НЭМЭЛТ:
Сангийн сайд асан С.Баярцогт болон Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 20.00 цагийн орчимд завсарлаж, шүүгч нар зөвлөлдөн шийдвэрээ гаргасан ч маргааш танилцуулахаар болсон мэдээлэл байна.
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал үргэлжилж байна
НЭМЭЛТ:
Сангийн сайд асан С.Баярцогт болон Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн шүүх танхимд үргэлжилж байна. Анхан шатны шүүхээс тогтоосон ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, гомдол гаргасан юм. Тодруулбал, анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр 4 жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилээр хассан бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.
Өмгөөлөгч Б.Баяраа анхан шатны шүүхээс тогтоосон ял шийтгэлийн талаар "Б.Бямбасайхан, Д.Ганболд нар УИХ, Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврыг нэр төртэй сайн гүйцэтгэсний төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болчихоод байна. Ажлаа хийх явцдаа хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хувийн ашиг сонирхлоо ямар нэгэн байдлаар гүйцэлдүүлсэн бол Эрүүгийн хуулиар ял шийтгэх нь зөв. Гэтэл энэ хүмүүс нэг ч төгрөг завшаагүйн зэрэгцээ нэр төртэй ажлаа хийчихээд шоронд сууж байгаа нь бас үнэн. УИХ-ын эрх олгосны дагуу Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, Дубайн төлөвлөгөөний төсөл, удирдамжийг баталсан юм" гэдэг тайлбар хийж буй.
С.Баяр, С.Баярцогт нарыг шүүж эхэлсэн ч хэргийг тусгаарлав
НЭМЭЛТ:
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.12.03/ 11.00 цагт Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал эхэлжээ. Шүүгдэгч нар шүүх хуралд цахимаар оролцож байгаа бөгөөд шүүх хурал мөн нээлттэй болж байгаа юм. Гэхдээ С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч буцаан тусгаарласан гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг буцаан тусгаарлаж, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийг тусад нь хэлэлцэхээр болжээ.
С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн, өнөөдөр шүүнэ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арванхоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" -ийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болсон. Улмаар давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэргийг нэгтгэх шүүхийн шийдвэр гарсан юм. Ингэснээр өнөөдөр /2020.12.03/ товлогдсон С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэрэг С.Баяр, Ч.Давааням нарын хэрэгтэй нэгтгэн шүүгдэнэ гэсэн үг.
Өнгөрсөн өдрүүдэд шуугиулсан, С.Баяр, Ч.Давааням нарын бие муудаж, Ч.Давааням сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэсэн юм. Тэдний биеийн байдал хэвийн, С.Баяр Цагдан хорих 409, Ч.Давааням Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж.
Дашрамд дурдахад, мөрдөх байгууллагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчрах талаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн Гарын үсэг зурах эрх олгох тухай 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноосон.
Харин С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял оноосон юм.
С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ЯАГААД НЭГТГЭХ БОЛОВ
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал, Ч.Даваанямд тус, тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр хүлээн авчээ. Ингээд долдугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад прокурор, өмгөөлөгч нарын “…хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх…” санал, хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлах шийдвэр гаргажээ.
Улмаар долдугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргүүдийг тусгаарлаагүй байхдаа үндсэн хавтаст хэрэгт авагдсан материал, нотлох баримтаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг гаргасны дараа эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох баримтуудыг түүвэрлэн хуулбарлаж давж заалдсан гомдлуудын хамт /нийт 64 хавтас 15689 хуудас бүхий материалыг/ тус шүүхэд ирүүлсэн болох нь талуудын гаргасан тайлбаруудаар тодорхойлогдсон байна.
Энэхүү хуулбар хэргийн материалыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид судлахад, анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад буюу шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээс өмнө хийгдсэн ажиллагааны баримтууд болон хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд авагдаагүй байжээ.
Түүнчлэн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нар нь нэр бүхий бусад шүүгдэгч нараас тусдаа үйлдэлтэй бөгөөд үндсэн хэргийн материалаас тэдэнд холбогдох баримтуудыг эх хувиар нь салгах байдлаар тусгаарласан хэргийн материалыг бүрдүүлэх боломжтой байхад прокурорын өгсөн зааварчилгааны дагуу холбогдох материалуудыг хуулбарлан дугааргүй хэргийн материал бүрдүүлсэн байна. Анхан шатны шүүхийн хэргийг тусгаарлах шийдвэрийн үндэслэл нь уг хэргүүдийг давж заалдах шатны шүүхэд хянах явцад арилсан тул тэдэнд холбогдох хэргийг нэгтгэх боломжтой гэж үзжээ.
