

Гэхдээ Вон зөвхөн умард Солонгос гэхээс илүү Трампын гол бай болсон Хятадын асуудлыг дорвитой хөндсөн юм. Тэрбээр Бээжинг НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг үл тоомсорлон холбоотныхоо цөмийн хөтөлбөрийг дэмжиж байгааг эрс буруушаажээ.

Энэ тухай Вон “Бээжин дипломат ёсоор хориг арга хэмжээг зөөлрүүлэх гэж оролдохын оронд арын хаалга хэрэглэхийг эрмэлзэж байна. Үүнийг батлах маш олон жишээ сүүлийн үед улам олширч, илүү ихээр санаа зовоох боллоо. АНУ 2019 оноос хойш Бээжин 46 удаа умард Солонгост хууль бусаар түлж нийлүүлсэн болон Пёньян 555 удаа хориг зөрчин Хятадад нүүрс экспортолсон хэргийг гэрчилсэн. Энэ бүх тохиолдол дээр Хятад улсын эрх баригчид ганц ч удаа хууль бус зүйл хийж байгаагаа ухамсарлаагүй. Түүнээс гадна НҮБ-ын боолын хөдөлмөрийн эсрэг хоригийг үл ойшоож, БНХАУ-д одоо ч 20 мянга орчим умард солонгос ажиллаж байна” хэмээн тайлбарлажээ.

Байдены засаглал сөргөлдөөнийг улам хурцатгах уу?

БНХАУ умард Солонгос дахь хориг арга хэмжээнүүдийг сулруулахыг эрмэлздэг бөгөөд тус улсын цөмийн хөтөлбөрийг эргэн харах хэрэгтэй хэмээн үздэг билээ. Үүнийг зарим мэргэжилтнүүд Бээжин ядуу хөршийнхөө эдийн засгийн сүйрлээс үүдэх нөлөөллөөс эмээж байна хэмээн үздэг юм.

Трамп Ким Жон Уны тухай гайхмаар гэгээлэг зүйлс ярьдаг. Жишээлбэл, тэд анх Сингапурт уулзсанаасаа эхлээд түүхэн хэлэлцээр хийснээсээ болж бие биедээ хайртай болсон хэмээн Трамп өгүүлж байсан удаатай.

Гэвч холбоотнуудынхаа дарамт шахалтаас хамааран Трамп 2019 оны хоёрдугаар сард болсон Ханойн уулзалтаар хориг арга хэмжээгээ сулруулахаас татгалзсан юм. Харин Ким Жон Ун хожим нь алсын зайн цөмийн пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ.

Ямартай ч Воны хэлсэн үг Трампыг Ким Жон Унтай дотно харилцаатай хэмээн шүүмжлэгч Жо Байден өөрөө БНАСАУ-тай хэрхэн харилцах талаар урьдчилсан төсөөлөл өгөх шиг болов.

Умард солонгос бол АНУ-ын Ерөнхийлөгч солигдох бүрт зөрүүд зангаа гайхуулж байсан төдийгүй Жо Байденд баяр хүргээгүй сүүлийн цөөн хэдэн улсын нэг юм. Тэр ч байтугай Пёньяны хэвлэлээр “Жо Байден бол үхтлээ зодуулж байхдаа таарсан галзуу нохой” хэмээн ярьж байсан удаатай гэнэ.

Эх сурвалж: AFP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж