МАН дахин нэг ЖДҮ-чинг албан тушаалаар “шагнана” | News.MN

МАН дахин нэг ЖДҮ-чинг албан тушаалаар “шагнана”

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

МАН дахин нэг ЖДҮ-чинг албан тушаалаар “шагнана”

МАН дахин нэг ЖДҮ-чинг албан тушаалаар “шагнана”

Эрх баригч МАН өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЖДҮ хэмээх дөнгөтэй УИХ-ын сонгуультай золгож, нэр холбогдсон зарим гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлээгүй. Шүүхээр хэргүүд эхнээсээ хэлэлцэгдсэн ч хуулийн хариуцлагаас илүү торгууль хүлээгээд өнгөрсөн байдаг.

Мөн хариуцлага хүлээж байгаа нэртэй сонгуульд өрсөлдүүлээгүй ЖДҮ-д холбогдсон гишүүдийн олонх нь өнөөдөр албан тушаал хашиж суугаа.  Жишээ татвал, ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар өнөөдөр Шадар сайдын алба хашиж, Улсын онцгой комиссыг ахалж байгаа бол Ж.Энхбаяр нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх болсон.

Гэвч МАН-ын гишүүдэд энэ нь багадсан бололтой,  хатуу хөл хоритой Сovid-19  гэж олноороо бужигнах зуур дахиад нэг ЖДҮ-чин Л.Энхболд нь “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилогдохоор тохиролцоогоо хийжээ.

Өмнөх парламентын үед Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг эгүүлэн татах саналаа хүргүүлж байсан ч олонхийг бүрдүүлж суусан МАН авч үлдсэн. Улсын ерөнхий прокурорын зүгээс эдгээр дөрвөн хүний хэрэг нь илт хууль зөрчсөн нь тогтоогдсон гэдгийг ч тухайн үед тодотгож байв. Тэгвэл энэ дөрвөн хүний хоёр нь буюу УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан нар ял авсан бол Б.Ундармаа торгууль төлөөд өнгөрсөн.

Харин УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байсаар өнөөдөртэй золгож байгаа бөгөөд тэрбээр бүр “шагнуулахаар” болжээ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар Гишүүн асан Л.Энхболдын "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан. Энэ нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүд, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэж Ерөнхий прокурор мэдээлж байсан юм. Гэхдээ түүний дээрх хэрэг хуулийн байгууллагын аль хэсэгт гацсан нь тодорхойгүй, хэрхсэн нь ч тодорхойгүй байсаар ийн “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилогдох нь.

Угтаа бол ЖДҮ-ээс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан зээл авсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон цөөн хүний нэг нь хэрнээ тэр өнөөдөр албан тушаалаар “шагнуулж” байгаа нь хэр зэрэг шударга үйлдэл вэ, МАН-ын дарга аа.

Түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ойр дотны хүн учраас ял шийтгэлгүй, ямар ч хариуцлагагүй үлдэж байна гэх албан бус яриа байдаг бөгөөд энэ удаад ч түүнийг сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” руу зүтгүүлж байгаа гэх.

“Эрдэнэс  Монгол” компанийн дэд захиралд горилж яваа Л.Энхболд гэж хэн бэ. Түүний хувьд Өмнөговь аймгийн угшилтай, УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө тус аймагт дөрвөн жил ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан, түүнээс өмнө зөвхөн бизнесийн байгууллага, төрийн бус байгууллага тэргүүлж байсан намтартай. Өөрөөр хэлбэл, улс төрд хожуу орж ирсэн нэгэн.

ЖДҮХС-гаас жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, ард түмнийхээ боломжийг хулгайлсан түүнийг сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамтын бизнестэй байсан, түүнийх нь "но"-г хуулийнхан илрүүлсэн ч Л.Энхболдын нэр яригдсанаас биш хамтрагчийнх нь нэр дарагдсан. Үүнд хуулийн байгууллага ч буруутай, хэнийг хэргийг сэвэх үү, хэнийхийг нь дарах уу гэдгээ шийддэг нь зарим нэгэнд нь олз болж, гэмгүй царайлан хойно нь үлддэг гэх яриа хөөрөөг ч өдөөж байсан билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-03 23.106.56.50

Oyunerdene saidaa shudarga 5 gishuun yasan be? Manan mafiin esteg geed uvliin huitend jagsaal tsuglaan hamt hiij MANANtai tentsene gecheed JDUchin Enhboldiig devshuuleh ni ymar uchirtai yum be? Taniig ene es zuigui uildeld haramsaj bn. Ta arai iim alham hiigeegui bizdee?

