УИХ-ын сонгуульд дараалан ялагдаж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн Ардчилсан нам /АН/ дотор намаа шинэчлэх асуудал сонгуулийн дараахан хүчтэй яригдсан ч төдөлгүй дарагдсан. АН орон нутгийн сонгуульд намын даргын үүрэг гүйцэтгэгчтэй бусад жижиг намтай нэгдэж оролцоод ч олонх болж чадаагүй. АН-ын хувьд одоо л “жинхэнэ” намын даргаа томилохгүй бол цаг хугацааны хувьд оройтох нь. Учир нь, ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно.Үүнээс өмнө АН дотроо учраа олчихсон, Ерөнхийлөгчийн сонгуульд эв нэгдэлтэй оролцох хэрэгтэй. Мөн сонгогчдын итгэл үнэмшлийг буцаан олж авахын тулд нам дотроо хийж амжуулах ажил олон байна.
Уг нь Ардчилсан нам X дугаар Их хурлаа өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-нд хийхээр төлөвлөж байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Учир нь, Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-ээс эхлэн улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасантай холбоотойгоор 21 аймаг, 365 сумаас 1200 гаруй төлөөлөгч хуралдаа ирж оролцох боломжгүй болсон юм. Хөл хориог дахин 10 хоногоор сунгаснаар АН лидерээ тодруулах хурал хойшилсоор байна. Юуны түрүүнд намын Их хурлаараа шинээр боловсруулсан дүрмийн өөрчлөлтөө баталж, үүнийгээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлсний дараа шинэ дүрмийнхээ дагуу намын даргаа тодруулна.
Өмнө нь 2016 оны сонгуулийн дараа АН дүрмийн шинэчлэлээсээ өмнө намын даргаа сонгосноос үүдэн олон алдаа завхрал гарсан гэдгийг гишүүд нь хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн үед шинээр сонгогдсон АН-ын дарга дүрмийн төслийг өөрчилж, намын Их хуралд тулгасан явдал нь намын дотоод эв нэгдэлд сөргөөр нөлөөлж дураар авирлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж АН-ын гишүүдийн олонх үзсэн учраас энэ удаад дүрмээ өөрчилснийхөө дараа намын даргаа тодруулах юм.
Хоёрдугаарт, АН-аас гарч сонгуульд бие даасан, салан тусгаарлаад өөр нам байгуулчихсан хүмүүс намдаа эргэн орж ирж шинэчлэлд оролцох сонирхолтой байгаа. Тэдгээр хүмүүс орж ирлээ гэхэд намын одоогийн дүрмээр бүх шатны сонгуульд нэр дэвших эрх нь найман жилийн хугацаанд хаалттай байгаа юм. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзэж намын дүрмээ өөрчлөхөд хүрсэн.
Хуучин дүрмээр бол АН-ын даргад болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын нийт гишүүдээс марафоноор сонгодог байсан. Тэгвэл энэ удаад намынхаа даргыг хоёр шатнаас сонгохоор дүрмийн төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, намын даргад нэр дэвших хүмүүсээс хоёрыг нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхоор үлдээж, намын Их хурлаар сонгоно. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын Их хурлаар шийдвэрлэх дүрмийн өөрчлөлтөдөө тусгасан.
АН-ын даргад өрсөлдөх горилогчдын нэрс дунд хэд хэдэн хүний нэр бий. АН-ын дарга болох амбицтай хүмүүс сонгуулийн үр дүнг гарсны дараахан АН-ын даргад өрсөлдөхөө ил тод зарлаж эхэлсэн. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүнээ АН-ын дарга болгох сонирхол хамгийн их бий.
Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр 5-аас доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлага тавьжээ.
АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл АН-ын даргад өрсөлдөхөө хамгийн эхэнд илэрхийлсэн. Тэрбээр энэ тухайгаа “АН-ын даргыг ард түмэн огцруулсан тул би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Манай намд эмэгтэй дарга урьд нь байгаагүй. Эмэгтэйчүүд дандаа л эрэгтэй дарга нарыг гаргахад арын албанд нь ажиллаж байсан байна. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлэхээр зориглож байна.
АН-ын даргад нэр дэвшигч дараагийн горилогч бол УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр. Тэрбээр 2016 онд намын даргын сунгаанд өрсөлдөж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд түүнийг нэр дэвших болов уу гэсэн хүлээлт сонгогчдын дунд байсан ч нэр дэвших квот өгөөгүй нь намын дотоод асуудалтай нь холбоотой. Энэ удаад тэрбээр дахин АН-ын даргад өрсөлдөж намынхаа үйл хэрэгт оролцох байх гэсэн хүлээлт нийгэмд байгаа.
Удаах горилогч бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд Төв аймгаас нэр дэвшиж, ялалт байгуулж чадаагүй ч намынхаа шинэчлэлд оролцох нь тодорхой. Гэхдээ намынхаа шинэчлэлтийн талаар хэвлэлд ярих тун дургүй болсон байна лээ. Нөхцөл байдлыг чимээгүй ажиглаж байгаа гэж хэлж болно.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэг намын даргад өрсөлдөхөө илэрхийлж, намын дарга болбол "АН-аас гарч явсан, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй хүмүүсээ урина" гэсэн. Ардчилсан намд манлайлал, үзэл баримтлал үгүйлэгдэж байна. Нэг дарга дагасан эв нэгдлийг бий болгох бус үнэт зүйл дээрээ эвлэж нэгдсэн Ардчилсан намыг бий болгох нь түүний намын даргад нэрээ дэвшүүлсэн гол зорилго нь. гӨнгөрсөн хугацаанд намын шинэчлэл, ардчилал, хүний эрхийн төлөө үгээ айлгүй хэлж ирсэн АН-ын залуусын нэг. Намын дүрмээрээ намын даргын асуудлаа шийдэхгүй бол АН-д үүсэх дотоод хэрүүл тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуульд ч сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурьтай байгаа.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин намын даргын сунгаанд өрсөлдөхөө мэдэгдсэн. Түүнийг Ерөнхийлөгч сойж байгаа гэх яриа бий. Гэхдээ үүнийг тэрбээр няцааж "Гуравхан сая хүн амтай манайд талцал хуваагдал, тэрний, энэний хүн гэж тодорхойлдог элдэв шошгоос илүүтэй хамтын ойлголцол нэгдэл бидэнд чухал байна. Хэрвээ намын дарга болбол, шинэчлэлтийг хэлбэр төдий бус нийгмийн хүсэн хүлээж буй институт болгохын тулд би эрс шинэчлэлтийг хийнэ" гэж ярилцлагадаа хэлж байв.
Мөн хуульч О.Алтангэрэл, Д.Пүрэвдаваа нар АН-ын даргад нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувьд намын даргад өрсөлдөх цаг нь болоогүй гэдгийг тодотгож тэрбээр "АН-ын даргад өөрийгөө ч таниагүй замын нөхөд өрсөлдөх ёсгүй" гэж шуудхан хэлсэн нь хаяглах хэд хэдэн хүн байсан болов уу.
Ямартай ч АН-ын шинэ дарга тодорсон нөхцөлд хийх ажлууд нь шил дараалан хүлээгдэж байна. Өмнөх үеийн дарга нар нь буцаад АН-ыг авч явах уу эсвэл цоо шинэ үзэл баримтлалтайгаар шинэ залуу үеийг сонгох уу гэдэг нь намын Их хурлын гишүүдээс нь хамаарна.
АН-ЫН ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН ДҮРЭМД:
НАМЫН ИХ ХУРАЛ
- Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд намын их хурал,ҮБХ-ноос өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-гаас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын Дарга, ҮБХ, ДХХ, ДоСХ-ны гишүүд, намын дэргэдэх байгууллага тус бүрийн 10 хүртэлх тооны төлөөлөл томилогдоно.
- Баярын хурал болон ёсчлох хурлуудын төлөөлөгчдийн тоог тусгайлан тогтооно.
ИХ ХУРАЛ НЬ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭНЭ. Үүнд:
- Намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журам мөрийн хөтөлбөр батлах;
- ҮБХ-ны саналд үндэслэн намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалтаар шийдвэрлэх;
- ҮБХ-ны бүрэлдэхүүнийг батлах;
- ҮБХ-ноос санал болгосон 18 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 9 нэр дэвшигчдийгДХХ-ны гишүүнээр батална; ДХХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
- ҮБХ-ноос санал болгосон 23 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 11 нэр дэвшигчдийг ДоСХ-ны гишүүнээр батална. ДоСХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
- Намын Даргыг сонгон батлах;
- Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулах;
НАМЫН ДАРГА
- Ардчилсан Намын Дарга нь Намын тэргүүн бөгөөд Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
- Намын Даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулна.
- Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн болҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.
- Намын Их Хурлаас намын даргыг 4 жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно.
- УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно
- Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр 5-аас доошгүй жил ажилласан байна.
- Намын Даргыг дараах үндэслэлээрҮБХ-ны хурлаар чөлөөлж намын даргын сонгуулийг явуулах ҮБХ-ны хурал, намын Их хурлыг товлон зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл ҮБХ-оос Намын Даргын эрх, үүргийг аль нэг дэд даргад шилжүүлнэ. Үүнд:
- АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
- Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
- Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
- Эрүүл мэндийн шалтгаан.
- ҮБХ-ны нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг зөвхөн дараах шалтгаануудын аль нэгийг баримтлан намын их хуралд өргөн мэдүүлснийг намын их хурал хүлээн авч огцруулах шийдвэр гаргана. Үүнд:
- Санхүүгийн зөрчил гаргасан
- Намын дүрэм зөрчсөн нь ДХХ-ны шийдвэрээр тогтоогдсон
- Үзэл баримтлалын эсрэг үл ажиллагаа явуулсан
- ҮБХ-ны нийт гишүүдийн 3/1- ээс доошгүй хувь нь намын дарга чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж гарын үсэг зурж, ҮБХ хуралд оролцсон гишүүдийн ердийн олонх дэмжсэн.
Зочин 2020-12-03 202.126.89.71
АН-ыг Эрдэнэтэйгээ зайлсанд баяртай байгаа. ХҮН одоо байр суурийг нь эзлээд явбал МАН-д шахалт сайн өгөөд эх оронд хэрэгтэй.
Зочин 2020-12-03 49.195.9.42
Temuujin nertei hun ene orniig avj yavah tsag irj bga
Зочин 2020-12-03 202.126.89.131
Amartuvshin oyungerel 2 ni Arai deer yum bolvuu
МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨХ СЭТГЭЛТЭН БИЧИВ 2020-12-03 202.55.191.130
ЭНЭ НАМД АРД ТҮМНИЙГ АРААСАА ДАГУУЛААД, ЭХ ОРНОО АВААД ЯВЧИХ ЛИДЕР ҮНЭНДЭЭ АЛГА. ЭНЭ ХЭДИЙГ ХАРААД Ч ДУР ГУТЛАА. ОДОО ГАНЦ Л ГАРЦ БАЙНА. АРД ТҮМЭН, ГИШҮҮДЭЭСЭЭ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ, ЛИДЕРЭЭ ТОДРУУЛАХ. ӨӨР ЯМАРЧ ОРОЛДЛОГО ХЭРЭГГҮЙ БИЗДЭЭ
Титэм 2020-12-03 202.9.46.59
Энэ Ковид гэж нөхрийг АН-ын даргаар тавих саналтай байна. Овоо гайгүй ажиллаж мэдэхээр нөхөр байна.
Зочин 2020-12-03 37.172.25.71
Oyungerel demjij bn
Зочин 2020-12-03 66.181.181.136
Америк эртэй садарласан жорлон Оюунгэрэлийг яаж байсан АН-ын даргаар сонгож болохгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Хонгио толгойт Тэмүүжин ч ялгаа байхгүй. Хар тамхи, хүүхэн шуухны хэрэгт холбогдсон этгээд. Төрийн тусгай хамгаалтын эмнэлэгийг шорон болгохоо шахсан дурак
Зочин 2020-12-03 66.181.187.228
Оюунгэрэл хэт үгүйсгэж ярьдаг худлаа инээсэн нөхөр энэ хэдээс өөр боломжийн хүн баймаар л юм учраа олохоо болсон намыг тэргүүлэх сонирхолтой хүн байдаггүй байдагүй байхаа
Иргэн 2020-12-03 192.82.71.123
Ц.Оюунгэрэл нь арай дээр дээ . Бусад нь дэмий дээ. Тэмүүжин. Гантөмөр хоёр ямар ч хэрэггүй.
АН гж байгаа юм уу? 2020-12-03 192.82.72.175
Барууны юм уу зүүний юм уу гэдэг нь мэдэгддэггүй АН гээд үргэлжийн хэрүүл хийж байдаг хэдэн залуус байдаг сан. Одоо тэр АН гэдэг нь байгаа юм уу?
Зочин 2020-12-03 46.125.249.31
Лу л арай барьцтай суурьтай нь юм даа.
Овунгэрэл дажгүй ч бас л сонин шдээ, жанкуг дагаж намирна, лу болдыг дагаж намирна.
Чулуунбилэг аймхай, жанкутай нүүр тулж чадахгүй. Бас араасаа хүн дагуулах хүн биш. Хэн ч тэрнийг дарга гэж тоохгүй
Тэмүүжин. бас дажгүй шүү.
Эхлээд АН-ын хамгийн том зорилго бол наад жанкугаасаа салах. Тэгэх хэмжээний шийртэй даацтай хүн байх хэрэгтэй
Зочин 2020-12-03 66.181.178.125
Шаамий Лу. Гантөмөр л биш шүү
Сэм ахын дүү 2020-12-03 64.119.24.232
ХОЙД СОЛОНГОСТОЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ МОНГОЛЧУУДАА АМЕРИКИЙН ТАЛД ЗААЖ ӨГЧ ДОЛЛАР ХАРМААЛДАГ, ХӨГШИН АМЕРИКААС ӨӨР ЯМАР Ч САЙХАН МОНГОЛ ЭР ТООХООРГҮЙ ЭНЭ ЦАРАЙ ЗҮСГҮЙ ЭНЭ АВГАЙ, БУЯН ХИЙЖ ЯВБАЛ ЯДАХДАА ЦАРАЙ ЗҮС НЬ ДЭЭРДЭНЭ ДЭЭ, ГАДНАА ДОТРОО ХОГИЙН АМЬТАН БАЙЖ ЮУН НАМЫН ДАРГА ВЭ, ИНГЭЖ БОДОХООР АН ШАЛДАЙ БУУЖ ДЭЭ
Зочин 2020-12-03 202.55.188.101
гадаад өвгөний дэвсгэр хөгин янханыг нэр дэвшүүлчих ч гэж
Зочин 2020-12-03 66.181.161.18
Тэмүүжинг эмнэлгийг эрүүлжүүлэх болгосон,Амартүвшин одоогийн танхимын ажилдаа намын улс төржилтын үүднээс ханддаг гээд АН -д шинэчилэлийг ард түмэн хүлээж буй үед Оюунгэрэл бүр зохихгүй болов уу тэгэхээр АН ард түмний хүсэн хүлээсэн тийм л хүнийг даргаараа сонгох хэрэгтэй байхдаа.Фракцуудын эрх ашгийн үүднээс биш намынхаа эрх ашгийн үүднээс сонголтой хийх хэрэгтэй .
Зочин 2020-12-03 195.254.135.76
Хятадад хонь өгдөг, ганц бие, бөх, тэнэг, худалч, хор хутгаач, Хятадын өмнө мөргөдөг Баттулга мэтийн юм Ардчилсан намын нэрийн өмнөөс дэвшдэг юм бол Ардчилсан намыг дахиж сонгохгүй нэг мөсөн сөнөг зүгээр.
Zochin 2020-12-03 66.181.187.119
Amartuvshin deer bho
Zochin 2020-12-03 66.181.187.119
Amartuvshin gaigui bolov u gej bodoj bna
Зочин 2020-12-03 202.9.47.4
нам төгс өөрчлөгдөх ёстой.Энэ нэр дэвшигчид бүгд сайн хүмүүс.Харин одоо хоорондоо нэгдэж Оюунгэрэлдээ итгэлээ өгөх хэрэгтэй.Нам цүнх баригчдыг цэвэрлэж,авилгачдыг журамлах ёстой шүү.
Ганболд 2020-12-03 202.21.104.2
Сүхбаатар аймгаас сонгогдсон Батсуурь гишүүн ардчилсан намыг аваад явчих ганц хүн дээ. Намын анхан дунд шатанд олон жил чанагдсан яадвартай боловсон хүчин. Ардчилсан намын олон фракцуудын хэнтэй нь ч арга эвийг нь олоод явчих чадвартай.
