Курилын арлуудад агаарын довтолгооноос хамгаалах С-300В4 пуужингийн системийг суурилуулж, байнгын ажиллагаанд оруулсныг Япон улс эсэргүүцэж байгааг тус улсын NHK телевизийн суваг мэдээллээ.
Өмнөд Курилын арлуудыг Япон улс өнөөг болтол өөрийн зүй ёсны хойд газар нутаг хэмээн үзэж, буцаан өгөхийг ОХУ-аас шаардсаар байгаа билээ.
"Японы хойд газар нутагт Орос улс цэргийн хамгаалалтыг идэвхжүүлж байгааг Япон улсын Засгийн газар эсэргүүцэж байна, Оросын энэхүү байр суурь нь Японы хойд газар нутгийн талаар барьж байгаа байр суурьтай нийцэхгүй байна” хэмээн Засгийн газар мэдэгдсэнийг NHK дамжууллаа.
Энэ долоо хоногийн Мягмар гаригт /2020.12.01/ Оросын зэвсэгт хүчний Зүүн тойргийн хэвлэлийн алба Курилын арлууд дахь пуужингийн довтолгооноос хамгаалах С-300В4 систем байнгын жижүүрлэлтэд шилжсэнийг мэдээлсэн. Өндөр мэдрэмжтэй энэ систем нь шаардлагатай үед стратегийн чухал объектуудыг баллистик пуужингийн довтолгоо, агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай юм.
Холбоотой мэдээ