Avatar

ЗОЧИН 2020-12-03 192.82.71.117

ЦАЙРЧИХСАН ХАМ ХУЛГАЙЧУУД ГЭЖ ЭДНУУСЫГ ХЭЛНЭ, МАН,ЕС НЬ ЭНЭ ХУЛГАЙЧУУДАА ЯЛЛАЖ ШИЙТГЭХИЙН ОРОНД ДЭВШҮҮЛЭЭД Л, ШИНЭ АЛБАН ТУШААЛААР ШАГНААД Л БН, ӨӨРӨӨ ТИЙМ БОЛОХООР АРГАГҮЙ БИЗ ДЭЭ,

Avatar

Jsb 2020-12-03 66.181.161.121

Harin ch nudee olson tomilgoo

Avatar

Шоронд ... 2020-12-03 122.201.21.106

ЖДҮ-чдийг зориуд дэмжиж албан тушаалд томилж байгаа нь У.Хүрэлсүхийн нэр хүндийг унагах санаатай, бодлогоор хийж байгаа ажил шүү. АТГ захиалгаар дохио зангаагаар ажилладаггүй л юм бол Л.Энхболд удахгүй шоронд орно.

Avatar

Зочин 2020-12-03 192.82.74.34

Энхболд уг хүн нь их гайгүй мөрөөрөө маягийн хүн л дээ. Их хурлын гишүүн байсан гэхэд их зангүй байгаагаараа л байдаг

Avatar

Зочин 2020-12-03 202.9.40.206

Oyunerdene bolimoor yumda . Namiinhaa neriig baastaad.

Avatar

Зочин 2020-12-03 192.82.74.34

Нэр хүндгүй, улс төрийн кареергүй болсон заваарсан улс төрчдөө энд тэнд албан тушаал өгөөд байдгаа болилдоо. МАН энэ хүмүүсээсээ салах хэрэгтэйштээ. Намынхаа нэр хүндийг ч энэ хүмүүс нь бас бодолцооч. Залуу, мэргэжлийн, өндөр боловсролтой, туршлагатай хүмүүсээр ажил хийлгэлдээ.

Avatar

zochin 2020-12-03 49.0.212.165

Сайн л биз, энэ чинь угаасаа Жидүүчний засгийн газар биз дээ. Ж.Эрдэнэбатыг засгийн газрыг /2016-2018/ "Мэргэжлийн засгийн газар" гэдэг оноосон нэртэй байсан. Одооны жидүүчин Хүүкийн ЗГ-ыг "Жидүүчний засгийн газар" хэмээн нэрлэсүгэй. Тэгээд л ялзарч л байг

Avatar

Зочин 2020-12-03 103.57.95.69

Зочин ждү мөнгө авсан гишүүд олон зургуудтай нэрийг бичсэн байсан бүх хүмүүс ждү ээс мөнгө авч бүгд дарга болгоод өгөөч малчид малтай байгааг

Avatar

Зочин 2020-12-03 103.212.119.108

ТЭГНЭ ШҮҮДЭЭ, ОДОО АЛБАН ТУШААЛЫГ МӨНГӨТӨЙ НЬ ХУДАЛДАЖ АВДАГ БОЛСОН ЦАГ. ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ Л ЖДҮ АВСАН, БҮХ ЖДҮЧИД ДАРГА БОЛСОН..

Avatar

Зочин 2020-12-03 66.181.161.7

Ямартай ч нутгийн хүн болж бгаа юм бн. Дэмжиж бнаа амжилт хүсьe.

Avatar

Zochin 2020-12-03 103.26.193.229

ZUV HVNEE TOMILOJ BGAA UM BN AMJILT HUSIE NVVRSNII HULGAIG ZAAVAL IL BOLGOOROI

Avatar

Зочин 2020-12-03 66.181.161.61

Зөв газраа очиж байгаа л юм байна. Амжилт хүсье. Харин ч гишүүн байхдаа хийсэн шиг хийж ажилласан шиг ажиллсан. Тойрогт ирээд хар юу хийж бүтээснийг нь энэ хүн бол жинхэнэ хийж чадах хүн. ЖДҮ нотлогдоогүй гэж ойлгож байгаа. Би лав дэмжиж байна