Зочин 2020-12-03 92.223.93.145
Бөхөөр удирдуулсан нам сөнөтүгээ
Зочин 2020-12-03 37.172.224.41
Oyungereliig niigmiin toloo gesen setgeltei tegeed emegtei hun deer bh
zochin 2020-12-03 202.179.24.36
Ouungereld amjilt chusei
Зочин 2020-12-03 122.201.31.67
АН одоо байдаг юм уу?
Ж.Онгар 2020-12-03 202.179.21.232
Намын их хуралд оролцох төлөөлөгчийн тоог эргэж нэг харах хэрэгтэй байх, 1000 дээш хүн амьтай баг болгоноос нэг төлөөлөгч гэхээр манай аймгийн 96 багийн 50 багаас нэг төлөөлөгч оролцохоор тоо гарч бна. Буруу бичсэн болов уу? Намын даргад УИХ-ын гишүүдээс сонгон гэвэл С.Одонтуяаг, эсвэл урьд өмнө дээгүүр албан тушаал эрхэлж байгаагүй нэр цэвэр, мэдлэг боловсролтой, намын хөрөнгө, мөнгөнд чунахааргүй өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй, ардчилал, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гишүүнийг сонгох
Profit 2020-12-03 202.9.40.77
Тэмүүжин Амартүвшин 2 зүгээр дээ
Иргэн 2020-12-03 59.153.114.252
О.Амартүвшин үнэт зүйлтэй зарчимтай залуу шиг харагддаг шүү. Ардчилсан нам жинхэнэ утгаараа шинэчлэгдэж чадвал энэ улсад хэрэгтэй! Гол нь тоглоомын дүрмийг зөв болгож, эрх ашгийг зөв эрэмблэж чадах хүн л хэрэгтэй. Тэгвэл бүх юм аяндаа зөв болоод явчихна биз дээ…
Зочин 2020-12-03 124.158.96.201
Тэмүүжин ухаантай гэхдээ зориг цог золбоо дутагддаг. Гантөмөр бас адил. Оюунгэрэл бол цог золбоотой бас ухаантай. Амартүвшин саяхан л Танхимын тэргүүнд алалцаад ялсан, тэрнийгээ Лхагжаваас илт муу хийж байгаа, болих хэрэгтэй. Ц.ОЮУНГЭРЭЛД асар их боломж байна. Эмэгтэй хүнийг дэмжиж гаргах хүсэл ард түмэнд бий.
Зочин 2020-12-03 66.181.177.59
Лу.Гантөмөр дэмий дээ, Оюунгэрэл юмуу Тэмүүжин дээр бх. Гэхдээ даргаа солилоо ч АН ер нь шинэчлэгдэж чадах уу? Зика, Эрдэнэ гээд луйварчин, шантаажчин лидерүүд нь амар заяа үзүүлэхгүй ши
Зочин 2020-12-03 66.181.161.84
ХҮН н залуусыг сайн дэмжье соёл ухаантай залуус гэр хороолол д мөнгө өгөхгүй болохоор тэд дэмжихгүй байгаа юм АН хэрэггүй болжээ хуралд суусан нь бидонтой самогон
Зочин 2020-12-03 192.82.73.121
Лу. Гантөмар л хамгийн тохиромжтой байх, АН гишүүд сонголт мэргэн байг.
Зочин 2020-12-03 103.57.93.90
Энэ шамийсан н**ш монголын боловсрол, шинжлэх ухааны үндэс суурийг хувийн бизнес болгож нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдэгч хуучин тогтолцооны үлдэгдэл. Коронагийн дараах сонголт лав энэ муу гэмт хэрэгтэн лав биш шүү. Японы якүза нарт алуулахаас наагуур яваадаа баярлаарай.
Зочин 2020-12-03 202.21.107.69
СЕКСИЙН г********н,САМУУРАЙН б**с ДОЛООГЧ,ЦУСАА БУЗАРЛАСАН АНУ-Н ТАГНУУЛИЙН НУУЦ ТУРШУУЛ ШУЛАМ,ТРАНШЕНИЙ ХАЛТАР ЭНЭ 4 ЭРТХЭН ЗАЙЛ ДАА..
Зочин 2020-12-03 66.181.161.102
ан тарсан нь дээрээ монгол амарна
ардчилагч 2020-12-03 192.82.73.170
Ядахдаа ИХ дотор байгаа хэдээсээ сонгодоо, үнэн эргүү баагийнууд
Зочин 2020-12-03 185.220.100.251
Энэ нам удирдлагаа сонсож чадахгүй тарах байх оо
Зочин 2020-12-03 66.181.161.84
арай дүнгүүр нь тэмүүжин бусаднь хэрэг алга амартүвшин худалдааг удирдаж чадааг үй байж том санаатай барааны к одын үнэ 150000 ТӨГ урд үйлдвэрлэлээ бодитой дэмждэг учир үүнээс 10 дахин хямд энэ том дарга туркиин элчинг хүлээн авалгүй хүнд суртал гаргасан бас нэг залхуу н**ш Гантөмөр увс хүнээр яамаа дүүргэсэн оюунгэрэл авгай жаахан мэдрэл тааруу
Зочин 2020-12-03 192.82.69.36
Корона-ийн үед ТВ-ээр олон удаа ярихыг нь харлаа, О.Амартүвшин тун дажгүй залуу бололтой, ажил хэрэгч, сүржигнээд байхгүй, дотроо бодолтой зөв хүн шиг харагдлаа!!!
Зочин 2020-12-03 64.119.18.23
АЛТАНТУЯА
Энхээ 2020-12-03 64.119.24.232
ХӨВСГӨЛД ХҮН АЛААД НУУСАН ГЭДЭГ, ХӨГШИН АМЕРИКИЙН ЭХНЭР Л БИШ ШҮҮ
Иргэн 2020-12-03 122.201.31.167
Идэрээ чинь тэгвэл америк аавтай гэсэн үг үү
ТЭНГЭР БӨӨ 2020-12-03 84.247.50.134
1ЖИЖИГХЭЭН ТОЙРГООС УИХ-Д СОНГОГДОЖ ЧАДААГҮЙ БЖ НАМЫН ДАРГА БОЛНО ГЭЖ ЗҮҮДЛЭХ ХЭРЭГГҮЙ ГИШҮҮДЭЭС Л 1 НЬ СОНГОГДОХ НЬ ЗӨВ? ЗӨВХӨН ГИШҮҮД Л ӨРСӨЛДӨХ ЭРХТЭЙ ГҮЙЦЭЭ
зочин 2020-12-03 64.119.22.90
Амьдралаас тасархай,америктай сүлжилддэг,хар тамхины асуудалтай сайн ах Тэмүүжин л биш шүү
Зочин 2020-12-03 103.212.118.203
Jenk hune tavival 24 ond ahiad ylagdana
Зочин 2020-12-03 150.129.141.141
ali ni ch garsan songuulid yalagdal huleedgeeree huleene
Иргэг 2020-12-03 66.181.161.59
Тэмүүжин уг нь АН н /ОУ д байдаг сонгодог утгаар нь шүү Харин Монголын одоогийн АН з юу ч байхгүй /үзэл бодлогод нийцнэ Гэхдээ нөгөө эмнэлгийн барилгыг заавал өрялөнб гээд күтгээк ыайдаг шигээ зөрүүд ммуйхар зангаа засах хэрэгтэй Мэдээу Алтанхуяг шиг бүх хүнд за гэж болохгүй Даанч АН гэсэннэртэй сүрэг чоно мафийн жижиг хулгайчууд амар хүнээ буюу Гантөмөрийг сонгох байх
Эргүү хог 2020-12-03 103.26.195.109
Эргүү юм уу наад бичсэнээ өөрөө унш даа
Зочин 2020-12-03 66.181.161.57
Улс төр бол эдийн засгаа л өөд нь татах асуудал. Энэ 30 жилд эдийн засаг мэддэггүй хоосон онолчид ард түмнийхээ боломжоор тоглочихлоо. Энэ талын хүн л хэрэгтэй дээ.
Зочин 2020-12-03 124.158.64.28
amartuvshin no no duus duus namd zangaragtai hun bain temijin shig uugai guliisun yum hereggui
Уучлал 2020-12-03 202.126.89.180
Ардичалсан нам уужим бодолтой ухаантай монгол хүмүүн үгүй болжээ ккк