АНХАН ШАТНЫ ШҮҮХ С.БАЯР, Ч.ДАВААНЯМ НАРТ ХОЛБОГДОХ ХАВТАСТ ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ДУТУУ БҮРДҮҮЛСЭН
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “ Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үздэг. Ингэхдээ юуны өмнө хэргийн материалд авагдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн эсэх асуудалд үнэлэлт өгдөг.
Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн 1702 00165 0085 дугаартай үндсэн хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох нийт 64 хавтас бүхий материалыг хуулбарлан бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэсэн заалтуудыг баримтлаагүй.
Үүнээс үүдэн хаанаас, хэдэн хуудас, ямар баримтуудыг хуулбарласан нь тодорхойгүй материалууд ирүүлсний сацуу дээрх баримтуудыг хэн, яаж хуулбарласан талаарх үнэн зөвийг баталгаажуулаагүй, ийнхүү бүрдүүлсэн хэргийн материалаа дараалалд оруулж дугаарлаагүй, зарим хавтас хэргийн материалыг хоёр удаа хуулбарлаж, эдгээр тусгаарласан хэргийн материалыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулалгүйгээр тус шүүхэд хүргүүлжээ.
Шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй хуулбар хэргийн материалд үндэслэж шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, үзэл баримтлалд үл нийцнэ” хэмээн мэдэгдсэн юм.
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ДАРААХ ХҮМҮҮСТ 2-10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 6-ны өдрөөс хойш зургаан өдөр үргэлжилж, долдугаар сарын 17-ны өдөр шүүхээс С.Баярцогтод арван жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.
Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан.
Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм. Д.Ганболдыг 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Ч.Даваанямыг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон юм.
Э.БУРАМ
ЖОНКУУГ ЯЛЛАХ ӨДӨР ИРНЭ 2020-12-03 66.181.188.90
Гутамшигтай хэлмэгдүүдэлт
Зочин 2020-12-03 202.126.88.237
Бухан бяруу ухана ишиг, ухана ишиг бухан бяруу
Зочин 2020-12-03 64.119.17.163
авилга авсанаа хүлээвэл өршөө. монголд хэрэгтэй
Зочин 2020-12-03 109.252.29.43
Гол хэргийн эзэн сайханбилэгийг хучээр авчирч шуугээч. Засгийн их монго угааж баяжсанхун шуудээ. Одоо болтол Америкт ямвр монгоороо амьдарч байна. Гэр булээрээ хэний монгоор туйлж амьдарч байна. Адилхан шалгах хэрэгтэй. Зальтай шар цнэг.
ЗОЧИН 2020-12-03 202.70.44.46
Монгол улсыг тэжээх ордыг хэдүүлэхнээ хувааж идсэн, УРВАГЧ хулгайчуудын хөрөнгийг нь хурааж, үйлдвэр барь
Зочин 2020-12-03 64.119.26.188
Энэ шүүхийг ойлгохгүй юм,эхлээд тусгаарлаад л,дараа нь Нэгтгээд л,дахиадТусгаарлаад
Иргэн 2020-12-03 64.119.27.121
энэ новшнуудыг дэлхийгээс зайлуул.
Зочин 2020-12-03 192.82.67.57
Юун эх орончдоо шүүх вэ? Төмөр замын 280 сая доллар хусаад, хулгайлуулсан утсан хүүхэлдэйнүүдээ гадаад руу зугатаалгасан, ОРОСын бууны нохой ЖОНХУУг шүүх ёстой бусуу???? Ямар цаг үед амьдраад байнаа.
ОНОМ 2020-12-03 103.26.194.47
Чиний хэлж буй үнэн бол цаг нь ирэх биз. Энэ 2-ийн асуудлыг цайруулах тухай биш болов уу. Хэрэг хийсэн бол шийтгэлээ амсах нь зүй.
zochin 2020-12-03 202.179.24.36
cheregtei ter Ouuntolgoi ord!!!, ech barigchid yagaad nerelcheed bgaa um???
Зочин 2020-12-03 107.161.22.82
Ялыг нэмэхээс, хасах ёсгүй шүү. Хэрэв, ялыг хөнгөрүүлбэл Монголчууд шууд бослого гаргаж, шүүхийн байгууллагыг газрын хөрснөөс арчиж хаях хэрэгтэй. Ийм, дэлхийн түүхэнд байхгүй, МЯНГАНЫ ЛУЙВАР-ыг яаж хийж чадаж байна аа, муусайн хоноцын сэтгэлтэнгүүд. Эд нарыг шууд цаазлах ёстой.
zochin 2020-12-03 122.201.24.154
YUN JONKHUU KHIIGEED BAYNAA > TSAYRUULCHIKH SEDEL KHAYGAAD L BAYNAA DAA
Зочин 2020-12-03 64.119.19.243
Эх орон ард түмнээ үнэн хайлахгүй нөдүүд шүү энхбаярыг зайлуулж бусдад сургамж үзүүлж байгаад хам хум хууль зөрчиж гэрээ хийсэн нь үнэн шүү дээ яахаараа сохор дүлий снах ойгүй хүмүүс ард түмнэн байгаа юм шигг худлаа хуцаж чадаж байнаа
Зочин 2020-12-03 202.9.41.4
Яалт ч үгүй албан тушаалаа ашиглаж монголын эрх ашгийг хохироож өөрсдөө авилгал, хахуулиар тэрбумтан болцгоосон. Тийм болохоор өөрсдийн үйлдсэн хэргийнхээ ялыг үүрэх нь зөвөө. Олон түмэн харж байна. Шударга л байх ёстой
Зочин 2020-12-03 122.201.21.165
С.Баярыг шоронгоос суллаж хууль бусаар хуримтлуулсан хөрөнгийг нь хураах хэрэгтэй болов уу
Зочин 2020-12-03 192.82.78.250
Хууль бус хураасан хөрөнгө нэг ч байхгүй.
Зочин 2020-12-03 64.119.19.243
Ерөнхий сайд улс төрч хүн зөвхөн бэлгээр баяжихыг хууль бус гэдэг юм даа хөө
Зочин 2020-12-03 66.181.185.244
Erdenet geed buhel buten tom hot baihad Oyu tolgoid heden ger maihan, Gadaad ajilchid ni Delhiid baihgui tsalin avch zugeer suul baihad Mongolchuud hamag har bor ajliig ni hiij uguud heden zuu dahin baga tsalin avch bna, Mongoliin govi tsuljuud Oyu tolgoin gereen tussannii daguuu GUNII tsever usaa unegui shaham tatuulaad Goviin malchid portert amidarch malaa dagaad uur aimguudad tsagaachilj bna, Ene 2 hun buruugui ui???
Иргэн 2020-12-03 66.181.185.244
Ene 2 zavaan yu geed baigaan avilgal avch ulsaa zarchaad, iim yumnuudtai tegeed umuuruud baival Mongol hezee ch hugjikhgui, ERdenetees 5 dahin nuutstei, tegehdee Erdenetiin hajuud zuvhun zes bish Alt busad asar ikh unet metal nuutstei ordiig ugchuud, Mongol Uls Oyu tolgoid odoo buun urtei geed baigaan, iim geree baidag yumuu?
Хар дарсан он жилүүд 2020-12-03 192.82.69.92
Хар дарсан он жилүүд үргэлжилж байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийг бүү давтаасай. МУ-н ерөнхий сайдуудад монголын төр дэндүү хатуу хандаж байна. А.Амар Д.Бодоо С.Данзан нарыг хэлмэглдүүлсэн гашуун түүхийг бүү мартаасай
Иргэн 2020-12-03 66.181.185.244
Bitgii gazriin buusnuudiig tengeriin jiguurtentei zuirleed bai
Зочин 2020-12-03 209.173.2.80
Amar Bodoo Danzan nar hulgai luivar hiigeegyi shyy Bitgii tom humuusiig ene heden hulgaich nartai haritsuul!
Зочин 2020-12-03 202.21.109.80
Тэдд нар бол эх орончид байсан Харин энэ хэд бол албан тушаалаа ашигласан, улс нийтийн хөрөнгийг булааж хувьдаа завшсан луйварчид болох нь шүүхээр тогтоогдсон. ЭД ХААШШАА Ч ЗАЙЛАХГҮЙ
Зочин 2020-12-03 66.181.178.29
Энэ засаг үр шимий нь авч бж гэрээ хийсэн хүмүүсий нь шоронд хийдэг нь зохисгүй явдал болсон. Даруйхан суллуул зохино эсвэл Отолгойг нэн даруй зогсоо ?
Зочин 2020-12-03 66.181.167.53
Ямар үр шим авсын , Байгаль сүйтгээд мөдхөн говийн бүс усгүй болно доо. Оюутолгой Эрдэнэтээс 5 дахин нөөцтэй байж , Эрдэнэтээс 3 дахин бага татвар төлдөг. Хэдэн дарга нарыг л угждаг байх
Зочин 2020-12-03 66.181.167.53
Рио тинто гэж 100 жилийн түүхтэй , дэлхийн олон орныг ядууралд оруулж байгаль сүйтгэдэг үхэж далд орморууд . Африкийн жишээг харчих
Zochin 2020-12-03 64.119.21.90
Sulal sulal.Oyuntolgoig uls turjuul bolohgui
Зочин 2020-12-03 202.21.109.83
УГУЙ