Avatar

Зочин 2020-12-03 66.181.161.121

Харин ч шударга, зарчимч зөв хүн томилогдож байгаан байна. УИХ-ын гишүүн байхдаа нүүрсний хулгай илрүүлсэн. Бодвол нөгөө нүүрсний хулгайчид нь сандралдаж эхэлж дээ. Элдвээр харлуулж, хөлсөөр баахан сөрөг сэтгэгдэл бичүүлээд хөөрхийс…

Avatar

Prokuror 2020-12-03 202.55.188.110

Huuliinbbaiguullaga hen guaig cerdej shalgaj bolno gemt hereg hiigui togtoogdson uchir l hereg ni haagsan bailgui uul ni nuursnii hulgaitai temtsej bgaag ni harj baisan zuv l hun shig baisan

Avatar

Зочин 2020-12-03 66.181.161.61

Bayr hurgey zuv gazraa ochij bgaan bna . Ajliin amjilt husey

Avatar

Зочин 2020-12-03 66.181.161.46

Зээл аваагүй гэдэг нь нотлогдчихсон байхад л сэвээд байх юм аа. Нотлогдчихсон бол нөгөө хоёр гишүүнтэйгээ аль хэдийнээ шорон руу явна шүү дээ. Эрдэнэс Монгол аль хэзээний мөнгөний уурхай компани байсан. Энэ компани дээр шудрага хүн тавих гэхээр амь тэмцэж байгаа хүн нь хэн бэ?

Avatar

Өмөнговьчууд 2020-12-03 66.181.161.39

Нутгийн хүүг дэмжинээ шударга хүү байгаа юм.

Avatar

Зочин 2020-12-03 202.9.46.86

Нүүрсний том бүлэглэлтэй зоригтой тэмцэж дуугарч явсан хүн бна. Нөгөө хулгайч нар нь айгаад ноцоод эхэлж дээ.

Avatar

Zochin 2020-12-03 66.181.186.66

Amjilt husie

Avatar

ХУУЛЬЧ 2020-12-03 192.82.64.190

ЯАХАВ ДЭЭ,,,,, НАМ ДАГАЖ ЗҮТГЭСЭН БОЛОХООР УЛС ТӨРИЙН НАМ АЖИЛ ОЛГОГЧИЙН ХУВЬД ТҮҮНИЙГ АЖИЛД АВСАН ХЭРЭГ ,,,,,ҮҮНЭЭС ХАРХАД УЛС ТӨРИЙН НАМУУД МОНГОЛДОО ХАМГИЙН ТОМ АЖИЛ ОЛГОГЧ БОЛЖ ДЭЭ,,,,,,,ОДООГИЙН ,МОНГОЛЧУУДАД ҮЗЭЛ БОДОЛ ҮНЭТ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ГЭСЭН Ү Л ДЭЭ ,,,,,,ТЭГЭЭД БОЛООҮЙ ЭНЭ ХАЛДВАР ЗАЛУУСТ НӨЛӨӨЛЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ ,,,,,,

Avatar

Зочин 2020-12-03 64.119.18.107

Huuk ogtsor !!!!

Avatar

Зочин 2020-12-03 202.9.47.4

МАН-ын дарга нь 14тэрбумыг улсаас луйвардсан юм чинь гэмт хэргээ аль болоххор нуухыг бодож тийм хэрэгтэнг олноор "үйлдвэр"-лэхийг зорино шд.Хар л даа Ундармааг торгоод л өнгөрүүллээ.Эцэст нь улсын хохирлыг яах вж?Иргэд тарчиг амьдралаар давж туулах уу?Одоо бол тэгж л б.на.Энэ үеийнхэн хохирсоор хойч үеээ дуусгах нь дээ.Гуниг харамсал….

Avatar

Зочин 2020-12-03 64.119.18.23

ХҮҮК ГЭЖ АРДЫН ЖҮЖИГЧИН ХАЯНХЯРВАА ЭНЭ ГУЛГАЙЧ ГЭЭД ХОЁРХОН ТӨМСӨГНӨӨСӨӨ ЯАСАН ОЛОН ГУЛГАЙЧИД БАЗУУЛЦАН ЮМ БЭ ? ХҮҮК БҮТЭХГҮЙ ЭЭ !

Avatar

Галбадрах 2020-12-03 150.129.142.232

Хүүк энэ буруу гарын нөхдөөс сална гэж байхгүйдээ. Учир нь ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо байдаг амьдралын хууль. Өөрийнх пактаар нээнтэглээд л атгачихсан байгаа. Одоо чинь улс орноо биш өрсөлдөгчөө, даргаа яаж дарамтлах вэ гээд бүх но-г цуглуулаад авчихсан, түүгээрээ дарамтлаад л албан тушаалд хүрч хорон муу санаагаа гүйцэлдүүлдэг болжээ.

Avatar

Зочин 2020-12-03 66.181.186.212

МАН сонгоод л байцгаа Тэгээд улсаа тонуулцгаа үхрүүд

Avatar

Irgen 2020-12-03 70.181.124.42

Hyrelsyhiin hudal helsen ne cag unguruh byr ill bolj baina daa.ard olon odoo Hyrelsyhd dyngee tavih cag irneee.yaj ingej syrjin yarij ard olnoo huurch chaddag bainaa

Avatar

зочин 2020-12-03 202.55.191.130

Төрийн том корпорацид МЭРГЭЖЭЛ, УДИРДЛАГЫН манлайлагчийн ур чадварт, олон улсын бизнесийн байгууллагад ажиллаж байсан, зах зээлийн хэлээр сэтгэж, харилцдаг хүмүүсийн удирдлагаар томилж, өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлага өнөө цаг үед байна. Гэтэл эсрэгээр нь төрийн өмч гээд бэлэглэлээр томилгоо хийгээд, түрүүвчээ дүүргэх боломж олгож байгаа нь үнэхээр харамсалтай. Монгол улсын эрх ашиг, түрүүвчны эрх ашигийн дор орох цаг дор үндэстэн мөхөх харанга дэлдэгдэнэ

Avatar

Зочин 2020-12-03 64.119.18.70

Хүрэлсүх энэ хэдтэйгээ хуйвалдаж ЖДҮ идсэн нь ойлгомжтой юм байна доо одоо тэд нараараа бөлдгөө базуулсан байна

Avatar

Зочин 2020-12-03 202.131.225.197

hereg huuchirdaggui

Avatar

Зочин 2020-12-03 202.131.225.197

hereg huuchirdaggui gej aihtair ug shuu

Avatar

Зочин 2020-12-03 202.9.40.135

Ханаж цаддаггүй хар шуналын туламнууд үхэж далд ороосой

Avatar

Иргэн 2020-12-03 139.5.218.156

Оюунэрдэнэ бол зүгээр л нэг попчин штэ. Одоо энэ бацааныг орой дээрээ залаад бх шаардлагагүй шт

Avatar

Zochin 2020-12-03 66.181.184.233

Oyun Erdene bas dergedee 15 hyntei bag. ajilluuldaga bolioch ee tusuv hynd baihad umhii hylgaichyydiig tejeeh gej tatvar tulugchid nuruugaa bugtiitel ajillaj baihad chadvargyi uhcraas dergedee ene olon hyniig avch ajilluulah yamar erhtei yum be Uls orniig samarch baigaa hogiin Pop uudaas salah heregtei baina

Avatar

Иргэн 2020-12-03 139.5.218.156

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “дайн” эхэлжээ! Энэ бүх бичээд байгаа юм Хүрэлсүхийн нэр хүндэд халтай. За тэгээд Хүрэлсүх ч зүгээр суухгүй Баттулгаа хийх юм даа. ХҮН намаас олигтой хүний нэр дуулгах болов уу?!

Avatar

Эгэл нэгэн 2020-12-03 150.129.142.226

Хүрэлсүх тэдэнтэйгээ хармаа нэгтэй. Хүрэлсүх, шударга ёс ц ыг холбож яриад байдаг хүмүүс нэг бол б**с долоогчид үгүй бол гэнэн төөрөлдөгсөд

Avatar

Эгэл нэгэн 2020-12-03 150.129.142.226

Манайд төсвийн хөрөнгийг улсын гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Энэ чинь ард түмний, татвар төлөгч иргэдийн, ААН ийн мөнгө гэж ойлгодог болсон цагт л хүйтэн хандлага өөрчлөгдөнө

Avatar

Иргэн 2020-12-03 64.119.27.7

Олон мянган жижиг үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чдээ хамгаалж байгаа Хүрэлсүх хоёр нүүртэйгээ л харуулж байна. Ард түмний төлөө үхэхээс айхгүй гээд орилоод байсан биш билүү? МАН ч ийм байдлаар хэцүүднэ дээ.

Avatar

Зочин 2020-12-03 66.181.183.146

СЭГСЭЛЗҮҮР ХҮРЭЛСҮХ -Д АРД ТҮМЭН ЯАЖ ИТГЭЛЭЭ. АРД ТҮМНИЙ АР НУРУУ РУУ ХУТГАЛЛЛАА ДАА. ЮУН ЖДҮ БҮҮР 60 ТЭРБУМЫХАНТАЙГАА НЭГ ХӨНЖИЛДӨӨ БУЦАН ШУРГАЛАА

Avatar

Зочин 2020-12-03 64.119.25.84

АН-ынхан МАН-ын төрд ажиллаж буй идэвхтэй гишүүд, ялангуяа Ерөнхий сайд Хүрэлсүхийн нэр төрийг харлуулах гүтгэлгийн ажиллагааг идэвхжүүлж, энэ чиглэлээр ажиллах хүмүүс комментчдынхээ орон тоог хэд дахин нэмсэн бололтой. Энэ нь мэдээж Ерөнхийлэгчийн сонгууль угтсан ажиллагаа, эрхийг нь муу буруу аргаар авах оролдлогын нь нэг биз.

Avatar

Болимоор юм 2020-12-03 64.119.20.228

Луйварчингуудыг дахиад луйвар хий гэж, тэгэхдээ өмнөх алдаагаа давталгүйгээр луйврын аргаа улам нарийсгаж чамбайруул гэж өндөр, мөнгө зувчуулж болох албан тушаалд томилж байгаа юм байха л даа…Хувь авах хэрэгтэй юм болов уу?

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2020-12-03 84.247.50.134

ТОЙРГОО УСАЛЧИХАААД УИХ -Д ДЭВШЭЭГҮЙ НАМАА БОДОЖ НЭРЭЭ ТАТСАН ХҮМҮСИЙГ АЛБАН ТУШААЛ ӨГӨХ НАМЫН ДҮРЭМТЭЙ, ХАРИН ДЭВШЭЭД ЯЛАГДСАН ЦОГЦОЛМАА ЦЭРЭНБАТАА ГААНДИ МЭТЭД АЛБАН ТУШААЛ 4ЖИЛ ӨГӨХГҮЙ ДҮРЭМТЭЙ,ЖДҮ-Н ХУВЬД БУРУУТАЙ НЬ ШОРОНДОО ОРСОН ШОРОНД ОРООГҮЙ НЬ БУРУУГҮЙ Л ГЭСЭН ҮГ

Avatar

ШУДАРГА ЁС УСТЛАА 2020-12-03 139.5.219.142

У.Хүрэлсүх сонгуулийн дараа ЖДҮчин Я.Содбаатар,Ж.Энхбаяр, Бат-Эрдэнэ нарыг том албан тушаалд тавьсан .Одоо энэ нөхрийг тавих вюм байна. Сүр Данзан Хүрэлсүхээ хаана байна вэ??тэр шударга ёс тогтооноо гээд лолроод байсан???

Avatar

ХАР 2020-12-03 192.82.74.48

ХААНА БАЙНА ТЭР ШУДАРГА ЁС?

Avatar

хоолны сав 2020-12-03 192.82.69.195

ард түмэн ядарч байдаг, төсөв улайсан. энэ муу дарга нар яасан цусалж ханадаггүй хувалзнууд вэ

Avatar

Зочин 2020-12-03 64.119.25.84

Төслөө зохих журмаар нь ил тод өгч бусдын адил нээлттэй сонгон шалгаруулалтад орж,тодорхой үр дүн өгөх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор ЖДҮ-ийн фондоос зөвшөөрөгдсөн хэмжээний зээлийг бусдын адил авсан биз дээ.Маш олон хүмүүс ийм зээл авдаг. Гэтэл яагаад цөөхөн хэд нь цусалж хандгүй хувалз , бусад нь биш болчив.Тэгээд ч УИХ-ын гишүүн компанийхаа бүх эрхээс татгалзаж өөр хүмүүст шилжүүлсэн байдаг.Энэ аймшигт хардлага гүтгэлгүүдийг хязгаарлаж, хуулийн байгууллагыг бусдын дарамтгүйгээр ажиллуулмаар юм.

Avatar

Зочин 2020-12-03 202.9.40.25

Энэ нөхөрт шинэ титэм нян өмсгөнө өө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж