Үндсэн хуулийн өөрчлөлтийг сурталчлан танилцуулах цахим хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн өөрчлөлтийг сурталчлан танилцуулах цахим хурал боллоо

Үндсэн хуулийн өөрчлөлтийг сурталчлан танилцуулах цахим хурал боллоо

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яам, Ханнс-Зайделийн сан хамтран Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг олон нийтэд сурталчлан танилцуулах хурлыг өнөөдөр (2020.12.02) Улаанбаатарын цагаар 16.00 цагт цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Уг цахим хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнг төлөөлж Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар оролцлоо. Мөн хууль эрх зүй, улс төр судлалаар  Монгол Улс болон ХБНГУ-д суралцаж буй оюутнууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, монголч эрдэмтэд, Үндсэн хууль судлаачид зэрэг 40 гаруй төлөөлөл оролцов.

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа, Европа-Институтийн захирал, Саарландын Их Сургуулийн Европын хууль ба Европын нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч асан, доктор, профессор Торстен Стейн нар илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулт өглөө.

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5 хувь өөрчлөлт оруулсан. Ингэснээр Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг хадгалж, парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, харилцан хяналт-тэнцлийг хангах, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцуудын хариуцлагыг сайжруулах эрх зүйн үндсийг бүрдүүлснийг илтгэлдээ онцлон тэмдэглэв.

Харин ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Ерөнхийлөгчийн эрх хэмжээ, Үндсэн хуулийн цэцийн зохицуулалтын онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм.

Профессор Торстен Стейн Монгол Улсыг эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг хамгаалах, бүхэлдээ хууль дээдлэх зарчимд суурилсан Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлах үйл явцад гадны мэргэжилтний хувьд оролцож байснаа эргэн дурсаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид улс төрийн намын төлөвшил, санхүүжилтийн ил тод байдал, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээ, Үндсэн хуулийн цэцийн маргаан шийдвэрлэх онцлогийн талаар асуулт асууж, хариулт авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж