Баянхонгор аймаг зудын эрсдэлтэй байна | News.MN

Баянхонгор аймаг зудын эрсдэлтэй байна

Баянхонгор аймаг зудын эрсдэлтэй байна

Баянхонгор аймаг зудын эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зурагт нийт нутгийн 40 гаруй хувьд их (нэн их 6.0 хувь, их 30,4 хувь), 30 орчим хувьд нь (28.2 хувь) дунд зэрэг эрсдэлтэй байгааг мэдээлжээ.

Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их зэрэглэлтэй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр нутгаар өвөл, хавар цаг агаар хүндрэх нөхцөл бүрджээ.

Иймээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.12.02) Баянхонгор аймгийн сум, багийн удирдлагуудтай өвөлжилтийн нөхцөл байдлын талаар цахим уулзалт хийлээ. Уулзалтад Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан оролцож, мэдээлэл өгсөн юм.

Өнгөрсөн зун гантай байсан Баянхонгор аймгийн нутгаар өвс ургамлын гарц муу, га-гийн ургац бага, бэлчээрийн даац хэтэрсэн, малын тарга хүч муу, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ хомс, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг нэмж байгааг сумын удирдлагууд хэлж байна.

Энэ жил ихэнх сумдад зуншлага оройтсон, одоогоор нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, дунджаар 5-10 см, хонхор жалга газарт 20-60 см хүртэл зузаан цастай байгаа аж.

Нийт сумдад өвс, тэжээлийн хомсдол үүсжээ. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсөж, шуудай нь 22-23 мянган төгрөгт хүрснийг сумын удирдлагууд цахим уулзалтын үеэр хэлж байлаа.

Салбарын сайдын өгсөн мэдээллээр улсын нөөцөд байгаа өнжмөл өвсийг Баянхонгор аймгийн сумдад үнэ төлбөргүй олгох, харин нөөцийн өвсний үнийг 50 хувь хөнгөлөх асуудлыг ярилцаж байгаа аж. Өвс тэжээлийн үнийг тогтворжуулах, бууруулах үүднээс дотоодын болон импортын бүтээгдэхүүний гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай өвс, тэжээлийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг ярилцаж байна гэлээ.

Тус яамнаас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 6 аймагт 40 мянган тонн экспортын мах бэлтгэх тусгай эрхийг 14 аж ахуйн нэгжид олгосон байна. Одоогийн байдлаар 16.5 мянган тонныг бэлджээ. Салбарын яамнаас экспортод гаргах хугацааг сунгах талаар дэмжлэг үзүүлэх бөгөөд орон нутгийн удирдлагууд мах бэлтгэлийн ажилд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулсан юм.

Засгийн газраас отор нүүдлийн асуудлыг зохицуулж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөр отор нүүдлийг хаах шийдвэр гаргасан байна. Иймээс отроор очсон малчдад тухайн сумын удирдлагууд дэмжлэг үзүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхийг салбарын сайд хэллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ихэнх нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэл нэгэнт үүссэн, цар тахлын нөхцөл байдал, зудын эрсдэл иргэдэд давхар шок үүсгэж байгаад онцгой анхаарч, орон нутгийн удирдлагууд мах бэлтгэл, өвс тэжээлийн нөөцийг бэлтгэх, хуваарилах оновчтой зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн аймаг, сумдын удирдлагуудын хүсэлтийн дагуу өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, зайлшгүй шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлнэ гэдгээ хэллээ.

Эх сурвалж: parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-02 139.5.218.25

Mongol uls Hentii Baynhongor gedeg 2-hon zaimagtai !!!

Avatar

lkiqwj 2020-12-02 202.9.40.58

MONGOLD OVOL BOLDOG GEDGIIG MARTSAN YM BAIX DAA

Avatar

зочин 2020-12-02 150.129.142.67

1000 малаараа гайхуулдаг малчид тэжээлээ , хадлангаа бэлдэхгүй яасан юм бол эргээд л төр өвс өг гэх болжээ. Малчин нь малтайгаа халамжинд оржээ.

Avatar

123456 2020-12-02 49.0.212.165

За, готын гэр хорооллын бид та нарт өгөх зудын хандив мандив гэсэн юм байхгүй шүү, энд корона гээд ажил төрөл ч үгүй цалин цагаа ч үгүй өмхий жидүүчин Хүрэлсүхийн засаг чинь юм дусаахгүй өлөн зэлмүүн байна бид,тэр ямааныхаа мөнгөөр өвс хивгээ авчина биз дээ та нар. Социализмын үеийнх шиг улсын мал биш хувь хувийн чинь мал шүү.

Avatar

тэгээд юу гэж , яалгах гээд байгаа юм? 2020-12-02 202.126.89.91

хуучин социализмын үед хамаг малаа нийгэмчлүүлж улсаас бүх юмаа бэлдүүлээд сурчихсан бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салаарай. Нэгдэл гэж байгаагүй амиа аргацаасан мал аж ахуйн орон байхдаа байгалийн шалгаралаар хэн ажилч хөдөлмөрч малдаа атга ч байтугай өвс хадаж авч чадаж, өвсгүй ч гэлээ нутгийнхаа таана хөмүүлээр малдаа тэжээл бэлдээд зудыг даваад л ирсэн уламжлалтай ард түмэн шүү, бид. Хүн ёсны эргэх холбоо харилцаа гэж байхгүй энэ хөдөөнийхөн.Хотынхныг даарч зутарлаа гээд мал махаа хямдруулдаггүй

Avatar

ВАНГА 2020-12-02 192.82.68.62

Монголын төрөөс 1.2 тэрбум доллар хулгайлсан, Монголчуудыг үргэлж хооронд нь хагаралдуулдаг, Орос болон хятадад жигтэйхэн хайртай, Яармагт төрсөн ориг ТӨВД гаралтай жанхууг сонгосны горыг Баянхонгорчууд амсаж байна.

Avatar

бөбөөчин 2020-12-02 49.0.212.165

Гуцаа, наад үгээ тэр Занданшатар, Баярсайхан авгай нартаа хэл пuздаанаа

Avatar

Иргэн 2020-12-02 66.181.183.73

Өвөл дөнгөж эхэлж байхад зуд ярьж байгаа юм чинь хавар гэхэд мал үлдэх юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж