Сурагчдын дуртай хоол нь борш, пицца, котлет

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Сурагчдын дуртай хоол нь борш, пицца, котлет

Сурагчдын дуртай хоол нь борш, пицца, котлет

ОХУ-ын Боловсролын яамнаас хийсэн судалгаагаар сурагчдын идэх дуртай хоол нь борщ, пицца, котлет гэсэн хариу гарчээ.

Оросын 64 муж нутгийн 3500 сурагчийн дунд судалгааг олон нийтийн сүлжээнд тулгуурлан хийсэн болохыг Боловсролын яамны Хэвлэлийн алба мэдээллээ.

"Судалгаагаар сурагчдын хамгийн их идэх дуртай хоол нь борщ, пицца, котлет байлаа. Мөн макарон, зайдас, жигнэсэн байцаа идэх дуртай гэсэн дүр зураг гарлаа. Харин хамгийн дургүй хоол нь нь загасны шөл байлаа” хэмээн Хэвлэлийн алба онцолжээ.

Оросын Сурагчдын хөдөлгөөн ТББ өмнө нь мөн ийм чиглэлээр судалгаа хийж байсан аж. Тус ТББ-ын гүйцэтгэх захирал Ирина Плещевагийн хэлснээр уг судалгаагаар сурагчдын хамгийн идэх дургүй хоол нь загасны котлет, вандуйн нухаш, шарсан элэг байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж